Thursday, October 9, 2014

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ПҮРЭВДАВАА ТАНАА

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, эмийн ургамлын задгайд оршин суугч 100 гаруй өрхийг газар чөлөөлөх нэрийдлээр хүч хэрэглэн дайрч, хашаа хороог нь буулгаж хураасан асуудлаар тус хорооны иргэдээс НИТХ дахь Хүний эрхийн дэд хороонд удаа дараа гомдол, санал ирсэн.
Уг асуудлыг судалж үзэхэд тус дүүргийн Засаг Дарга Д.Пүрэвдаваа нь “Мега Фүүд” компаний ажилчдад 83 айлын газар олгох захирамж, мөн тус газарт 356 айлд газар олгох захирамжийг давхардуулан олгосон байна.
Иймд уг асуудлыг яаралтай судлан үзэж, газраа хураалгасан иргэдийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэж, авсан арга хэмжээнийхээ талаар хариу ирүүлэхийг хүсье.


                                              С.ОНОНБАЯР

No comments:

Post a Comment