Wednesday, March 9, 2016

НИТХ-ын ээлжит бус VII  хуралдааныг 2016 оны  3 дугаар сарын 10-ны 09:00 цагт хуралдуулж, “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан. НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх  асуудлыг НИТХ-ын хороод болон намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүлж санал авдаг юм. Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа эргэн татаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “НИТХ-ын хороод болон намын бүлгүүдээс гарсан санал, дүгнэлтийн дагуу өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа эргүүлэн татаж байна. Бүлэг, хороодоос гарсан санал, дүгнэлтүүдийг тусгаж “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг дахин  НИТХ-д өргөн барина” гэлээ.  Ингэснээр НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өндөрлөв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Monday, February 29, 2016

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 02 сарын 29-ний өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Нийтийн бие засах газрын 4 барилга /
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдын байр /
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны давхрын өргөтгөлийн 6 барилга /
  • Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Улаанбаатар хотын музей НӨҮГ-ын дүрмийг батлах тухай
  • Ой тэмдэглэх тухай / Гэрлэх ёслолын ордны 60 жилийн ой /
  • Шагналд тодорхойлох тухай
  • НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай / “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай /
  • НИТХ-ын ээлжит бус 7-р хуралдааныг  2016 оны 03-р сарын 10-ны 9 цагт зарласан байна. 

