Thursday, October 9, 2014

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРООНЫ САНАЛ ДҮГНЭЛТ

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРООНЫ
САНАЛ ДҮГНЭЛТ
2014 оны 04 сарын 09                          Дугаар 02                      Хангарьд ордон
Хот байгуулалт, дэд бүтцийн хороо 2014 оны 04 дугаар сарын 9-ны өдрийн 11.00 цагт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хурлын танхимд хуралдаж “Барилга барих газрын эрх олгох,барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”, “Газар эзэмших эрхиын гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журмын” төслийг хэлэлцлээ.
Хуралд Л.Шагдаррагчаа, Н.Гантөмөр, Д.Энхсайхан, С.Ононбаяр, Н.Баяраа, Д.Батбаяр, Д.Бадарсан Р.Дагва нар оролцсон болно. Хуралдааны явцад хэлэлцэж буй асуудлаар төлөөлөгчид өөрсдийн байр сууриа илэрхийлж, асуулт асууж тодорхой хариулт авсан болно.
Хорооны гишүүд өргөн барьсан журмын төслийг хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж санал нэгдсэн бөгөөд журмыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаанд оруулж батлах нь зүйтэй гэж үзэв.
ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН
ХОРООНЫДАРГА Л.ШАГДАРРАГЧАА

No comments:

Post a Comment