Thursday, October 9, 2014

Швед автобусыг оруулж ирэх талаар санал солилцлоо

2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч С.Ононбаяр “Scania-гийн суурин төлөөлөгч Маттиас Алиныг хотын захиргааны 1-р байранд хүлээн авч уулзлаа. Уулзалт 11:30 цагт эхэлж 12:00 цагт өндөрлөв.
Тэргүүлэгч С.Ононбаяр: Миний бие НИТХ-ын тэргүүлэгч, нийтийн тээврийг хөгжүүлэх ажлын хэсгийн гишүүний ажлыг эрхэлж байгаа. Манай ажлын хэсэг саяхан нийтийн тээврийг хөгжүүлэх гарц сэдвээр саяхан хуралдсан. Уг хуралдаанаар нийтийн тээвэрт томоохон хөрөнгө оруулалт хийх зкүй ёсны шаардлагатай байна гэж үзсэн. Тэгэхдээ Улаанбаатарын цаг уур, замын нөхцөлд тохирсон автобусыг оруулж ирж парк шинэчлэлтийг хийхэд нэлээн их хөрөнгө зарахаар төлөвлөсөн байгаа. Би саяхан Скандинавын орнуудаар албан ёсны айлчлал хийх үеэрээ Шведийн нийтийн тээврийн автобусыг сонирхож үзэхэд Улаанбаатарын орчинд маш сайн тохирох юм шиг санагдсан учраас таныг урьж ирүүлэн уг автобусыг Улаанбаатарт нийлүүлэх ямар боломж бололцоо байгаа талаарх саналыг сонсохыг хүссэн юм?
М.Алин: Би 2011 оноос хойш Монгол улсад суурин төлөөлөгчөөр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд миний бие “Scania-гийн шугамаар уул уурхай, тэр тусмаа нүүрс олборлогч хүнд машин механизмыг Монгол нийлүүлэх ажлыг хийж байсан. Саяхныг хүртэл автобусыг монголд оруулж ирж байсангүй. Харин тэгтэл энэ жилээс Оюу толгой компаний захиалгаар хот хооронд тээвэрлэлт явуулах автобусуудыг анх удаа нийлүүлж байна.
Тэргүүлэгч С.Ононбаяр: Шведийн нийтийн тээврийн автобуснуудыг харж байхад тав тухтай байдал, аюулгүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан зэрэг байдал нь надад маш их таалагдаж байлаа. Тэгээд уг автобуснуудыг Монголд оруулж ирэх боломж бололцоо байдаг эсэх талаар сураглатал тухайн автобусыг үйлдвэрлэгч “Scania-гийн албан ёсны төлөөлөгчийн газар нь манай улсад байдаг гэдгийг мэдээд тантай ингэж уулзсандаа баяртай байна?
М.Алин: Манай компанийг хайж надтай уулзсанд танд гүнээ талархаж байна. Манай автобуснууд агаарын бохирдлыг маш бага үүсгэдэг, евро стандартад нийцсэн. Мэдээжийн хэрэг ая тух, аюулгүй байдал нь асар өндөр түвшинд тавигдсан. Евро-3, 4 стандартын автобуснууд байгаа. Эдгээр автобуснууд маань одоогоор Монголд явж байгаа Евро-1 автобустай харьцуулахад 15 дахин бага бохирдол ялгаруулдагийн зэрэгцээ, шаталтын түвшин 85 хувьтай байдаг. Би монгол улсад 3 жил гаруй амьдарсны хувьд танай нийтийн тээвэр болон цаг уурын орчныг маш сайн мэднэ. Танай эрс тэс цаг агаарт манай автобус маш сайн тохирохын зэрэгцээ 18 жилийн турш ямар нэгэн асуудал үүсгэлгүй ажиллах хэмжээний чанартайг хэлэхэд таатай байна. Танай улс BRT буюу буухиа байдлаар ашиглаж цаг хугацаанд оношлож засварлах ажлыг хийж байгаа тохиолдолд 18 жил ямар ч асуудал гаргахгүй.
Тэргүүлэгч С.Ононбаяр: Та сая манай улсад Евро-3, 4 стандартын автобуснууд оруулж ирэх боломж байгаа гэж хэлсэн. Европчууд евро-6 стандартын автобусыг ашиглаж эхлэх гэж байгаа гэсэн үү.
М.Алин: Таны хэлдэг үнэн. Энэ оноос эхлэн евро-6 стандартын автобусуудыг бүх түвшинд ашигла гэсэн чиглэл өгсөн байгаа.
Тэргүүлэгч С.Ононбаяр: Манай нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудын үнийг харахад БНХАУ-аас оруулж ирсэн автобус 50000 доллар, БНСУ-аас оруулж ирсэн автобуснууд 80000 доллар байсан. Харин Монголчуудын өөрсдийн үйлдвэрлэж байгаа сүүлийн үеийн автобуснууд 120000 долларын үнэтэй байгаа гэсэн тоон мэдээлэл байсан. Танай автобуснууд ингэхэд ямар үнэтэй байгаа вэ?
