Thursday, March 26, 2015

НИТХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авлаа

             Өнөөдөр буюу 2015.03.27-ны өдөр 10 цагаас НИТХ-ын ээлжит 25-р хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Уг асуудлаар НИТХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авлаа. 
Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч Н.Баяраа: 25-р хуралдаанаар бид түүхэн шийдвэр гаргах гэж байна. Гэвч хурлын ажлын алба НИТХ-ын дэгийн 11.6-д байгаа “нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс үүдэн бид бүхэн хэлэлцэх асуудалтай сайтар танилцаж чадсангүй. Тус эвслийн бүлэг уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэхийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд түүхэн шийдвэрийг гаргахын тулд сайтар танилцах шаардлагатай байна гэсэн юм. 
НИТХ-ын дарга Д.Баттулга: НИТХ-ын дэгийн 11.6 дахь заалтыг зөрчин хэлэлцэх асуудлын төслийг тулгуу өгсөндөө "Шударга ёс"эвслийн бүлгээс хүлцэл өчье. Дэгийн 4.6 хэлэлцэж буй асуудлаар нам, эвслийн бүлгээс завсарлага авах санал гаргасан тохиолдолд завсарлага өгнө гэсэн заалттай тул ажлын 5 хоногийн завсарлага өгч байна гэв. 
Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүл: Шударга ёс эвслийн бүлгийн саналыг миний бие хүндэтгэж байна. Багануур дүүргийн хувьд 11 жилийн өмнө буюу 2004 онд хот болох саналаа НИТХ-д өргөн барьж байсан. Он удаан жил хүлээгдсэн хүлээлтийг НИТХ-ын төлөөлөгчид та бүхэн хуулийн дагуу хэлэлцэн баталж өгнө үү гэв.

Tuesday, March 24, 2015

Нийслэлийн дагуул хот байгуулах тухай /төсөл/

НИТХ-ын ээлжит 25-р хурал 2015.03.25-нд болно

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 42 тоот тогтоолоор НИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдааныг товлолоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 
Үүнд:
1. Нийслэлийн дагуул хот байгуулах тухай /илтгэгч нь С.Очирбат, НЗД-ийн орлогч/
2. Нийслэлийн Багануур, Налайх хотын захирагчийн сонгуулийг зарлах тухай /илтгэгч нь С.Очирбат, НЗД-ийн орлогч/

Monday, March 23, 2015

НИТХ-ын ээлжит 25-р хуралдааныг зарлах тухай /төсөл/

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгох тухай /төсөл/

Нийслэлийн авто замын газрын 10 жилийн ойг тэмдэглэх тухай /төсөл/

Улаанбаатар Их сургуулийг байгуулж дүрмийг батлах тухай /төсөл/

Нүхэн гарц худалдан авах тухай /төсөл/

Улаанбаатар санг татан буулгах тухай /төсөл/

Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай /төсөл/

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015.03.24-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

Wednesday, March 4, 2015

Дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын баг оролцож байна




ХБНГУ-ын Берлин хотын “Ай-Ти-Би Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн гуравдугаар сарын 03-аас 06-ны өдрүүдэд үргэлжилж байна. Уг үзэсгэлэн Улаанбаатар хотоо сурталчлах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Баяраа, АН-ын бүлгийн ахлагч Б.Отгонбаяр, Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл нараар ахлуулсан Нийслэлийн аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын чиглэрээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй байгууллага эх орноо төлөөлөн мордсон юм. 

Жилээс жилд үйл ажиллагаа нь улам өргөжин тэлж буй уг үзэсгэлэнд энэ жил 180 гаруй орны 10000 орчим төлөөлөгч оролцохоо мэдэгдээд байгаа тус үзэсгэлэн Монголын баг “Онгон байгаль ба нүүдэлчид” нэртэйгээр түнш орны онцгой статусаар оролцож байна.
2014 онд НИТХ-аас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд гадаадаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, гадаадаас их хэмжээний жуулчин авчирсан аж ахуй нэгжид нийслэлээс тусгай дэмжлэг үзүүлэхээр болсон учраас уг арга хэмжээнд манай улсын аялал жуулчлалын компаниуд онцгой идэвхитэйгээр оролцож байгаа аж. 


Манай улсын төлөөлөгчид үзэсгэлэнгийн хугацаанд дэлхийн аялал жуулчлалын магнатуудтай хурал хийх, Монгол Улсын соёл, зан заншлыг харуулсан хүлээн авалт зохион байгуулах, Үндэсний болон язгуур урлагийн тоглолт зохион байгуулах, аялал жуулчлалын мэргэжлийн хурал чуулган, дугуй ширээний ярилцлагаад тасралтгүй оролцохын зэрэгцээ 9 удаагийн илтгэл тавьж, Монгол Улсыг сурталчлан таниулсан хэвлэмэл материалууд, каталоги  түгээх ажлуудыг хийх юм байна. 

Дашрамд дурьдахад “Ай Ти Би Берлин” үзэсгэлэн худалдаанд оролцсон улсад зорчих жуулчдын тоо 15-30 хувь өсдөг гэсэн судалгаа байдаг бөгөөд дэлхийн 180 оронд маш бага зардлаар эх орноо сурталчилж чаддагаараа онцлог юм. 







Sunday, March 1, 2015

Нийслэлийн дагуул хот байгуулах асуудлыг дэмжих тухай /төсөл/

"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК байгуулж, дүрмийг батлах тухай /төсөл/

Нийслэлийн өмчөөс 2015 оны хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай /төсөл/

Нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай /төсөл/

Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулах төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай /төсөл/

Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай /төсөл/

2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт /төсөл/