Wednesday, October 15, 2014

ТӨЛӨӨЛӨГЧ Л.ШАГДАРРАГЧААГИЙН 2014 оны 3 ДУГААР УЛИРЛЫН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ШАГДАРРАГЧААГИЙН 2014 оны 3 ДУГААР УЛИРЛЫН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

2014 оны 10 сарын 12                                                                       Улаанбаатар хот

НИТХ-ын “Хот байгуулалт,дэд бүтцийн ажлын хорооны дарга, Төсөв санхүү-эдийн засгийн хорооны гишүүн”, НИТХ дахь ““МАХН-МҮАН-ын Шударга ёс” бүлгийн бүрэлдэхүүнд ажиллаж, тайлант хугацаанд доорх ажлуудыг гүйцэтгэлээ. Үүнд:
Нэг.НИТХ-ын хуралдаан,ажлын хороод,намын бүлгийн
 ажилд оролцсон талаар
         1. Нэгдсэн  2 хуралдаанд  биечлэн оролцож, 3 асуудлаар төлөөлөгчийнхөө байр сууринаас 3 удаа үг хэлж санал шүүмжлэл гаргасан. Ажлын хорооны хурлыг 2 удаа, Намын бүлгийн хурлыг 2 удаа хийхэд биечлэн оролцсон. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж хуулийн төслийн үзэл баримтлал ,холбогдох заалтуудыг өөрчлөх өөрийн хувилбарыг томьёолсон.
3. Нийслэл хотын дүрэм боловсруулж байгаатай холбоотойгоор ОХУ, Швед, Англи улсуудын нийслэл хотуудын хууль дүрмүүдтэй танилцаж, хот байгуулалт, хот нийтийн аж ахуйн үйл ажиллагааны менежмент,удирдлага зохион байгуулалт,үйл ажиллагааны зохицуулалт,төсөв хөрөнгийн талаар судлан Улаанбаатар хотын дүрмийн төслийн төслийг боловсруулан бэлтгэсэн.
4. Материал импекс ХК-аас ирүүлсэн газар эзэмшил,барилгажилттай холбоотой гомдлын асуудлыг судлуулах ажлын хэсгийг УМХГ, Нийслэлийн ЕТГ-аас гаргаж өмнө гарсан газар-барилгажилтын журам дүрмэнд оруулах өөрчлөлтийн саналыг ХБДБХорооны 10 сарын хурлаар хэлэлцүүлэх арга хэмжээг авлаа.
5. 2014 оны Нийслэлийн хөрөнгө оруулалтанд тусгуулан хийх Гурвалжингийн гүүр орчмын бохир усны болон үерийн усны шугам,авто замын засварын ажлын зураг төслийг холбогдох газраар хийлгүүлж,экспетизээр хянуулан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, тендер шалгаруулалтанд оруулсан.
6. Чингэлтэй дүүргийн 4 хороо Барилгачдын талбай орчмын гудамжны гэрэлтүүлгийн шинэчлэлтийн зураг төслийг холбогдох газраар хийлгүүлж, экспетизээр хянуулан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж тендер шалгаруулалтанд оруулсан.Гүйцэтгэлийн явцыг хянаж ашиглалтанд оруулах арга хэмжээг авсан.
7. Нийслэлийн ЕТГ,болон Хот байгуулалтын хүрээлэнд Улаанбаатар хотын Бага тойруугийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын явц болон Сүхбаатар дүүргийн Дэнжийн мянгын 10 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн гүйцэтгэлийн явц,гэрээлэлтийн байдалтай танилцаж холбогдох байгууллага хүмүүст мэргэжлийн зөвлөмж өгсөн.
8. НИТХ-ын ээлжит бус 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн “Барилга барих эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх,ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам, ”Газар олгох эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журмуудын” талаар хууль зүй ,төрийн байгуулалтын хороотой хамтран хуралдаж нэгдсэн хуралдаанд  санал дүгнэлт гаргаж хэлэлцүүлэх бэлтгэл хийсэн.
         4.Дээрх журмуудын талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Өмчийн харилцааны газар, Нийслэлийн ЗАА-ны удирдлагуудтай уулзаж барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөл олгох асуудлыг нийслэлийн хүрээнд хэрхэн журамлах талаар санал солилцож,тодорхой журам гаргахаар тохиролцсон болно. Удирдлагуудтай ажил төрлийн уулзалтыг зохион байгуулж, эдгээр журмын боловсруулахаар тогтсон.
Гурав. НИТХ-ын шийдвэр,Нийслэлийн удирдлагын зөвлөлгөөн,засаг даргын шийдвэрийн  хэрэгжилтийн талаар ажилласан байдал
        1. Нийслэлийн ЕТГ, Хот байгуулалтын хүрээлэн,  ӨХГ-ын удирдах ажилтнуудтай 2 удаа ажил төрлийн уулзалт хийж Нийслэлийн төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний болон Бага тойруугийн шинэ барилгажилтын үзэл баримтлал, гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт,газрын харилцааны  асуудлаар ярилцаж хамтран ажиллаж байна.
        3. Нийслэлийн ХОГ, ХААГ-тай хамтран Нийслэлийн төсөвт тусгагдсан БГД-ийн 20 дугаар хороо,Гурвалжингийн  гүүр орчмын албан байгууллагуудыг Бохир усны 1500мм-ийн коллеторт холбох,үерийн усны далан шуудуу байгуулах ажлын тендер зарлуулалт гэрээлэлтийн ажлыг хурдавчлуулах арга хэмжээ авч хяналт тавьж байна. .
        4. ОНХС-гийн хөрөнгөөр 2014 онд хийгдэх ЧД-ийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайн гудамжны гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгүүлж улсын комисс ажиллуулсан.
  

ТАЙЛАН БИЧСЭН                                          Л.ШАГДАРРАГЧАА

                                                                                        

No comments:

Post a Comment