Monday, November 30, 2015

НИТХ-ын ээлжит 32-р хуралдаанаар Нийслэлийн 2016 оны төсвийг хэлэлцэн баталлаа


Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан болж, хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийг хэлэлцэн баталлаа.
Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийн биелэлтийг хангах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг биелүүлэх,  төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлан, УИХ, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлуудыг бууруулах үндсэн бодлого, чиглэлийн дагуу 2016 оны төсвийн төслийг боловсруулсан байна.
Нийслэл 2016 онд хотын шуудын орлого нь 564,8 тэрбум, дүүргүүдийн орлогын төлөвлөгөө нь 134,1 тэрбум нийт орлогын төлөвлөгөө нь 698,9 тэрбум төгрөг байхаар батлав. Харин нийслэлийн орон нутгийн төсвийн зарлагыг 578,2 тэрбум төгрөг орчим байхаар баталлаа.
2016 оны хувьд нийгмийн халамжийн зардал 101,2 тэрбум, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах зардалд 53,1 тэрбум, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд машин цагийн тариф олгох зарлалд 43,6 тэрбум, нийслэл, дүүргийн хот тохижуулах зардалд 57,3 тэрбум, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 3,6 тэрбум, нийтийн тээврийг хөгжүүлэх зардалд 1,9 тэрбум зарцуулахаар тооцсон байна.
Энэ жилийн хувьд эдийн засаг хүндрэлтэй байгаа ч тэвчиж болох урсгал зардлуудыг хэмнэж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зориулан 5,4 тэрбум орчим төгрөгийг зарцуулах юм. Энэ нь бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 4 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1,0 тэрбум төгрөг байх юм. Нийслэлийн Хөдөлмөрийн газар нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран 15 мянган ажлын байр шинээр бий болгож, 20 мянган иргэнийг байнгын болон  түр ажлын байраар хангаж зуучлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн Нийслэлийн ИТХ дахь нам, эвслийн бүлгүүд, хороодоос гаргасан саналуудыг хэлэлцэн зарим зардлыг хэмнэж, өөр урсгал зүйлд зарцуулах санал гаргасан.
Тухайлбал, Улаанбаатар хотын нийтийн номын санг шинэчлэх, “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Утасгүй интернэт” төсөл хэрэгжүүлэх, цагдаагийн албан хаагчдийн тоног төхөөрөмжийг сайжруулах, нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах, техник багаж хэрэгслийг шинэчлэх, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн төлөөлөгчдийн олонхи нь дэмжив гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Tuesday, November 3, 2015

НИТХ-ын тогтоол 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр

НИТХ-ын хуралдааны дэг

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2014 оны 03 сарын 27 өдөр 
Дугаар 15/08
Улаанбаатар хот
Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг батлах тухай
       
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

                1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг  хавсралт ёсоор баталсугай.

            2. Хуралдааны дэгийг мөрдөж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Хурлын ажлын алба, Засаг даргын тамгын газарт үүрэг болгосугай.

                    3. Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамж, түүнтэй холбогдон гарч байгаа эрх зүйн актыг батлагдсанаас хойш ажлын 2 хоногийн дотор Хурлын ажлын албанд хүргүүлж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

                  4. Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг  баталсантай холбогдуулан 2012 оны 2/05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.






                                    ДАРГА                                               Д.БАТТУЛГА



Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2014 оны 03 дугаар сарын 27-ны
15/08 дугаартогтоолын  хавсралт

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ДЭГ
/шинэчилсэн найруулга/

            1 дүгээр зүйл. Дэгийн зорилт
           
            1.1.Энэхүү дэгийн  зорилт нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит, ээлжит бус хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанболон Хурлын хороо, дэд хороо, түр хороодын хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах, биелэлтийг хянаж тайлагнах дэг журамтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
           
            2 дугаар зүйл. Нийтлэг үндэслэл
           
            2.1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.
2.2.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны зохион байгуулалт, үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай  хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болон энэ дэгээр зохицуулна.

            3 дугаар зүйл.Хуралдааны үндсэн зарчим

            3.1.Хуралдаан хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.
            3.2.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч /цаашид ƒХурлын төлөөлөгч гэх„/хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй.

