Tuesday, April 21, 2015

Цэцгэн эрхит Ловон бурханы цогцолбор байгуулах тухай /төсөл/

Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам /төсөл/

Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги батлах тухай /төсөл/

Соёлын төлбөрт үйлчилгээний журам батлах тухай /төсөл/

Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн удирдах хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай /төсөл/

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015.04.24-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

Thursday, April 16, 2015

Нийслэлийн авто замын газраас гүүрэн болон нүхэн гарцыг байгуулах чиглэлээр хийж буй ажлын тайлан, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хэрэгжүүлж буй зээлийн тайлан мэдээг танилцуулж байна

"Дэд бүтэц, тохижилт, хот байгуулалтын бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлэх нь" уулзалт зөвлөгөөн болно

Захиргааны ерөнхий хуулийн хэлэлцүүлэг болно

          2015 оны 04 дүгээр сарын 20-нд буюу ирэх даваа гаригт Хангарьд ордоны 14 давхарын хурлын танхимд ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ-ийн төслийн хэлэлцүүлэгтэй. НИТХ-ын төлөөлөгчид идэвхитэй оролцоно уу.
Лавлах утас: 310428

Wednesday, April 15, 2015

Нийслэл, дүүргүүдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан боллоо




2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр МАХН-ын төв байранд Нийслэл дүүргүүдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлдэгдамба, НИТХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Баяраа, төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, тус бүлгийн ажлын албаны дарга П.Гансүх, зохион байгуулагч С.Будрагчаа, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ц.Содхүү, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Амартүвшин, Нацагдорж, Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цогоо, Ж.Хатанбаатар, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Долгормаа, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Бямбасүрэн нар оролцов.

Хуралдаанд НИТХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Баяраа НИТХ-ын “5 асуудал, 5 ирээдүй” мөрийн хөтөлбөрийн биелэлтийг заалт тус бүрээр танилцуулж, төлөөлөгчдийн асуусан асуултад хариулж, саналыг сонслоо.
Зүүн гар талаас: М.Амартүвшин, Ц.Содхүү, Г.Бямбасүрэн, Г.Шийлэгдамба, Н.Баяраа, С.Ононбаяр, Д.Цогоо, Ж.Хатанбаатар

МАХН-ын ЕНБД Г.Шилэгдамба орон нутгийн сонгуулийн ажил болон цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө.

Баяртай байна

Манай блогт НИТХ, түүний тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын төлөвлөгөөнүүд, албажиж гарсан тогтоолууд, тус эвслийн бүлгийн төлөөлөгчдийн хэвлэлд өгсөн ярилцлага, хийсэн ажил уулзалтуудын мэдээ мэдээлэл хамгийн түргэн шуурхай орсоор хагас жилийг үджээ. Манай блогоор зочлогсдын сонирхолтой судалгааг үзүүлбэл:
Mongolia 201
United States 69
Germany 2
Russia 2
Sweden 2
Czech Republic 1
South Korea 1
Nigeria 1
Turkey 1 гэх мэтчилгээр ордог аж. Манай хамт олон эх орноосоо гадна дэлхийн 7 оронд суугаа Монголчууддаа НИТХ-ын мэдээ мэдээллийг хүргэж байгаадаа баяртай байна.

олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай /НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол/

нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол/

концессын зүйлийн төрөл, гэрээний үнийн дүн өөрчлөх тухай /НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол/

Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай /НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол/

Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай /НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол/

Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол/

Хөрөнгө бүртгэн авах тухай /НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол/

Sunday, April 12, 2015

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа




НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркын Захирал Н.Баяраа  Монгол-Германы гүүр ТББ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус байгууллагатай хамтран ажилласнаар Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркын ажилчид Германд суралцах, мэргэжил дээшлүүлэх мөн Германаас өндөр мэргэжлийн инженер авчирч туршлага судлах үйл ажиллагааны үүд хаалга нээгдэж байгаа аж. 