2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээ


Нийслэлийн Авто замын газар нь 2016 онд дараахь төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.
НЭГ. АСЕМ-2016 уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 6 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт
  • Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт
  • Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт
  • Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт
  • Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан хүүхдийн паркын дундуур Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км авто замын зураг төсөл, барилгын ажил
  • Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих эдгээр ажлыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх төсөл арга хэмжээ болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ.
ХОЁР. Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх 6 төсөл арга хэмжээ.Үүнд:
  • Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хонхор тосгон хүртэлх 1.79 км авто зам
  • Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг Орбитын уулзвараас  Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэл
  • УБ Налайх дүүрэг Төв замаас Городок хүртэлх 1 км  хатуу хучилттай авто зам
  • Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 21-р хороо Дарь Эх цогцолборын авто замын ажил
  • БЗД ФМ-104.5 радиогийн хажуугийн 250 м замыг асфальтан зам болгох, сансарын колонкийн арын төв зам хүртэл
ГУРАВ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд шинээр хэрэгжүүлэх 1 төсөл, арга хэмжээ.Үүнд:
  • ХУД 7-р хороо 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртлэх 1,2 км авто зам
ДӨРӨВ. Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 2016 онд он дамжсан болон шинээр  хэрэгжүүлэх 4 төсөл, арга хэмжээ. Үүнд:
  • Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
  • Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
  • ХУД, 5-р  хороо ХAAН банкны салбараас хойшхи 0,5 км авто зам
  • Баянзүрх дүүрэг Монел орчмын 0.8 км авто зам
ТАВ. Нийслэлийн өмчийн Концессын зүйлийн жагсаалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ. Үүнд:
  1. Он дамжин хэрэгжиж байгаа 3  төсөл, арга хэмжээ
  • Багануур дүүргийн 2.4.5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 6.44 км авто зам
  • Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлэн 7.36 км авто зам барих ажил
  • Өвөр гүнтийн 11 км авто зам барих ажил
  1. 2015 онд батлагдсан гүйцэтгэгч нь шалгараагүй 5 төсөл, арга хэмжээ
  • Cалхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам
  • Хуурай мухарын амны шинээр барих 2.0 км  авто зам
  • Шадивлангийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил
  • Яргайтын богинын 1.3 км авто замын шинэчлэлт
  • Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр
Эдгээр ажлуудаас Cалхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам, Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүрийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна.
  1. НИТХ-ын 32/31 дүгээр тогтоолоор батлагдсан 2016 онд Нийслэлийн өмчийн Концессын зүйлийн жагсаалтаар шинээр хэрэгжүүлэх 38 төсөл, арга хэмжээ
Үүнээс зураг төсөл нь бэлэн болоогүй 15, зураг төсөл нь бэлэн болсон 23 ажил байна.
Бидний үзэж байгаагаар нэн тэргүүн ээлжинд дараах 5 зам, замын байгууламжийг эрэмбэлж байна. Үүнд:
  • Нарантуул ОУХТ-ийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүрх 435 у/м гүүрэн гарц
  • Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэл 3.6 км авто зам, 310 у/м гүүрийн хамт
  • Орбит-Баянголын уулзвар-аас Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлт
  • Авто худалдааны цогцолбороос Тахилтын авто замтай  холбогдох 3.6 км авто зам, 4-н замын уулзвар, Төмөр зам доогуурх гарц,  хийгдсэн 1.6 км замын гэрэлтүүлэг, явган замын хамт, Нарны зам Өгөөмөр захын орчмоор төмөр зам доогуур нүхэн гарц барьж Дүнжингарав худалдааны төвтэй холбох замуудыг тус тус барьж ашиглалтанд оруулах саналтай байна.
ЗУРГАА. БНХАУлсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 4  төсөл, арга хэмжээ. Үүнд:
  • ЗЦГ-ын ойролцоо барих гүүрэн гарцын төслийн “тусгайлан зээлийн гэрээ” 2015 оны 11 сарын 10-ны өдөр байгуулагдсан.
  • Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн “тусгайлан зээлийн гэрээ” 2015 оны 11 сарын 10-ны өдөр байгуулагдсан.
  • Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м гүүр, Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендерийг 2016.02.26-нд нээнэ.
  • Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж, шинэчлэлтийн төслийн санхүүжилтийг Засгийн газрын 2015 оны 458 дугаар тогтоолоор баталсан. Сангийн яам Хятадын ЭСЯ-аас ажил гүйцэтгэх компаниудын нэрсийг яаралтай ирүүлэх хүсэлтээ хүргүүлээд байна. Төслийн ажлыг 2016.06 дугаар сард багтаан эхлүүлэх зорилт тавьж байна.
ДОЛОО. Ашиглагдаж байгаа замуудын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөх. Үүнд:
  • Нийслэл хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажилд зарж байгаа хөрөнгө хүрэлцээгүй, авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засварт зарцуулах санхүүжилтийг нормативаар тооцохгүй байгаагаас зам, гүүрүүд тооцоолсон хугацаанаас өмнө эвдрэлд орох явдал хэвийн үзэгдэл болж, Нийслэлийн авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлын төвшин төдийлөн сайжрахгүй, шинэчлэгдэж байгаа замуудын үр ашиг сайн харагдахгүй байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх гарц хайж зам, гүүрийн арчлалт, урсгал засварыг нормативаар санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж “Нийслэл хотын Авто замын засвар, арчлалтын ажлын зардлын суурь норм”-ыг Монгол Улсын зөвлөх инженерүүдтэй хамтран НАЗГ боловсруулаад байна.
Нийслэлийн Авто замын газар

НИЙСЛЭЛ ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛАА МЯНГАН СЭТГҮҮЛЧИД ТАЙЛАГНАНА

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 02 сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Ил тод нээлттэй Улаанбаатар” форум зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг 03 сарын 04-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын 1000 гаруй сэтгүүлч оролцох юм.
Форумын үеэр 03 сарын 06-нд болох Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойн өдрийг тэмдэглэж, нээлттэй ил тод засаглал ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чиг хандлагын талаар ярилцаж, нийслэлд 2012 оноос хойш хийсэн бүтээн байгуулалт, томоохон арга хэмжээнүүдийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч, төрийн байгууллага ба хэвлэл мэдээллийн байгууллагын харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар санал солилцож, бодлогын баримт бичиг гарган олны хүртээл болгоно.
“Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг ёслолын арга хэмжээгээр эхлүүлж, Улаанбаатар хотын дөрвөн жилийн ажлыг тайлагнасан видеог үзүүлж, амжилт бүтээлтэй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад нийслэлийн болон Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагнал гардуулна. Мөн нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж, ёслолын арга хэмжээний төгсгөлд тунхаг бичиг гаргах юм гэж 