            4 дүгээр зүйл. Хуралдааны тов, ирц ба хэлэлцэх асуудал

4.1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /цаашид„Хурал„ гэх/ ээлжит   хуралдааныг сар бүрийн сүүлчийн долоо хоногийн Пүрэв гаригтөөрийн бүрэн эрх болонхууль тогтоомжид заасан эрхэд хамаарах асуудлын хүрээнд тогтмол хуралдуулна.Зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ өдрийг өөрчилж болно.
            4.2.Цаг үеийн шаардлагатай асуудлаар Хурлын Тэргүүлэгчид энэ дэгийн 4.1-д заасан ээлжит  хуралдааны чөлөө цагт хуульд заасан өөрийн бүрэн эрхийн асуудлаар хуралдаж тогтоол гаргах бөгөөд энэ талаар Хуралд мэдэгдэж байна.
4.3.Хурлын хуралдааны бэлтгэл хангах, хэлэлцэх асуудал боловсруулах зорилгоор нам, эвслийн бүлэг, Хурлын хороо, дэд хороо, түр хороодын хуралдааныг хуралдуулна.
 4.4.Хурлын ээлжит, ээлжит бус хуралдааны /цаашид ƒнэгдсэн хуралдаан„ гэх/ хэлэлцэх асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоож таваас доошгүй хоногийн өмнө нэгдсэн хуралдааны товыг зарлана.
           4.4.1.Нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлыг хуралдаан зарлахаас өмнө Хурлын даргад өргөн барина.
            4.4.2.Өргөн барьсан асуудлыг холбогдох хороо, нам, эвслийн бүлэгт Хурлын даргашилжүүлэн өгнө. Хороо, нам эвслийн бүлэг тухайн асуудлаар ажлын 5 хоногт багтаан хуралдаж,  санал дүгнэлтээ Хурлын даргад хүргүүлнэ.
4.5.Хэлэлцэж буй асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авч болох бөгөөд энэ тухай болон хугацааг хуралдаанд мэдэгдэнэ.
4.6.Нэгдсэн хуралдаан дээр хэлэлцэж буй тухайн асуудлаар завсарлага авахаар нам, эвслийн бүлэг санал гаргасан тохиолдолд Хурлын дарга завсарлага өгнө. Шаардлагатай гэж үзвэл хурлыг түр завсарлуулж, нам, эвслийн бүлгийн дарга нартай зөвшилцөж болно.Тухайн хэлэлцэж буй асуудлаар завсарлага авсан бол хэлэлцэх асуудлын дараалалд орсон бусад асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
4.7.Хуралдаанд бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн нийт төлөөлөгчийн олонхи оролцсоноор ирцийг хүчин төгөлдөрт тооцно.
4.8.Хурлын Төлөөлөгчнэгдсэн хуралдаанд хүндэтгэх шалтгаанаар ирэх боломжгүйд хүрвэл Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад мэдэгдэж, хэлэлцэх асуудалтай холбоотой саналааурьдчилан бичгээр ирүүлж болох бөгөөд зөвхөн ирүүлсэн саналтай холбоотой асуудлыг шийдвэрлэх санал хураалтын хувьд дэмжсэн саналд тооцно. Харин хурлын ирцийг тооцоход тухайн төлөөлөгчийг оруулж тооцохгүй.
4.9.Хурлын Төлөөлөгч өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, уулзалтанд зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно.
4.10.Хурлын Төлөөлөгч, нам, эвслийн бүлэг шалтгаангүйгээр хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно
4.11.Хурлын Төлөөлөгч, нам, эвслийн бүлэг шалтгаангүйгээр  хуралдаанд оролцоогүй буюу орхиж гарсан бол хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна.
4.12.Хуралдаанаар Хурал өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлын зэрэгцээ эрх бүхий дээд шатны байгууллага болох Улсын Их Хурлаас Нийслэлийн ИТХ-аар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн асуудал, Нийслэлийн Засаг дарга болон Хурлын Тэргүүлэгчдээс өөрсдийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлүүлэхээр оруулсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж болно.
4.13.Нийслэлийг төлөөлж гадаад улсын хотуудад суух төлөөлөгч болон бусад шаардлагатай томилгоог хийхдээ Нийслэлийн Засаг дарга нь хуралтай зөвшилцөхөөр асуудал оруулж хэлэлцүүлнэ.
4.14.Хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Хурлын Төлөөлөгчдийн тавны нэгээс доошгүйн саналаар ээлжит хуралдаанаар хэлэлцүүлнэ. Нэмэлт өөрчлөлтийг нийт Төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар батална.



            5дугаар зүйл.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан
5.1.Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь нээж удирдах бөгөөд дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
5.1.1.Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай Нийслэлийн сонгуулийн хорооны даргын илтгэл
5.1.2.Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох

5.2.Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга тавих бөгөөд илтгэлтэй холбогдуулан асуулт тавина.
5.3.Асуулт асууж дууссаны дараа Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолыг батална.
5.4.Хурлын даргад нэр дэвшүүлэхдээ сонгуулийн дүнгээр тухайн хуралд хамгийн олон  суудал авсан нам, эвсэл эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй
5.5.Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно.
5.6.Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж,хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсонд тооцож, тамга тэмдгийг гардуулна.
5.7.Хурлын даргад нэр дэвшсэн нэр дэвшигчдийн аль нэг нь олонхийн санал аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулна.Тэдгээрийн хэн ч олонхийн санал аваагүй бол Хурлын даргад дахин нэр дэвшүүлэх ажиллагааг явуулна.
5.8.Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцож зөвхөн нэг хүний төлөө санал өгөх ба нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй.
5.9.Хурлын дарга болон Хурлын тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг зохион байгуулах Тооллогын комиссыг төлөөлөгчдийн саналаар байгуулж болно.
5.10.Шинээр сонгогдсон Нийслэлийн ИТХ-ын дарга нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхболон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлнэ.
5.11.Хурлын Тэргүүлэгчдийг Хурлын даргыг оролцуулан 7-11 хүний төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
5.12.Нийслэлийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч нэр дэвшүүлэх эрхтэй. Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл 26.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
5.13.Нийслэлийн Засаг даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгоно.

6 дугаар зүйл. Хурлын хуралдаанд асуудал оруулах эрх

6.1.Хурлын төлөөлөгч, хороо, нам, эвслийн бүлэг, Нийслэлийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.
6.2.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно.
6.3.Хуралдаанаар хэлэлцүүлэхээр хурлын төлөөлөгч, хороо, нам, эвслийн бүлгээс асуудал өргөн барих тохиолдолд Нийслэлийн Засаг даргын саналыг авна.  Нийслэлийн Засаг дарга судалж үзээдажлын 14 хоногт санал өгөх бөгөөд, өгөөгүй тохиолдолд зөвшөөрсөнд тооцно.Хурлын төлөөлөгч асуулга тавих тохиолдолд Засаг даргаас санал авах шаардлагагүй.

