Friday, October 10, 2014

Дүгнэлт хүргүүлэх тухай

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
Д.БАТТУЛГА ТАНАА
  
Дүгнэлт хүргүүлэх тухай

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус эвслийн бүлэг ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил батлах тухай, “Найрсаг Улаанбаатар хөтөлбөр” батлах тухай асуудлуудыг хэлэлцэж дараах дүгнэлтийг  гаргалаа. Үүнд:
  1. Бүлэг дээрх асуудлуудыг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Бүлгээс доорх асуудлуудыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр санал хураалгах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
  1. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн асуудалтай холбоотойгоор Нийслэлд төвлөрлийг сааруулах, Нийслэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөний талаар авч байгаа арга хэмжээний тухай Засаг даргын мэдээллийг 10 дугаар сарын ИТХ-аар хэлэлцүүлэх;
  2. Байршил тогтоож хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, энэ ажлыг хариуцсан бүтцүүдийн чиг үүргийн хэрэгжилтийн талаарх  “Төслийн удирдах хороо”-ны мэдээллийг 10 дугаар сарын ИТХ-д оруулж хэлэлцүүлэх;




АХЛАГЧ                                             Н.БАЯРАА

No comments:

Post a Comment