М.Алин: Хямд бүтээгдэхүүн авах нь эвдрэл ихтэй байдаг. Эвдрэл их байгаа нь маш өндөр зардлыг дагуулж байдаг. Харин манай автобуснууд БНХАУ болон Солонгосын автобусыг бодвол асар өндөр чанартай. Ер нь европод ашиглаж байгаа автобуснууд 300000 долларын үнэтэй байдаг. Харин манай үйлдвэрийн хувьд танайд харьцангуй хямдаар буюу 130000 доллараар автобусыг нийлүүлэх боломжтой. Манай автобусыг та өөрөө харсан байх өвөлдөө дулаахан, цантдаггүй цонхтой, суудал олон, хөгшин хүн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн суухаар болсон тохиолдолд замын хашлагатай зэрэгцэхүйц хэмжээнд налж өгдөг тохиргоотой гэхчилэнгийн олон давуу талтай.
Тэргүүлэгч С.Ононбаяр: Танай автобусыг худалдаж авах шийдвэрийг хот гаргасан тохиолдолд сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг яаж шийдвэрлэх вэ?
М.Алин:Хэрвээ танай талаас худалдаж авъя гэсэн тохиолдолд тэр талаар санаа зовох хэрэггүй. Сэлбэг хэрэгслийг манай талаас бүрэн нийлүүлнэ. Европод аливаа техник хэрэгслийг заавал эвдэрсэн тохиолдолд бус үечилсэн оношлогоог хийдэг болсон. Уг оношлогоог хийхэд маш бага хугацаа зарцуулдаг бөгөөд эвдрэлтэй болон эвдэрч болзошгүй байгаа зүйлийг эрт илрүүлэн засдаг технологийг нэвтрүүлнэ.
Тэргүүлэгч С.Ононбаяр: Манай хот нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлд 20 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байгаа. Мэдээж уг мөнгөний нэлээд хэсгийг нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулна. Мөн тодорхой хэмжээг нь гаднаас автобус худалдаж авахад зарцуулна. Танай компаниас 100-200 автобус авлаа гэхэд зээлийн уян хатан нөхцлийг үзүүлэх боломж бий юу?
М.Алин: Бид Шведийн экспортын банктай хамтран ажилладаг. Хэрвээ та бүхэн автобус худалдан авах шийдвэр гаргасан тохиолдолд манай тус банкнаас 5-10 жилийн хугацаанд эргэн төлөгдөх, жилийэн 4-5 хувийн хүүтэй зээлийг олгох боломжтой. Мэдээж ингэхийн тулд би автобус нийлүүлэх төслөө боловсруулаад хэрэгжүүлнэ. Улс хоорондын гэрээ учраас танай улсын сангийн яамнаас албан ёсны баталгаа гаргаж өгөх шаардлагатай. Тэр тохиолдолд болохгүй гэх зүйл байхгүй.
Тэргүүлэгч С.Ононбаяр: Танай автобуснуудаас Монголын нөхцөлд аль автобус нь илүү тохирох вэ?
М.Алин: Манайд давхар залгаа энгийн гэх мэтчилэн олон төрлийн автобус бий. Монголын нөхцөлд12 -18 метрийн автобуснууд тохирно гэж би бодож байна. 12 м автобусанд нэг дор 120 хүн тээвэрлэх боломжтой байдаг бол 18 метр автобусаар 180 хүртэл хүнийг тээвэрлэх боломж бүрдэнэ. Ийм урт автобуснууд маань та улсын энх тайвны өргөн чөлөө буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар 5 шараас, ботаник чиглэлийн шулуун замд явах бүрэн боломжтой. Монголын зам хөгжингүй орнуудтай харьцуулахад тааруухан гэж ярьдаг. Гэхдээ энэ бол асуудал биш. Бид африкийн ядуу орнуудад хүртэл авто зам тавьж байсан туршлагатай.
Тэргүүлэгч С.Ононбаяр: За баярлалаа. Би яг эцсийн шийдвэрийг гаргах хүн биш л дээ. Гэхдээ тантай уулзаж танай автобусны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч хуралд танилцуулна. Түүнчлэн цаашид хамтран ажиллах саналаа нийслэлийн засаг даргад хүргүүлнэ. Мөн танай талаас өөрсдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, автобуснуудын танилцуулгаа ойрын хугацаанд ирүүлбэл би холбогдох шатны хуралдаанд оруулж төлөөлөгчдөд танилцуулж дэмжүүлэх талаас нь ажиллах болно.
М.Алин: Намайг урьж уулзсан танд маш их баярлалаа. Танд энэ 7 хоногт багтаан Монгол хэл дээр бэлтгэсэн дэлгэрэнгүй танилцуулгыг хүргүүлнэ. Хамтарч ажиллахад таатай байна гэв. 

No comments:

Post a Comment