7 дугаар зүйл.Нам, эвслийн бүлэг байгуулах, түүний ажлын зохион байгуулалт

7.1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр Хуралд3-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхдугаар хуралдааны даргад өргөн мэдүүлнэ.
7.2.Анхдугаар хуралдааны дарга нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, түүний бүрэлдэхүүнийг хуралдаанд уншиж танилцуулах бөгөөд энэ асуудлаар аливаа хэлэлцүүлэг явуулахгүй.
7.3.Шинээр нөхөн сонгогдсон төлөөлөгч аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэн орвол түүнийг албан ёсоор мэдээлнэ.
7.4.Нам, эвслийн бүлгийн ахлагчийг дотроосоо сонгоно.
7.5.Нам эвслийн бүлэг нь хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор санал дүгнэлтээ гаргах, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, ажлын хорооны хурлын үед болон нэгдсэн хуралдааны үед завсарлага авах, Хурлын дарга,Тэргүүлэгчидтэй аливаа асуудлаар зөвшилцөх, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх, чөлөөлөх асуудалд санал өгөх эрхтэй.
7.6.Нам, эвслийн бүлэг нь өөрт ногдох НИТХ-ын Тэргүүлэгчдэд жил бүр эргэлтэнд оруулах зарчим баримтлан нэр дэвшүүлж болох бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж санал хураалгана.
7.7.Нам, эвслийн бүлэг ажлын албатай байх бөгөөд бүлгийн ажлын албаны ажиллах, орон тоо зардлыг хурлаас батална.
7.8.Хурлаас гарах шийдвэрийн төсөл, хэлэлцэх гэж буй асуудлаар нам, эвслийн бүлэг хуралдаж гаргасан дүгнэлт,санал хураалгах тохиолдолд саналын  томьёоллыгтэргүүлэгчдийн болон нэгдсэн хуралдаанд танилцуулна.
7.9.Нам, эвслийн бүлгүүд нь ажиллах журамтай байх бөгөөд ажиллах журмыг бүлгийн хуралдаанаар батална.
7.10.Нам, эвслийн бүлгийн ажлын албанаас бүлгийн хурлын товч тэмдэглэл, холбогдох баримт бичгийг жилийн эцэст бичиг хэргийн стандартын дагуу архивт шилжүүлнэ.

8 дугаар зүйл. Хурлын хороо, дэд хороо, түр хороодыг байгуулах ба тэдгээрийн ажлын зохион байгуулалт

8.1.Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, Хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороог байгуулан ажиллана.
8.2.Хурлын хорооны тоо, хамаарах асуудал, бүрэлдэхүүний талаар төлөөлөгчдийн санал авч, Хурлын бүрэн эрхийн хугацаагаар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Төлөөлөгч хоёроос илүүгүй хороонд харъяалагдана.
8.3. Хурлын хорооны хурлыг сард нэгээс доошгүй удаа нэгдсэн хуралдаан, нам, эвслийн бүлэг, бусад хороодын хурлын товтой давхцуулалгүйгээр хийх бөгөөд хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалд санал, дүгнэлт өгнө.
8.4.Хурлын хорооны дарга, дэд хорооны даргыг тухайн хорооны Төлөөлөгчдийн дотроос сонгож, Хурал батална.
8.5.Хурлын төлөөлөгч бүх хороодын хуралд оролцож санал гаргах, үг хэлэх эрхтэй ба зөвхөн өөрийн харьяалагдах хорооны хуралд таслах эрхтэй оролцоно.
8.6.Хорооны хурал нь хорооны төлөөлөгчийн олонхи ирснээр хүчин төгөлдөр болох бөгөөд аливаа асуудлаар олонхийн саналаар шийдвэр гаргана.
8.7.Хороо ба түүний хурал нь хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэрийн нэг бөгөөд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.7-12.1.9 дэх заалтуудад заасан хууль тогтоомж, НИТХ-ын шийдвэрийн биелэлт ба албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийх, тэдгээрээс илтгэл, сонсгол, асуулгын хариу авах ажлыг хийх арга болно.
8.8.Хороо нь тэдгээрийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар  хурлын нэгдсэн хуралдаанд сар бүр илтгэл тавьж болох ба жил бүрийн үйл ажиллагааны тайланг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
8.9.Хороо нь өөрийн ажлын зохион байгуулалт, улирлын төлөвлөгөөг  гаргах, хурлын товыг энэ зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хурлын даргатай зөвшилцөн тогтооно.
8.10.Хурлаас цаг үеийн асуудлыг судлах, санал дүгнэлт боловсруулах, хянан шалгах үүрэг бүхий түр хороо, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно. Түр хороо, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тодорхой чиглэлээр мэргэжлийн байгууллагын туслалцаа авах, мэргэжилтэн, зөвлөх, асуудал хариуцсан ажилтан нарыг оруулах ба тэдгээрийн ажлын үр дүнг харьяалах хорооны хурлаар хэлэлцүүлж шаардлагатай тохиолдолд хурлын нэгдсэн хуралдаанд оруулна.
8.11.Хурлын хороод нь хэлэлцсэн асуудлаараа санал дүгнэлт, зөвлөмж гаргах ба шаардлагатай бол эдгээрийг Хурлын хуралдаанд оруулж шийдвэр гаргуулна. Шийдвэрийн төслийг тухайн хорооны дарга Хурлын даргад өргөн барина.
8.12.Хорооны хурлаас тухайн хэлэлцэж буй асуудлаар санал дүгнэлтийг хорооны дарга болон хорооноос томилогдсон төлөөлөгч тэргүүлэгчдийн хуралдаан, нэгдсэн хуралдаанд танилцуулна.
8.13.Хорооны хурлын тэмдэглэлийг хорооны асуудал хариуцсан зохион байгуулагч дуу бичлэгтэйгээ тулган бичгийн хэлбэрт оруулах бөгөөд холбогдох албан тушаалтнаар хянуулж хорооны даргаар гарын үсэг зуруулан баталгаажуулна.

