Thursday, October 9, 2014

НИТХ-ын төлөөлөгчид ухаалаг төрийн туршлагыг судалж байна

“Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зорилтын хүрээнд НИТХ-ын төлөөлөгчид европын өндөр хөгжилтэй орнуудад айлчилж, ухаалаг төрийг бий болгосон туршлагыг судалж, эх орондоо хэрэгжүүлэх арга зам эрэлхийлж байгаа юм. Энэ аяны хүрээнд 2014 оны 03 дугаар сарын 03-ний өдөр НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Д.Батбаяр, С.Ононбаяр, Д.Байдраг, Хүрэлбаатар, Н.Гантөмөр, Ганболд, Ц.Энхцэнгэл, Баатархүү, Наранбаатар, зохион байгуулалтын хэлтсийн дарга Халтар нарын хүмүүс Исландад айлчилж тус улс газрын гүний халуун усыг ашиглаж хотынхоо цахилгаан дулааны асуудлыг хэрхэн шийдвэрлэж чадсаныг газар дээр нь үзэж танилцлаа. Исландын Геотермил үйлдвэр нь газрын гүний дулааныг ашиглаж эрчим хүч болгон ашиглах хүчин чадлаараа Исландад 1-рт, дэлхийн хэмжээнд 2-рт ордог аж. Уг үйлдвэрийн технологи ашиглалтын байдлыг манай төлөөлөгчид нэг бүрчлэн үзэж Монгол улсдаа хэрэгжүүлэх боломж бололцоо хэрхэн бүрдүүлэх талаар санал бодлоо солилцсон байна. Мөн газрын гүнээс 100 хэмийн халуун ус оргилж байдаг Geusir- strokkur хүрхрээтэй танилцжээ. Манай улсад хэлийгээр халуун рашаан бүхий байгалийн үзэсгэлэнт цогцолбор олон байдаг. Тэдгээрийг Исланд шиг аялал жуулчлалын томоохон бүс болгон ашиглавал эдийн засгийн асар том хөшүүрэг болж болохыг ч тэд мөн ярилцжээ. 

No comments:

Post a Comment