Thursday, October 9, 2014

ШУДАРГА ЁС ЭВСЭЛИЙН БҮЛЭГ ДЭГИЙН АСУУДЛААР ЗАВСАРЛАГА АВЛАА

Өнөөдөр буюу 2014 оны 02 дугаар сарын 28-ний өдөр НИТХ-ын ээжлит 16-р хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар:
  1. Авто худалдааны цогцолборыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай
  2. НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай
  3. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв.
Авто худалдааны цогцолборыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухайнэгдсэн хуралдаанд оруулахаар өргөн барьсан хоёр тогтоолын төслийн агуулга нь зарчмын хувьд зөрүүтэй байгааг шүүмжилж, тогтоолыг буцаах нь зүйтэй гэсэн саналыг МАН-ын зүгээс гаргасныг Засаг даргын зүгээс хүлээн авлаа. Гэвч уг асуудал нь цаг хугацааны хувьд давчуу хойшлуулж болшгүй нэн даруй шийдвэрлэх асуудал мөн тул НИТХ-аас эрхээ тэргүүлэгчдэд шилжүүлж, шинэчилсэн төслөө нам, эвслийн бүлгүүдэд танилцуулсны үндсэн дээр 03 дугаар сард багтаан тэргүүлэгчдээр батлуулах үүрэг өглөө.
НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлаар “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг 2014 оны 03 дугаар сарын 16-ныг хүртэл завсарлага авлаа. Тус бүлгийн ахлагч Н.Баяраа “НИТХ-ын хуралдааны дэг нь хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн суурь болно. Дэгийн шинэчилсэн төсөл дээр намын бүлгүүд саналын зөрүүтэй байна. Нам, эвслийн бүлгүүд зөвшилцөж, нэгдсэн нэг шийдэлд хүрэх нь хурлын цаашдын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үзэж тэргүүлэгчдийн хуралдаанд саналаа оруулсан ч нам эвслийн бүлгүүд одоог хүртэл уулзалт хийж зөвшилцөлд хүрч чадаагүй учраас энэ асуудлаар НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг завсарлага авч байна” гэснийг НИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авсан юм.
НИТХ-ын тэргүүлэгчдийг жил бүр шинэчилж байх хуралдааны дэгийн дагуу МАН-ын бүлгээс тэргүүлэгч Р.Дагва, Ж.Амарсанаа, Гантөмөр нарыг эгүүлэн татаж, төлөөлөгч Б.Саранчимэг, Д.Төмөрчулуун нарыг тэргүүлэгч болох санал гаргасныг НИТХ-ын төлөөлөгчид дэмжин баталлаа.

No comments:

Post a Comment