9 дүгээр зүйл. Хуралдааны шийдвэр

9.1.Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд тогтоолыг тухайн Хурлын хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхийн саналаар батлана.
9.2.Хурлын тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна.
9.3.Хурлын шийдвэрийг ёсчлон баталсан даруйд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албанд ажлын гурав хоногийн дотор нэг хувийг хүргүүлэх бөгөөд хэвлэн нийтэлж олон нийтэд мэдээлнэ.
9.4.Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол  түүнийг Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.

           
10 дугаар зүйл. Хурлын шийдвэрт хориг тавих

10.1.Хурал Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчсөн эсхүл өөрийнх нь бүрэн эрхэд үл хамаарах, түүнчлэн хэрэгжих санхүүгийн болон бусад эх үүсвэргүй шийдвэр гаргасан бол  Засаг дарга холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эрхтэй.
10.2.Засаг дарга Хурлын шийдвэрт хориг тавьсантай холбоотой харилцааг Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27-р зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

11 дүгээр зүйл. Хуралдааны бэлтгэл ажиллагааг хангах журам

11.1.Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад хуулинд хэлэлцэхээр заасан асуудлууд, Хурлын байгууллагаас сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл, Хурлын Тэргүүлэгчдийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг ээлжит  хуралдааны хугацаанд нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
11.2.Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан өргөн барьсан асуудал, хавсаргасан тооцоо судалгаа бүхий баримт бичиг, гарах шийдвэрийн төслийг асуудал оруулж байгаа этгээдээс Хурлын ажлын албанд файлаар болон цаасаар хүргүүлнэ.
11.3.Нэгдсэн хуралдаан, тэргүүлэгчдийн хуралдаан, хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд тухайн асуудлыг хариуцсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүн танилцуулга хийнэ.Шаардлагатай тохиолдолд асуудал боловсруулсан ажлын хэсгийн гишүүн, төрийн албан хаагч, хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр тайлбар хийж асуултад хариулж болно.
11.4.Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тухайн асуудал эрхэлсэн хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаар урьдчилан хэлэлцэж, санал дүгнэлт, санал хураалгах саналын томьёоллыг хуралдаанд оруулна.
11.5.Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргах, хорооны санал дүгнэлт бэлтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг тухайн хорооны дарга, Хурлын ажлын алба, нам, эвслийн бүлгийн  ажлын алба тус, тусын үүргийн дагуу хариуцна.
11.6.Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг  хуралдаанаар хэлэлцэхгүй.
11.7.Хуралдаанд хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд урилгаар оролцох албан тушаалтны нэрсийг Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн урилгыг Хурлын ажлын албанаас 2-оос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.
11.8.Нэгдсэн хуралдааныг хэвийн явуулах бэлтгэлийг хангах, хүндэтгэлийн туг, сүлд болон шаардлагатай техник тоног төхөөрөмжийг Хурлын ажлын алба, Засаг даргын тамгын газар урьдчилан хангасан байна.
11.9.Нэгдсэн хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцэх журмыг /тухайлбал Нийслэлийн төсөв хэлэлцэх гэх мэт/ Хурал өөрөө тогтоож болно.
11.10.Энэ зүйлийн 11.6 дахь хэсэгт заасан хурлын төлөөлөгчдөд тараасан хэлэлцэх асуудлын баримт бичгүүдтэй танилцах боломжийг иргэдэд олгох зорилгоор сандал, ширээ бүхий тусгай өрөө, танхимыг ажлын цагаар гаргаж өгөх ба иргэд хүсвэл хуулбарлаж өгнө. Мөн олон нийтэд нээлттэй цахим хуудсанд байршуулна.

12 дугаар зүйл. Хурлын хуралдааныг зохион байгуулах журам

12.1.Хурлын хуралдааныг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулж болно.