Замын цагдаагийн газар танилцуулга











Wednesday, January 13, 2016

“НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-ӨӨС 233 ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОРООС АВАХ БОЛОМЖТОЙ

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж, өнөөдөр албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, дүүрэг, харъяа байгууллагын удирдлагууд, тус төвөөр үйлчлүүлж буй иргэд оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол зорилт. Энэ зорилтын хүрээнд төр, иргэн, аж ахуйн нэгжээ ойртуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох “11 11” төвийг байгуулсан. Төрийн 25 үйлчилгээг цахимаар хүргэх 108 ширхэг ТҮЦ машиныг суурилуулсан. Эдгээр ажлын үргэлжлэл болж “Нийслэлийн үйлчилгээний төв” өнөөдөр нээлтээ хийж байна” гэж онцлоод хурдан, тэгш, нээлттэй зарчмыг мөрдөж ажиллахыг хүслээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулагдсанаар иргэдэд үйлчилж буй албан хаагчдын хариуцлага нэмэгдэж, хуулийн дагуу хүнд сурталгүйгээр үйлчилгээ авах бүрэн боломжтой боллоо гэдгийг тодотгон хэлж байсан юм. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дөнгөж сая нэг иргэн шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлээд нэг цонхон дээрээс үйлчилгээ авч, найман нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийн гэрчилгээг албан тушлаатны гарын үсэгтэй нь баталгаажуулаад авсандаа бүр цочирдсон байна. Ингээд л миний зөвшөөрөл болчихсон юмуу гэж бүр дахин лавлаж асууж байна гэнэ. Яг л ийм үйлчилгээг бид үзүүлэх гэж 25 жилийн өмнө Ардчилсан хувьсгал хийж байсан. Иргэд шаардлагатай бичиг баримтаа л аваад ирвэл аль ч даргын өрөөний үүдийг сахихгүйгээр хуулийн хугацаанд өөрт шаардлагатай үйлчилгээгээ авдаг боллоо. Энэ бол Монголын ардчиллын шинэ үе” хэмээн хэллээ. Тус төвийн албан ёсны нээлтийн ажиллагааны үеэр шинээр мэндэлсэн нийслэлийн бяцхан иргэнд төрсний гэрчилгээ, 16 нас хүрч буй иргэнд иргэний үнэмлэх гардуулж, залуу хосуудын гэрлэлтийг баталгаажуулах ёслолыг Ёслол хүндэтгэлийн танхимд хийлээ. Энгийн өдрүүдэд ч эдгээр ёслол, бүртгэлийн ажиллагааг тогтмол хийх юм. Иргэд үйлчилгээ авахдаа улаан, шар, ногоон гэсэн гурван өнгийн маягтаас үйлчилгээний төрлөөс хамааран сонгож, бөглөнө. Улаан өнгө-тодорхой хугацаанд буюу хоногийг тодорхой бичнэ, Шар өнгө- 12 цагт багтаан иргэний асуудлыг шийдвэрлэнэ, Ногоон өнгө- шууд шийдвэрлэнэ. “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг нийслэлийн гурван цэгт байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бол Содон хороолол, Мишээл экспо төв дээр дараагийн төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна. Мөн Капитрон, Капитал банкны салбар, Голомт банкны өөртөө үйлчлэх бэлэн мөнгөний машин ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд иргэн өөрийн асуудлаар цахим угтах үйлчилгээний өрөөнд нийслэлийн удирдлагуудтай онлайнаар холбогдож асуудлаа шийдвлүүлэх боломжийг бүрдүүлжээ. Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Лавлах утас: 7575-1200 гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.