Дагуул хот байгуулах асуудлаар ажлын хэсэг хуралдав


Зүүн гар талаас: Шударга ёс эвслийн бүлгийн ажлын албаны ахлах ажилтан П.Гансүх, НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Алтансоёмбо, Шударга ёс бүлгийн ахлагч Н.Баяраа, НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, Налайх дүүргийн Засаг даргын орлогч Зоригт, Багануур дүүргийн Засаг дарга Бямбадорж,



ХЭЛЭЛЦСЭН НЬ:
2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр НЗДТГ-ын А танхимд тус эвслийн бүлгийн хуралдаан боллоо. Хуралдаанд бүлгийн ахлагч Н.Баяраа, төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Д.Батбаяр, бүлгийн ажлын албаны ахлах ажилтан П.Гансүх, ажилтан С.Будрагчаа, С.Саруултөгс, НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Алтансоёмбо, мэргэжилтэн Жавхланбат, НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, мэргэжилтэн Баялагцэнгэл, Нийслэлийн өмчийн харилцааны дарга Ш.Төмөрбаатар, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж, Налайх дүүргийн Засаг даргын орлогч Зоригт нар оролцлоо.
Хуралдаан 14:20 цагт эхэлж, 15:30 минутад дууслаа. Хуралдаанаар Нийслэлийн дагуул хотыг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
СОНССОН НЬ:
Төлөөлөгч Н.Баяраа: НИТХ-ын ээлжит 25-р хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч манай бүлгийн зүгээс 5 хоногийн завсарлага авсан байгаа. Хуралдаан 4 дүгээр сарын 3-ны өдөр болно. Завсарлага авсны хувьд манай бүлгийн зүгээс хот байгуулах ажлын хэсгээс асуулт асууж, саналаа хэлэхээр энэ хурлыг зарласан байгаа. Асуулт асуух төлөөлөгчид асуултаа асууна уу.
Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: энэ асуудлыг нэгдсэн чуулганаар огт хэлэлцээгүй. Бүлгээр бол хэлэлцсэн. Надад 3 асуулт байна.
1.    1962 оны АИХ-ын тогтоолоор Налайхыг хот болгох асуудлыг шийдсэн байгаа. Нэгэнт байгуулсан хотыг дахин байгуулж болох уу?
2.    Манай төлөөлөгч С.Амарсайхан бид налайхыг хот болгох асуудлыг яриагүй. Харин дүүргээ хот болгох асуудлыг ярьж байгаа. Төрийн ажил, аж ахуйн ажлыг ялгаж салгах асуудлыг л тавьсан гэж байна лээ. Энийг тайлбарлаж өгөөч ээ.
3.    Байж байгаа хотыг байгуулна гэж ярьж болохгүй ээ. Тогтоолын төсөлд байгуулна гэж бичсэн байна. Миний хувьд нэгэнт байж байгаа хотыг байгуулах биш харин хотын статусыг зөвшөөрч байна гэсэн тогтоол гаргаж болдоггүй юм уу?
Зүүн гар талаас: НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, Налайх дүүргийн Засаг даргын орлогч Зоригт, Багануур дүүргийн Засаг дарга Бямбадорж, НЗДТГ-ын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Баялагцэнгэл