12.2.Нээлттэй хуралдааны үед дараахь журмаар хуралдааны ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
            12.2.1.хурлын төлөөлөгчид, урилгаар оролцогсод, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл хуралдаан эхлэхээс өмнө суудлаа эзэлсэн байна. Хуралдааны ирц, урилгаар суугчдын талаар Хурлын ажлын албанаас хурал даргалагчид урьдчилан мэдэгдэх,
            12.2.2.хуралдаан эхлэхийн өмнө танхимд Монгол улсын төрийн сүлд дууллыг эгшиглүүлнэ.
            12.2.3.хуралдаан даргалагч хуралдааныг нээж товч үг хэлэх бөгөөд Төлөөлөгчдийн ирц, урилгаар оролцож байгаа хүмүүсийн талаар танилцуулна. Төлөөлөгч өвчтэй хүн асарч байгаа, гадаад, дотоод томилолттой байгаа эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр чөлөөтэй байгааг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох,
            12.2.4.хуралдааны даргалагч дараалал хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулах,
            12.2.5.хэлэлцэх асуудалтай холбоотой илтгэл, сонсгол мэдээлэл нь Төлөөлөгчдөд урьдчилан тараасан бол түүнийг бүтнээр нь сонсохгүйгээр тайлбар авч, санал, дүгнэлтийг нэгтгэн сонсож, гарах шийдвэрийн төслийг хэлэлцэнэ.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалд холбогдох зураг, хүснэгт, танилцуулга, дүрс ба дууны бичлэг, видео бичлэг, биет зүйлс түүний загвар хэсгийг хуралдаанд үзүүлж болно.

12.3.Төлөөлөгчид хуралдаанд оролцохдоо хуралдааны дэг, хуралдааны даргын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд үг хэлэх, санал шүүмжлэл гаргах, асуулт тавих эрхийг дараахь байдлаар эдэлнэ. Үүнд:
            12.3.1.үг хэлэх, асуулт асуухаа урьдчилан мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авах;
            12.3.2.тогтоосон хугацаанд өөрөө үг хэлэх, асуулт асуух энэхүү эрхээ бусад төлөөлөгчдөд шилжүүлэхгүй байх;
            12.3.3.хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлэх буюу асуулт тавих энэхүү эрхээ эдлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, яриаг нь таслах өмнөөс нь үг хэлэх өөрийн саналыг дэмжүүлэх буюу бусдын саналыг үгүйсгэх зорилгоор үзүүлэх, хүч хэрэглэх зэрэг үйлдэл гаргахгүй байх.
                        12.3.4.төлөөлөгч хэлэлцэж байгаа асуудал бүрээр эхний удаад 7 минут, дараагийн удаад 5 минут хүртэл хугацаагаар үг хэлнэ.Үг хэлэх хугацааг тухайн хэлэлцэх асуудлаас шалтгаалан тухайн хуралдаанаас тогтооно.
                        12.3.5.төлөөлөгч хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан төр захиргааны албан тушаалтанд хандаж асуулга тавьж хариу авч болно.Тавьсан асуулганд тухайн хурал дээр хариу өгөх боломжгүй бол хариуг албан бичгээр мэдэгдэнэ.

             12.4.Санал хураалтыг явуулахдаа товчлуур дарж автоматаар хураана.
             12.5.Санал хураалт явуулах үед төлөөлөгч санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно.
            12.6.Төлөөлөгч шийдвэр гаргах асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзаж болно.
             12.7.Хэлэлцэж байгаа асуудлаар нам, эвслийн бүлгийн санал, хорооны санал гэсэн дарааллаар саналыг сонсож, санал хураалгана.Горимын санал гэж хуралдаанаар тухайн асуудлыг хэрхэн хэлэлцэж шийдвэрлэх талаар Төлөөлөгчдөөс гаргасан саналыг ойлгоно.Босоо санал гэж хуралдаанд өргөн барьсан болон тухайн хэлэлцэж буй асуудлыг шууд хамаарах хороо, нам, эвслийн бүлгээс оруулсан саналыг ойлгоно.Хажуугийн санал гэж хуралдаанд хэлэлцэж буй асуудлаар төлөөлөгчийн гаргасан саналыг ойлгоно.

            12.8.Хэрэв тухайн хэлэлцэж буй асуудлыг өөр хороод хэлэлцэн санал хураалгахаар томьёолол гаргасан тохиолдолд уг асуудлыг шууд хамаарах хороонд  саналаа оруулан хэлэлцүүлж, санал хураалгуулж болно. Тухайн асуудлыг шууд хамаарах хороо нь өөр хорооноос санал хураалгахаар ирүүлсэн саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж олонхийн санал авсан, аваагүйгээр нь  бүлэглэн нэгдсэн хуралдаанд танилцуулж санал хураалгана.
            12.9.Санал хураалт явуулах үед босоо санал дэмжигдээгүй тохиолдолд өргөн барьсан этгээдээс  тайлбар, тодруулга хийлгэж төлөөлөгчид 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлсний дараа дахин санал хураалгаж болно. Хэрэв дахин босоо санал дэмжигдээгүй тохиолдолд хажуугийн санал тус бүрд санал хураалт явуулна.
            12.10.Хуралдааны санал шүүмжлэлийг төлөөлөгчдийн олонхийн саналаар тасална.Шаардлагатай гэж үзсэн цөөнхийн саналыг сонсож, саналын томьёоллоор 1 удаа санал хураалгаж болно.Мөн цөөнхийн саналыг хуралдааны тэмдэглэлд тусгана. Төлөөлөгч нь санал шүүмжлэлээ бичгээр гаргаж болно.
            12.11.Хурлын тогтоол бусад баримт бичгийн төслийг нарийвчлан хянаж Төлөөлөгчдийн санал шүүмжлэлийг тусгаж нягтлан боловсруулах зорилгоор хуралдаанаас гарах шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж болно.
12.12.Хуралдааны дарга нь бичгээр санал, асуулт, асуулгын талаар төлөөлөгчдөд сонсгох, танилцуулж хэлэлцүүлэх, хэлэлцсэн асуудлаар төлөөлөгчдийн саналыг хурааж дүнг мэдээлж  эцсийн шийдвэрийг батлуулж алх цохино.
12.13.Хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг хурлын вебсайтад байрлуулж, урьдчилан танилцах боломжийг бүрдүүлнэ.Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлыг олон нийтэд нээлттэй танилцуулж, вебсайтад тогтмол мэдээлнэ.
12.14.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тавьсан санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч хэрхэн хэлэлцэх журмыг хурал өөрөө тогтоож мөрдөнө.

