Friday, October 10, 2014

Монголын хүүхдийн ордон, гэр хорооллын хөгжлийн газар, хүүхдийн төлөө үндэсний төвийн газрын үйл ажиллагаануудтай танилцав


 2014 оны 10 сарын 1 нд НИТХ-ын Өргөдөл гомдлын байнгын хорооны төлөөлөгчид Монголын хүүхдийн ордон, гэр хорооллын хөгжлийн газар, хүүхдийн төлөө үндэсний төвийн газрын үйл ажиллагаануудтай танилцлаа. Танилцах уулзалтад Н.Баяраа Н.Ононбаяр, Авирмэд, Д.Авирмэд, Д.Амарбаясгалан, Ш.Одгэрэл, нар оролцов.
1. Хүүхдийн ордоны дарга Ц.Буяндалай байгууллагаа танилцуулав.
-Харъяа байгууллагадаа зорьж хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Монголын хүүхдийн ордон нь  81 ажилчидтай 19 нэр төрлийн 30 дугуйлантай энэ жил 2100 орчим хүүхэд бүртгүүлээд хичээл эхэлсэн явж байна. Монголын хүүхдийн ордон энэ байрандаа 1984 оны 11 сарын 12 нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг юм байна лээ. Энэ жил 56 дахь хичээлийн жил эхлээд байна. Манай ордон 700 хүний суудалтай их танхимтай, 120-160 хүний суудалдтай бага заал гэж байгаа, 80 хүний суудалтай ёслол хүндэтгэлийн танхим байдаг. Ер бол манай үндсэн үйл ажиллагаа сургалт, туслах үйл ажиллагаа
Одгэрэл: одоо хэдэн багш ажиллаж байна вэ?
Ц.Буяндалай: манайх одоо 30 багш ажиллаж байна.
С.Ононбаяр: энэ жилийн төсөв ямар байгаа  вэ? Ц.Буяндалай: манайх энэ жил 924 сая 580 мянган төгрөгний төсөлв төлөвлөгөөтэй. Үүнээс үндсэн үйл ажиллагааны орлого нь, сургалтын төлбөр 440 сая төгрөг төсөвт бүрдүүлэх байгаа. Туслах үйл ажиллагааны орлогоос 160 сая, улсын төсвөөс 323 сая төсвөөс авч байгаа.
            С.Ононбаяр: дугуйланд явж буй хүүхдийн нэг жилийн төлбөр хэд вэ?
Ц.Буяндалай: нэг жилийн төлбөр нь 210 мянган төгрөг
Ш.Одгэрэл. ганцаарчилсан дугуйлан байна уу? Жилийн төлбөр ажилхан уу?
Ц.Буяндалай: ганцаарчилсан төрлөөс морин хуур, төгөлдөр хуур байгаа. Энэ төрлүүдийн төлбөр нь 1 сарын 100 мянга жилийн төлбөр  нь 800 мянга байгаа. Группын сургалт олноор хамрагддаг үүний төлбөр жилийн 190-210 мянгын төлбөртэй байгаа.
С.Ононбаяр:  бид нар гадагшаа явж тэмцээн уралдаанд оролцож байгаа энэ хүүхдүүддээ бид  урамшууллын ямар бодлого байдаг юм бэ? Жишээ нь: гадаадад маш олон уралдаан тэмцээн болдог юм байна лээ. Тэр уралдаан тэмцээнд очоод медаль аваад түрүүлээд ирсэн хүүхдүүдэд ямар урамшууллын бодлог систем байгаа вэ? Та бүхэн мэдэж байгаа монголчууд спортоор амжилт гаргасан хүмүүсийг урамшуулал олгоод байна. Тэрэнтэй ижилхэн бодлого байна уу?
Ц.Буяндалай. яахав 924 сая төсөв өөрөө бүхэл задаргаагаараа ороод ирсэн байдаг. Түүнд бол яг урамшууллын асуудал тусгагдаагүй байдаг.  Гэхдээ бил боломжоороо бусад нийслэлийн харъяа байгууллагуудын тухайн салбараар нь ч юм уу, эсвэл хувь хүмүүст хандаад тодорхой урамшууллуудыг гаргуулдаг. Ер нь энэ таны хэлээд байгаа санал зөв гэж үзэж байна.
С.Ононбаяр:  би мөн энэ хүүхдийг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах асуудлыг би байнга ярьж байгаа. Манайхан оюутнууд дээр маш их анхаарал хандуулж байна. Гэтэл сургуулийн хүүхдүүдийн асуудал их хүнд байна. 2015 онд миний ярих сэдэв энэ байх болно.
Ш.Одгэрэл: одоо 2015 оны төсөв орж ирэх гэж байна. Танай байгууллагын төсөв төлөвлөгөө яригдаж эхэлж байгаа. Төлөөлөгч бид нар юун дээр анхаарах  вэ?

Ц.Буяндалай: багш нар маш их ачаалалтай дээрээс нь илүү цагаар ажиллаж байна. Тиймээс багш нарын цалинг нэмэгдүүлэх тал дээр анхаарвал сайн байна.

No comments:

Post a Comment