Налайхын Засаг даргын орлогч Зоригт:Налайх хотыг 1962 оны АИХ-ын зарлигаар нэрлэсэн боловч 1965 онд Налайхын район болгоод 1992 онд шинэ үндсэн хууль гарсантай холбоотойгоор дүүрэг болгосон. Налайх маань өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын нэг дүүрэг хороо шиг л байсаар ирсэн. Дүүргийг хот болгоно хэмээн ярьж байгаа С.Амарсанаа төлөөлөгчтэй би санал нийлэхгүй байна. Налайхын иргэд хэлэлцээд налайх дүүрэгт хот байгуулна л гэж ярьсан. Налайхын 68 мянган га нутаг дэвсгэрийн суурьшлын бүс болох 22 мянган гаг хот болгох л саналтай байгаа.
Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Налайхыг хот болгосон АИХ-ын шийдвэр өнөөдөр хүчинтэй байгаа юм биш биз? Татан буулгасан заалт байгаа юу?
Багануур дүүргийн Засаг дарга Бямбадорж: Багануур дүүргийн хувьд хот байгуулах бүх шаардлагыг хангасан. 2004 онд дүүргийн маань иргэд санал асуулга явуулахад 98 хувьтайгаар дэмжигдэн дээш нь өргөн барьсан боловч тус асуудал замдаа мартагдсан. Тэр үеээ бодвол бид бүхэн энэ удаад бүр хотынхоо дүрмийг батлаад өргөн барьж байна. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд дүүрэг дотор хот байж болно гэж заасны дагуу хот байгуулах асуудлыг өргөн бариад явж байна. Манай дүүргийг хот болгох асуудал хуульд заагдсан байгаа учраас иргэдийн дэмжлэг 96 хувьтай байгаа учраас дээд шатны эрх бүхий байгууллагын шийдвэрийг хүлээгээд сууж байна.
НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэл: Амарсанаа төлөөлөгчийн ярьсан зүйлтэй холбоотой тайлбарыг би өгье. Амарсанаа төлөөлөгч Нийслэлийн Засаг даргад өргөн барьсан бичигтээ налайх дүүргийг Эко Налайх хот болгоё гэсэн байна. Энэ бичигт байна. Өөрийнх нь ярьсан зүйл дүүргийг хот болгоё л гэсэн бичиг байгаа.
НЗДТГ-ын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Баялагцэнгэл: Налайх дүүргийг хот болгох асуудал өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа юм биш биз гэсэн асуудлыг бид бүхэн өмнө нь судалж байсан. Үндсэн хуулийг дагаж мөрдөх тухай хуулинд Үндсэн хуулийг шинээр баталсан тохиолдолд үндсэн хуульд нийцэхгүй байгаа өмнөх бүх шийдвэр хүчингүй гэсэн заалтын дагуу АИХ-ын шийдвэр хүчин төгөлдөр биш болсон байгаа. Мөн Амарсанаа төлөөлөгчийн санал дээр нэмэлт тайлбар хийе. Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар засаг захиргааны нэгж, хот хоёр нь хоёр өөр ойлголт л доо. Засаг захиргааны нэгжийг хот болгон өөрчилж болохгүй. Харин Засаг захиргааны нэгж дотор хот байгуулж болно. Тэгэхээр Амарсанаа төлөөлөгчийн өргөн барьсан санал хуулиараа боломжгүй байгаа.
Хотыг байгуулах биш, харин хотын статусыг хүлээн зөвшөөрөх асуудлыг таны оруулсан томьёоллын дагуу оруулж болох байх гэж бодож байна.