13 дугаар зүйл. Төлөөлөгчийн асуулгын хариуг хэлэлцэх
13.1.Төлөөлөгч асуулга тавих, түүний хариуг хэлэлцэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12.1.7-д заасныг үндэслэн дор дурьдсан байдлаар хэлэлцэнэ.
                        13.1.1.төлөөлөгч асуулгын хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх саналаа Хурлын даргад энэ дэгийн 4.4.1-д заасан хугацаанд бичгээр ирүүлэх;
                        13.1.2.нэгдсэн хуралдаан дээр асуулгад хариулах хугацаа 5 минутаас илүүгүй, төлөөлөгчид асуулгын хариулттай холбогдуулан асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх;
13.1.3. асуулгад хариулт өгсний дараа асуулга тавьсан төлөөлөгч нэг удаа 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх.
13.2.Төлөөлөгчийн асуулгыг нам, эвслийн бүлгийн хурлаар хэлэлцүүлэхгүй бөгөөд зөвхөн нэгдсэн хуралдаанд хэлэлцэнэ. Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэхийг тэргүүлэгчдийн хуралдаанаас шийдвэрлэнэ.
14дүгээр зүйл.Нээлттэй хуралдааны дэг

14.1.Нээлттэй хуралдаанд хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид,иргэдийн төлөөлөл ажиглагчаар  оролцож болно.
14.2.Нээлттэй хуралдааны явцыг дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад хэрэгсэлийг ашиглан бэхжүүлнэ.
14.3.Нээлттэй хуралдаанд ажиглагчаар оролцох иргэдийн хүсэлтийг урьдчилан авах бөгөөд эхэлж хүсэлт тавьсан иргэдийн төлөөллийг оролцуулна.

15дугаар  зүйл.Хаалттай хуралдааны дэг

15.1.Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно.
15.2.Хаалттай хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга, тухайн асуудлыг хариуцсан байгууллагын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны нууцыг хариуцсан ажилтан, түүнчлэн тухай асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг оролцуулж болно.
15.3.Шаардлагатай тохиолдолд энэ зүйлийн 15.2-д зааснаас бусад хүнийг хаалттай хуралдаанд оролцуулж болох бөгөөд хуралдаанд оролцогчдоос нууц задруулахгүй байх баталгааг урьдчилан гаргуулна.
15.4.Хаалттай хуралдаанд дуу, дүрс бичлэг хийх, гар утас авч орох, утсаар ярихыг хориглоно.
15.5.Хаалттай хуралдааны талаар зөвхөн нууцын дэвтэрт тэмдэглэл хийхбөгөөд шүүхийн шийдвэрээр дэлгэхээс бусад тохиолдолд нийтэд дэлгэхгүй.

16 дугаар зүйл. Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг

16.1.Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн аль нэг нь нээж удирдана.Хуралдааныг зохион байгуулах талаар хуралдаан даргалагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
16.1.1.хуралдааны товыг тогтоон зарлаж бэлтгэлийг хангах;
16.1.2.хуралдааныг товлосон цагт эхлүүлж дэгийн дагуу зохион байгуулж, зөрчигдвөл таслан зогсоох;
16.1.3.саналаа ирүүлсэн дарааллыг баримтлан төлөөлөгчдөд асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх;
16.1.4.төлөөлөгчдөөс гаргасан горимын саналаар санал хураалт явуулах;
16.1.5.санал хураалт явуулж, дүнг мэдээлэх;
16.1.6.Хурлын дарга төлөөлөгчийн гаргасан саналын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгч, үүргийн биелэлтийг Хурлын ажлын албанаас хангуулж ажиллах;
16.1.7.хуралдааны шийдвэрийг хэлбэржүүлэх ажлыг зохион байгуулах;
16.1.8.ирц хүрэлцэхүйц байвал хүндэтгэх шалтгаантай төлөөлөгчид чөлөө өгөх;
16.1.9.Хуралдааны дэгийг сахиулах;
16.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх, үүрэг.
16.2.Асуудлыг хэлэлцэх журам, дарааллын талаар төлөөлөгчөөс гаргасан саналаар нэг удаа санал хураана.
16.3.Хурлын хуралдааны явцыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах ажлыг зохион байгуулна.

