Wednesday, October 15, 2014

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.БАЯРААГИЙН 2014 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

2014 оны 10 дугаар сарын 16                                                              Улаанбаатар хот

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, барилга, хот байгуулалт, дэд бүтцийн хороо, нийгмийн бодлогын байнгын хороо, ухаалаг улаанбаатар хөгжлийн хорооны гишүүн, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн ахлагч  Н.Баяраа миний бие 2014 оны 3 улиралд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Нэг.НИТХ-ын хуралдаан,ажлын хороод,намын бүлгийн
 ажилд оролцсон талаар

Нэгдсэн  2 хуралдаанд  биечлэн оролцож, 4 асуудлаар бүлгийн  байр сууринаас, төлөөлөгчдийн байр сууринаас 3 удаа үг хэлж, санал шүүмжлэл гаргасан. Өөрийн харьяалагддаг ажлын хорооны хуралдаанд 4 удаа сууж, намын бүлгийн хурлыг 6 хийж, 9 асуудлаар бүлгийн шийдвэр гаргах ажлыг хийсэн байна.
Тухайлбал: Нийслэлийн стандартчилал хэмжилзүйн газрыг байгуулах саналыг хуралд өргөн мэдүүлсэн.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн асуудалтай холбоотойгоор Нийслэлд төвлөрлийг сааруулах, Нийслэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөний талаар авч байгаа арга хэмжээний тухай Засаг даргын мэдээллийг 10 дугаар сарын ИТХ-аар хэлэлцүүлэхийг хурлын даргаас хүссэний зэрэгцээ, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын байдлын талаар “Төслийн удирдах хороо”-ны мэдээллийг 10 дугаар сарын нэгдсэн хуралдаанд оруулах асуудлыг хүргүүлж ажиллалаа.

Хоёр. НИТХ-ын шийдвэр,Нийслэлийн удирдлагын зөвлөлгөөн,засаг даргын шийдвэрийн  хэрэгжилтийн талаар ажилласан байдал

Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэх комиссын гишүүний хувьд түүхэн ойн хүрээнд хийгдэх ажлын төсөлд “Нийслэлийн түүхт 375 жилийн ой сэдэвт гар урлалын бэлэг, дурсгалын зүйлс” гэсэн саналыг оруулсан нь дэмжигдсэн. Өөрийнхөө оруулж дэмжүүлсэн төслийг Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГ, нийслэлийн хөдөлмөрийн газар, нийслэлийн 9 дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, төрийн бус байгууллага, хувь хүмүүстэй хамтран 2014 оны 07 дугаар сарын 22-оос 9-р сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой, гар урлалын бүтээгдэхүүн эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй 38 иргэнээр 35 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг уралдааны үндсэн дээр шалгаруулан үйлдвэрлүүлж, түүнийг нь худалдан авах амжилттайгаар зохион байгуулж, нийслэлийн засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгөөд байна.

Гурав. Налайх дүүрэгт үйлдвэр технологийн парк
байгуулах ажил биелэлээ олов

Миний Налайх дүүрэгт үйлдвэр технологийн парк байгуулах саналыг 2013 оны 1-р улирлаас эхлэн санаачлан ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, налайх дүүрэгтэй хамтран удаа дараагийн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөв батлуулах, ажлыг санаачлан ажилласны үр дүнд үйлдвэр технологийн парк байгуулах шийдвэрийг гаргуулж чадсан.

Дөрөв. Нийслэлийн харьяа газруудтай танилцсан талаар

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын удирдамжийн дагуу 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 11:30 цагт нийслэлийн өмчийн харилцааны газартай танилцах уулзалт оролцсон. Танилцах ажлын хүрээнд иргэдээс ирүүлсэн 3 асуултанд хариулт авж, 1 асуудлаар саналаа хэлсэн.
Тав. Тойрогтоо ажилласан талаар

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан улс эх орондоо гавьяа зүтгэл байгуулсан 5 ахмадыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнуулахад дэмжлэг үзүүлсэн. Тойрогтоо үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг дэмжүүлсэн. Дүүргийн намын хорооны 15 төлөөлөгчийг Бээжин-Утай чиглэлд аялуулсан.

Зургаа. Албан томилолтоор гадаадын улс оронд айлчилсан талаар

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн баталсан тогтоолын дагуу Холбооны бүгд найрамдах Бразил улс, Бүгд найрамдах Куба улсын хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар айчлалд оролцсон бөгөөд айлчлалтай холбоотойгоор гарсан зардлыг 100 хувьд өөрөө хариуцсан болно.


ТАЙЛАН БИЧСЭН:                                            Н.БАЯРАА






No comments:

Post a Comment