Төлөөлөгч Д.Батбаяр:Хот байгуулах асуудлыг манай бүлэг эсэргүүцээд байгаа юм ердөө байхгүй шүү. Дүүргийн төлөөллүүд та бүхэн зөвөөр ойлгоорой. Бид бүхэн энэ асуудлыг хуульд нийцүүлэх л гэж завсарлага авсан. Өнгөрсөн хугацаанд судлаад үзэхэд хуультай зөрчилдсөн гэж харагдах заалтууд байсаар байна. Тухайлбал хот нь дагуул хоттой байж болно гэсэн байгаа. Дагуул хот /дүүрэг, хаяа хот, тосгон/ гэсэн байгаа. Хуулийнхаа заалтыг харахаар Налайх хотыг тэр чигт дагуул хот гэж ойлгож болохоор байна.
Түүнчлэн дагуул хот байгуулна гэхээр яг хот болчихно гэж ойлгож болохгүй гэж та нар сая хэллээ. Шинээр байгуулж байгаа хот маань аймгийн ч тэр нийслэлийн ч тэр зэрэглэлтэй биш юм байна. Тэгэхээр хот тосгоны тухай хуульд заасны дагуу дүүрэг, хаяа хот, эсхүл тосгон болж жижигрэх гэж байгаа бололтой юм. Нэгэнт ийм байсаар байхад яагаад заавал дагуул хот гэсэн заалт оруулж өөрчлөх гээд байгаа юм. Энэ ойлгомжгүй зүйлийг тайлбарлаж өгөөч.
НЗДТГ-ын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Баялагцэнгэл: Дүүрэг дагуул хот гээд аваад үзэхээр удирдлага зохион байгуулалт, бүтцийн хувьд өөр болоод явчихаж байгаа. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд Налайх Багануурыг ямар хот болгож хөгжүүлэх асуудал нь тусгагдан батлагдсан байгаа.
Төлөөлөгч Д.Батбаяр: Ерөнхий төлөвлөгөөнд яаж тусгасан нь хамаагүй. Эхлээд бид нар хуулинд нийцүүлэн шийдвэрээ гаргах ёстой ш дээ.
Багануур дүүргийн засаг дарга Бямбадорж: Дүүрэг гэдэг нь Засаг захиргааны нэгжийн тухай хуулиар, харин хот гэдэг ойлголт нь хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулиар шийдэгдэнэ. Дүүргийн хот болгох боломжгүй харин, дүүрэг дотор хот байгуулах боломжтой.
Төлөөлөгч Н.Баяраа: Хоёр дүүргийн хот байгуулах асуудал яригдаж байна. Хот байгуулагдсаны дараа тэдэнд өмчийг нь хэрхэн тасдаж өгөх вэ? Ер нь тасдаж өгөх хөрөнгө гэх зүйл байна уу.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар: Хот байгуулах шийдвэр гараагүй байгаа учраас би ямар ч тайлбар өгөх боломжгүй. Шийдвэр нь гарсны дараа журам гаргаж өгөх үү? Эсвэл бусад зүйлээр өгөх үү гэдгээ судална.
Төлөөлөгч Д.Батбаяр:Орон нутгийн сонгуульд үл хамаарах сонгуулийг танайхан дүүрэг дотроо явуулах юм байна. Энэ үйлдэл нь бусад хуультай зөрчилдөх үү.
НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэл:1994 оны хот тосгоны захирагчийг сонгох сонгуулийг явуулах тухай тогтоолын дагуу явуулна. Дүүргийн сонгууль бол төрийнх, харин хотын сонгууль бол журмаар явагдана.
НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Алтансоёмбо: Миний хувьд энэ ажлын хэсэгт анхнаас нь байсны хувьд нэмэлт тайлбар хийе. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн 3.4-т “Нийслэл нь эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах үүднээс дагуул хот /алслагдсан дүүрэг, хаяа хот, тосгон/-той байж болно” гэсэн байгаа. Дагуул хотыг хэрхэн байгуулах вэ гээд судлаад үзэхээр ийм заалт аль ч хуульд байхгүй байгаа. Тиймээс бид Үндсэн хуулийн 62-т заасны дагуу Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийцүүлэн шийдвэр гаргахаар төлөвлөөд байна. Дагуул хотыг байгуулахаас бусад бүх зүйл заалт нь хуульд тодорхой байгаа. Дагуул хотын захирагч нь аж ахуйн талаа хариуцна. Засаг дарга нь төрийн удирдлагаа хэрэгжүүлнэ.