17 дугаар зүйл.Нэгдсэн хуралдаан, тэргүүлэгчдийн хуралдаан, хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам

17.1. Хуралдаан бүр дээр түүний үйл ажиллагааг нарийн тэмдэглэсэн тэмдэглэлийг хөтөлнө. Үүнд:
17.1.1.Хуралдааны дугаар, хуралдаан хийсэн он , сар, өдөр;
17.1.2.Хуралдааны ажиллагаа эхэлсэн, дууссан, илтгэл, хавсралт илтгэл, санал, шүүмжлэл, асуулт, хариулт, асуулга, тайлбар, лавлагаа өгсөн хугацааны хамт тэмдэглэнэ;
17.1.3.Хуралдааны ирц тоо, хувиар байхгүй байсан төлөөлөгчийн нэр, шалтгаан;
17.1.4.Хуралдаан нээсэн хүний овог нэр, хуралдааны даргад хэний саналаар, ямар албан тушаалтай, хэн хэнийг сонгосон;
17.1.5.Илтгэл, хавсралт илтгэл, бусад асуудлыг ямар албан тушаалтай хэн оруулсан;
17.1.6.Илтгэгчдээс асуусан асуулт, түүнд өгсөн хариулт;
17.1.7.Санал, шүүмжлэл гаргасан төлөөлөгч, урилгаар оролцсон хүмүүсийн нэр, албан тушаал;
17.1.8.Хуралдааны ажиллагааны явцад тавигдсан асуулга, түүнд хуралдаан дээр өгсөн бол гол утга;
17.1.9.Баталсан шийдвэрүүдийн нэр, хурлын тогтоолуудыг хэлэлцүүлж батлуулсан журам, саналын дүн;
17.1.10.Хуралдааны явцад хэлэлцсэн, сонордуулсан, тараасан баримт бичиг;
17.1.11.Төлөөлөгчид тусгайлан тэмдэглүүлэхээр өөрөө бичсэн зүйл;
17.1.12.Хуралдаанд хоцорч ирсэн, чөлөө авсан, өвчтэй байсан, тасалсан, хуралдааны даргын зөвшөөрөлгүйгээр гарч явсан төлөөлөгчийн нэр, цаг минут;
17.1.13.Төлөөлөгчдийн хуралдаанд хэлсэн үгийг тодорхой бичих бөгөөд тусгайлан тэмдэглүүлсэн зүйлийг тухайн төлөөлөгчдөд хянуулж гарын үсэг зуруулна.
17.1.14.Хуралдааны тэмдэглэлийг хуралдаан дууссанаас хойшажлын 14 хоногт багтаан дуу бичлэгтэй тулган бичгийн хэлбэрт оруулж, холбогдох албан тушаалтнаар хянуулан Хурлын дарга гарын үсэг зурж, хуралдааны материалд хавсаргана.
17.1.15.Хуралдаан зарласнаас эхлэн шийдвэр гарган баталгаажуулах үе шат, дарааллын дагуу бичиг баримтыг нэгтгэн, бичиг хэргийн стандартын дагуу архивт хүлээлгэн өгнө.
17.2. Хуралдааны тэмдэглэл нийтэд нээлттэй байх бөгөөд хувилж авахыг хүссэн иргэн нь хуулбарлах зардлыг өөрөө хариуцна.
17.3.Хуралдааны тэмдэглэл хуулбарлан өгөх зардлын жишгийг Хурлын тэргүүлэгчид тогтоох бөгөөд ƒхуулбар үнэн„ гэсэн тэмдгийг Хурлын ажлын алба дарж өгнө.

18 дугаар зүйл. Хурлын шийдвэрийг зохион байгуулах

18.1.Хуралдааны тогтоолыг мөрдөх хугацааг жичид нь заагаагүй бол уг хуралдаан болсон өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
18.2.Хуралдааны шийдвэрийг мэдээлж сурталчлах, биелэлтийг зохион байгуулах ажлыг Тэргүүлэгчид, төлөөлөгч, Хурлын ажлын алба, Засаг дарга түүний Тамгын газар, хэлтэс албад , хэвлэл мэдээллийн байгууллага хариуцна.
18.3.Хуралдааны тухай мэдээ, хуралдаанд оруулсан илтгэл, тогтоолыг Хурлын ажлын албанаас 5 хоногийн дотор хэвлэлд нийтлэн, вебсайтад байршуулж сурталчилна.Хурлын шийдвэрийг хэвлэлд нийтлэх, холбогдох байгууллагад хүргэх асуудлыг Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын зөвшөөрлөөр хийнэ.
18.4.Хуралдаан дууссанаас хойш 10 хоногийн дотор хуралдааныг бэлтгэж хийлгэсэн ажлын үр дүнг хэлэлцэх, хурлын тогтоолын биелэлтийг зохион байгуулна.
18.5.Хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар Нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын дэргэдэх газар, алба, дүүрэг, дэвсгэртээ оршиж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж дээр шалгах, тэдгээрийн удирдлагуудын илтгэл, сонсголыг хэлэлцэх ажлыгХурлын ажлын албанаас зохион байгуулна.
18.6.Хурлын шийдвэрийн биелэлт, хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтийн талаар улирал тутам нэгдсэн хуралдаанд  танилцуулж байна.
18.7.Хурлын шийдвэр биелүүлээгүй албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцож байна.
18.8.Хурлын шийдвэрийн биелэлтийн талаар Хурал түүний Тэргүүлэгчид тусгайлан хэлэлцэж чиглэл өгөх, хугацаатай даалгавар өгөх, шаардлага тавих, хариуцлага тооцох зэргээр ажиллана.

