Friday, October 10, 2014

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗРЫН ДАРГА Н.НАЦАГДОРЖ ТАНАА

                                                                                              
        Шалгалт хийж, дүгнэлт ирүүлэх  тухай

НИТХ-ын Хот байгуулалт дэд бүтцийн хороонд Материал импэкс ХК-аас орц гарцгүй барилгын асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлжээ. Энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж гарсан, УМХЕГ-т 2014 оны 1 дүгээр сарын 05-нд зөрчил арилгуулах хүсэлт тавьсан. Нийслэл болон БХБЯамны удирдлагад удаа дараа асуудал тавьсан боловч холбогдох арга хэмжээ аваагүй, энэ барилгыг хүлээн авсан улсын комисс болон барилгын захиалагч гүйцэтгэгч нарт хариуцлага ногдуулаагүй, хот төлөвлөлтийн норм дүрэм зөрчигдсөн талаар дурджээ.
Ийм төрлийн зөрчил дутагдал нийтлэг гарч иргэдийн хэвийн амьдрах нөхцөл боломжийг алдагдуулж, осол зөрчлийн тоо өсөж  байгаа тул Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 сарын 10-ны 5/14 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажиллагааг эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ыг  батлан  шаардлага хяналтыг чангатгах арга хэмжээг хэрэгжүүлж  байна.
НИТХ-ын  Хот байгуулалт, дэд бүтцийн хорооноос дээрх журмын хэрэгжилтийг хангах, зөрчил доголдол гаргасан байгууллага хүмүүст хариуцлага тооцуулах болон  цаашид авах арга хэмжээний асуудлыг хорооны хурлаар 2014 оны 10 сард нээлттэй хэлэлцэж, НИТХ-аас тогтоолын хэрэгжилтийг хангах талаар тодорхой шийдвэр гаргах шаардлагатай гэж үзэж байна.
Иймд хороонд ирүүлсэн хүсэлт болон ижил төстэй зөрчил доголдлыг Нийслэлийн хэмжээнд шалгаж, цаашдын арга хэмжээний саналын хамт Хот байгуулалт, дэд бүтцийн хороонд 10 сарын 10-ны дотор ирүүлэхийг хүсье.
Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, УМХЕГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хот төлөвлөлтийн болон барилгын улсын байцаагчдыг томилон Материалимпэкс, Экоконстракшн ХХК-ийн эрх бүхий хүмүүс, барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын холбогдох гишүүдийг оролцуулсан баг томилон “Гольден парк, Цоглог хотхоны зөрчилтэй асуудлыг шалгаж, санал дүгнэлтээ 10 дугаар сарын 10-ны дотор хороонд ирүүлэхийг мэдэгдье.
/Хавсралт 8 хуудастай/
Хувийг: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Материал импэкс ХК-д





          ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД

          БҮТЦИЙН ХОРООНЫ ДАРГА                                                Л.ШАГДАРРАГЧАА

No comments:

Post a Comment