Төлөөлөгч Н.Баяраа: Монгол Улсын нийслэл 9 дүүрэгтэй, Улаанбаатар хот 6 дүүрэгтэй. Бадралын удирдаад байгаа ажлын алба төвийн 6 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Засаг дарга нь төрийнхөө ажлыг явуулдаг. Үүнтэй агаар нэгэн адилаар Налайх дүүргийн засаг дарга төрийнхөө ажлыг хийнэ. Шинээр сонгогдох захирагч нь аж ахуйн ажлаа хийнэ гэдгийг дүүргийн иргэд ойлгож чадсан уу.
Яагаад ингэж асууж байна вэ гэхээр Багануураас сонгогдсон төлөөлөгч Сандаг-Очир төлөөлөгч манай дүүргийн иргэд Засаг дарга бөгөөд захирагч гэсэн статустай ажиллана гэж ойлгоод саналаа өгч дэмжсэн. Гэтэл та нар шинээр захирагч болон түүний ажлын албыг үүсгэнэ гэж яриад байх юмаа. Шинээр бас том бүтэц үүсгэчих юм биш биз дээ гэж байсан шүү. Энийг дүүргийн иргэд ялгаж салгаж ойлгосон уу.
Мөн дүүргүүдэд явуулсан дүрмийн төсөлтэй холбоотойгоор НЗД-ийн 2014 оны А/840 гэсэн захирамж гарсан гэж байна. Энэ ямар учиртай захирамж вэ? Үүнийг тайлбарлаж өгнө үү?
Дүүргийн иргэдийн баталсан хотын дүрэм алдаатай байлаа гэж бодоход түүнийг засах өөрчлөх эрхийг хэн эдлэх вэ? Дүрмэнд захирагчийн сонгуулийг сонгуулийн жилийн 2 дахь долоо хоногийн ням гаригт явуулна гэж заасан байхад төсөл дээрээ 2015-05-10-ны өдөр явуулна гэж орж ирсэн байна.
Мөн дүрмэн дотор хотын захирагч нь 40 нас хүрсэн байна гэсэн байна. Монгол Улсын ерөнхийлөгчийг 45-аас дээш настай, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын насны хязгаарыг 25 хэмээн заасан байдаг байхад 40 гэсэн тоог оруулж ирсэн нь ямар учиртай юм бэ?
Би нэр дэвших гэж байгаа юм бишээ. Гэхдээ нэр дэвших хүсэлтэй байгаа хүмүүсийг насаар нь ялгаварлах шаардлага байсан юм уу?
Монгол нэгдсэн төсөвтэй. НИТХ-аас төсвийн тодотголыг саяхан баталсан. Хот байгуулах тухайд нэг ч юм байхгүй. Ахиад тодотгол хийнэ гэвэл нийслэлийн төсөв хүнд байгаа, хотод мөнгө өгөх бололцоо байхгүй. Тэгэхээр энэ байгуулагдах хотын дарга хаана суух юм.  Засаг дарга нь өрөөгөө таллаад талд нь суулгах уу? Цалин мөнгө нь хаанаас гарах. Хотын даргад төсөв мөнгө алга. Нэр дэвшиж байгаа хүн мөрийн хөтөлбөр боловсруулна. Үүнийг ямар мөнгөөр яаж хийх. Дараа нь аж хэрэгжүүлэх. Энэ зүйлүүдийг энэ дүрмэндээ сайн суулгаж тодорхой болгож ав. НИТХ дээр маш задгай юм оруулж ирсэн. Манай бүлэг 5 хоног завсарлага аваад 4 дэх хоног дээр төлөөлөгч нарын мэдээлэл ямар түвшинд явж байна. 
            Уг нь зориг гаргаад УИХ-д оруулж бие даасан хот гэсэн асуудлыг шийдчих юм бол Улаанбаатар хот шиг өөрсдөө татвараа аваад бүхнийг шийдчих бололцоо бүрдэх юм. Энэ асуудлуудыг тодруулсаны дараа санаал хэлье.
Налайх дүүргийн засаг даргын орлогч Зоригт: Иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга гэж байх юмуу гэсэн асуудалд иргэд ойлголт тун муу байсан. Бид дүрмийн төслийг бүх хороодуудад ажлын хэсэг гаргаад иргэдийг цуглуулж, айл өрхүүдээр дүрмийн төслийг тараагаад санал авсан.  Ерөнхийдөө бол ойлголт авсан. Дүүргийн иргэдийн хурал, дүүргийн засаг дарга гэж байх юм байна. Тусдаа хотын захирагч, зөвлөлийн 6 гишүүнийг тусад нь сонгох юм байна. Орон нутгийн сонгууль явдагаараа явж, шинээр байгуулах хотын удирдлагыг иргэдийн дундаас ямар нэгэн улс төрийн оролцоогүйгээр сонгох юм байна гэсэн ойлголтыг ерөнхийд нь авчихсан байгаа. Анх иргэд байгугай бид өөрсдөө сайн ойлгохгүй байсан. 