19 дүгээр зүйл. Улаанбаатар хотын байдлын талаарх хэлэлцүүлэг ба асуулт хариултын уулзалт

19.1.Хурлын төлөөлөгчид Нийслэлийн Засаг даргын хамтаар жил бүрийн 03 дугаар сарын эхний 10 хоногт багтаан Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн байдлын талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
19.2.Хэлэлцүүлгийн болох газар, хэлбэр, зохион байгуулалтын журмыг Нийслэлийн Засаг дарга тогтоох ба хэлэлцүүлгийг олон нийттэй харилцах, хөтлөх ур чадвар бүхий хүнээр удирдуулах эсэхийг шийдвэрлэнэ.
19.3.Хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүс санал бодол, үгээ чөлөөтэй хэлэх боломжтой байх ёстой бөгөөд хэлэлцүүлгийн тэмдэглэлийг хурлын тэмдэглэлийн нэгэн адил хөтөлж, баримтжуулна.
19.4. Жил бүрийн 5 ба 9 дүгээр саруудад асуулт, хариултын уулзалтыг Хурал ба Нийслэлийн Засаг дарга хамтран зохион байгуулах ба олон нийт чөлөөтэй оролцох, асуулт асуух боломжийг олгоно.
19.5.Хэлэлцүүлэгт оролцогчид үгээ эхний удаад 5 минут, хоёр дахь удаа 3 минутаас хэтрүүлэхгүй хэлэх ёстой ба асуулт хариултын уулзалтанд оролцогч иргэн зөвхөн нэг удаа 5 минутанд багтаан асуултаа асууна. Уулзалтанд оролцогч хотын удирдлагын бодлого, үйл ажиллагаатай холбоотой сэдвээр ярих ба хувь хүний нэр төрд халдсан, гүтгэлгийн шинжтэй зүйл ярихгүй.
19.6.Хэлэлцүүлэг ба асуулт, хариултын уулзалтын тов, болох газрыг 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд оролцогчид нь оролцох хүсэлтээ цахим хуудас ба Хурлын Ажлын албаар дамжуулан бичгээр өгнө. Бусдаас түрүүнд оролцох хүсэлтээ ирүүлсэн иргэдийг хэлэлцүүлэг ба уулзалт болох газрын танхимын суудлын тоог харгалзан урина.

20 дугаар зүйл.Төсвийн төсөл боловсруулах, батлахтай холбогдсон харилцаанд оролцох

20.1.Нийслэлийн Засаг дарга хөрөнгө оруулалт, төсвийн талаар иргэд, олон нийтийг хамарсан өргөн хэмжээний санал асуулга, хэлэлцүүлгийг тухайн жилийн төсвийн төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө нийслэлийн хэмжээнд зохион байгуулна.
20.2.Нийслэлийн тухайн жилийн төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга 11 дүгээр сарын 20-ны дотор Хурлын даргад  өргөн мэдүүлнэ.
20.3.Нийслэлийн Аудитын газар нь нийслэлийн төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг  дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар санал боловсруулж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулна.
20.4.Тухайн жилийн Нийслэлийн эдийнзасаг, нийгмийн зорилтынхэрэгжилт,НийслэлийнЗасагдаргынүйлажиллагааныхөтөлбөрийнбиелэлт, Нийслэлийнэдийнзасаг, нийгмийн зорилт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, өмч хувьчлалын жагсаалт, концессийн зүйлийн жагсаалт, аудитын танилцуулга, нийслэлийн төсвийн гүйцэтгэл, төсвийн төслийг  нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхдээ дараахь байдлаар2 үе шаттайхэлэлцүүлж батлуулна. Үүнд:
к
            20.4.1.Дээрх асуудлуудыг Хурлын даргад өргөн барьснаас хойш 3хоногийн дотор Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн, нэгдсэн хуралдааныг зарлана;
            20.4.2.Нэгдсэн хуралдааны эхний хэлэлцүүлгээр өргөн барьсан бүх асуудлын танилцуулгыг хийж, төлөөлөгчдийн асуулт хариулт, санал шүүмжлэлийг явуулна. Хэлэлцсэн бүх асуудлыг холбогдох хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх бөгөөд 7 хоногийн дотор хороо, нам, эвслийн бүлгийн хуралдааныг зохион байгуулж, санал дүгнэлт, саналын томьёоллыг гаргана;
            20.4.3.Нэгдсэн хуралдааны дараагийн хэлэлцүүлгээр хороод, нам, эвслийн бүлгийн санал хураалгах саналын томьёоллын дагуу санал хураалгаж, шийдвэрийг  батлуулна.

21 дүгээр зүйл. Онцгой үеийн шийдвэр гаргах ажиллагаа

21.1.Байгалийн гамшиг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гал түймэр зэрэг нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үзэгдэл, үйлдлийн эсрэг авсан шуурхай арга хэмжээтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан бол Хурлын даргад нэн даруй мэдэгдэж хүргүүлнэ.
21.2.Энэ зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн авсан даруйд Хурлын тэргүүлэгчдийн хурлыг Хурлын дарга зарлах ба Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар  Нийслэлийн Засаг даргын  гаргасан захирамжийг авч хэлэлцэж тодорхой шийдвэр гаргана.
21.3.Хурлын тэргүүлэгчдийн хурлаар ээлжит бус хуралдааныг  хуралдуулах зар ба хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж болно.
21.4.Онцгой дэглэм тогтоосон, гэнэтийн аюулын үр дагаварыг арилгахтай холбогдуулан түр журам гаргасан, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, даамжрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэлэлцэхдээ нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг нутаг дэвсгэрийн цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хүн ба мал эмнэлэгийн газар зэргээс авсаны үндсэн дээр бодитойгоор үнэлж шийдвэр гаргана.

22 дугаар зүйл. Хуралдааны дэг хүчин төгөлдөр болох

22.1.Энэхүү Хуралдааны дэг батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.