Иргэдээс авсан санал асуулгад 20 орчим мянган сонгуулийн насны иргэд байдгаас 12 мянга гаруй иргэд хамрагдсан. Өөрөөр хэлбэл оролцогсдын 62 хувь нь налайх дүүрэгт оролцсон. Үүний 96,9 хувь нь дэмжсэн ийм дүн гарсан. Бид редакцийн засвар хийгээд 2 дахь төсөл нь та бүхэнд өгсөн.
40 настай иргэд нэр дэвших нь зүгээр юм байна гэдэг санал олон хороон дээр гарсан учир редакцийн комисс дээр энэ саналыг ярьж байгаад тусгасан юм.
Энэ дүрмийг хотын үндсэн хууль хэмээн ойлгож дээдэлж байгаа. Хот доторхи бүх харилцааг үүгээр зохицуулж байгаа. Мэдээж энэ дүрэм төгс биш алдаа дутагдал явцийн дунд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр үүнийг хотын иргэд өөрсдөө баталсан болохоор энэ дотор хотын үндсэн дүрэмд яаж өөрчлөлт оруулах вэ гэдэг процесс нь байж байгаа. Үүнийг дагаад санаачлагын хороо байгуулагдана, хотын хэрэг эрхлэх газарт санаачлагаа тавина. Тэр нь тодорхой дэмжлэг  авсан нөхцөлд дахин санал асуулга явуулж байж өөрчлөлт оруулахаар тусгасан байгаа. Түүнээс хэн нэгэн албан тушаалтан юмуу, хэсэг бүлэг хүмүүс энэ дүрмэнд өөрчлөлт оруулах боломжгүй.
Багануур дүүргийн засаг дарга Бямбадорж: Багануур яг ижилхэн. Яваандаа нэгжийн хуулиараа одоогийн бүтэц байна. Хажуугаар нь ахиад бүтэц бий болох юм шиг ойлгогдож байна. Дүрмэндээ өөрчлөлт оруулах юм бол санаачлагын хороо байгуулагдаад дүрмэндээ өөрчлөлт оруулаад яваад байж болох юм байна.
Төсөв санхүүгийн тухай асуудал бол Н.Баяраа даргын хэлдэгээр хотын тухай асуудлууд дээр яаж санхүүгийн болоод засаглалын асуудлаа шийдэж байгаа юм. Тодорхой хэмжээний эрх мэдлээ өгөх болж байна гэж ойлгож байна. Ийм учраас манай дүүрэг нийслэлд 6 төрлийн татварын орлого бүрдүүлж байна. Цалин хөлс түүнтэй адилтгах орлого, үл хөдлөх хөрөнгийн татвар, газар болон үл хөдлөх хөрөнгийн татвар, усны нөөц ашигласны төлбөр, зам ашигласны төлбөр, авто тээвэр өөрөө явагч хэрэсглийн татвар гэсэн орлогууд. Энэ бүгд нийлээд 2015 онд 5 тэрбум 170 сая төлөвлөгөө тоо байгаа. Нийслэл бидний өгч байгаа татварын орлогоноос бид нарт хувиарлах гээд байгаа юм уу үгүй гэдэг нь тодорхойгүй байгаа. Энэ асуудал тодорхойгүй байгаа. Хэзээнээс цалинжуулах, хаанаас цалинжуулах гээд асуудлууд гарч ирж байгаа. Байр оромжны асуудлыг бид яриад сууж байна.
НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга  С.Отгонгэрэл: Би товчхон мэдээлэл өгье. Өнгөрсөн намар НИТХ-ын шугамаар Багануур дүүрэгт очиж энэ дүрмийн талаар ялангуяа нийслэлийн бүх дүүргүүдийн хурлын дарга нарт энэ мэдээллийг өгсөн байгаа. Эхний ээлжинд Багануур, налайх дүүрэгт энэ асуудал яригдаж байгааг хэлсэн. Дараа нь Нийслэлийн засаг даргын захирамж гараад хурлын ажлын албатай хамтарсан редакцийн комисс байгуулагдсан. Тухайн дүүргийн хурлын дарга  редакцийн комиссийг ахласан. Н.Баяраа даргын хэлдэгээр сонгуулийн насыг яагад заасан юм гэдэг нь анх төсөл дээр нас заагаагүй байсан редакцийн комисс дээр дүүргийн дарга, тамгын газрын дарга, орлогч нар оролцсон ийм комисс оролцож энэ санал орж ирсэн. Бид бол нас зааж өгөөгүй. Захирамж ингэж гарж ажил өрнөсөн юм.
Төсөвтэй холбоотой асуудал дээр санал нэг байна. Эхлээд бид дагуул хотын асуудлаа ямар нэг байдлаар шийдсэний дараа төсөвийн тухай ойлголтоо ярилций гэсэн ойлголтонд хүрцэн байгаа.
Төлөөлөгч Н.Баяраа: Тодруулга байна.
1. Сонгуулийг яаж ойлгож байгаа вэ? Дүрмэн дээр сонгуулийн жилийн 2 дугаар улирлын бүх нийтийн амралтын өдөр гэж байна. Төсөл дээр 2015 оны 5 сарын 10 гээд заачихсан байна.
2. Хотын дарга бол бүх иргэдээс санал аваад гараад ирнэ. Тэр хүн тухай орон нутаг дээр Монгол улсын ерөнхийлөгч гэсэн үг. Тэр хотын сонгогдсон дарга маань нийслэл хотын засаг даргатай ямар уялдаа холбоотой байх вэ?
НЗДТГ-ын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Баялагцэнгэл: сонгуулийн товын асуудал дээр анхны сонгуулт учираас иргэдийн хурлаас товыг нь зарлаад явж байгаа. Цаашдаа бол үндсэн дүрмэндээ заасан хугацаанд сонгуулиа зохион байгуулаад явах зүйтэй юм байна гэсэн байгаа.
            Хоёрдугаар асуудал дээр дагуул хот гэдгээрээ ажил үүргийн хувиараар л ялгагдаж байгаа. Хот тосгодын эрх зүйн байдлын тухай хуулин дээр 32-р зүйл дээр нутгийн захиргааны байгууллагатай харилцах гэж байгаа. Үүнд: хот тосгоны захирагч нь өөрийн шийдвэрийн талаар харъяалагдах засаг захиргааны нэгжийн иргэдийн нийтийн болон иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулна. Хот тосгоны захирагч нь харъяалагдах засаг захиргааны нэгжийн хурлаас гарсан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Захирагчийн шийдвэр харъяалагдах засаг захиргааны нэгжийн засаг дарга үүрэг хүлээхээр тусгагдсан тохиолдолд уг шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж засаг даргад хэлэлцүүлж болно.
Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Бүлэг завсарлага авсан байгаа. Манай ажлын хороогоор орсон учир их нарийн судалсан. Хот байгуулагдсаны дараа их хурдан хөгжинө гэсэн зүйл байхгүй.  Үнэн байдал тийм байгаа. Хотын дарга нутаг дэвсгэр дээр ноён гараад ирнэ гэсэн зүйл харагдахгүй байгаа. Хотын дарга бол дүрмийг дагана. Засаг захиргааны хувьд, засгийн газрын бие төлөөлөгчийн хувьд монгол улсын хууль дүрмийг хэрэгжүүлэх хүн юм. Хот байгуулагдсаны дараа сонгууль, төсөв дүрмээ өөрчлөх асуудлаа хэлэлцэх нь зүйтэй. 3 үндсэн санал тавьсан байгаа. Байгуулах гэдэг нь өөр юмны зохицуулалтаар явах гээд байна. Эсвэл налайх хот болгосугай.  Тогтоох ёстой. Эсвэл одоо байж байгаа хотын статусыг зөвшөөрсүгэй гэж болно. Түүнээс шинээр хот байгуулахыг дэмжсүгэй гэсэн зүйл нь засаг захиргааны нэгж байгуулах  гэсэн процесс руу явчих гээд байна. Үүнийг анхаарах ёстой гэж үзэж байна.  Манай бүлгийн асуудал гарсан үндсэн гол шалтгаан бол засаг даргад өмч, эдэлбэр газар төсөв бүрдүүлэх асуудалд өөрийн хөрөнгийн сантай байна гэдэг. Энэ асуудлуудын 2014 оны 6 сард ч гэдэг юм уу. Боловсруулж иргэдийн хуралд танилцуул гэх асуудлыг хатуу зааж өгөх ёстой. Дараа нь энэ дүүргүүд дээр хот байгуулах асуудал дээр үүсэх орон тоо цалингийн асуудал үүснэ. Тухайн дүүргийн Засаг даргын тамгын газрын аппарат 2 хуваагдана гэж би ойлгоод байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөөсэй гэсэн санал байна.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Ажлын хэсгийнхэн саяны хурлаас гарсан саналуудыг дүрэмд тусгаж, төлөөлөгчдийн асуугаад байгаа тодорхойгүй зүйл заалтуудын хуулийн тайлбарыг хийж бүлгийн хуралдаанаас өмнө ирүүлэхийг үүрэг болголоо.