Thursday, June 25, 2015

С.Ононбаяр төлөөлөгчийн өргөн барьсан асуудал дэмжигдсэнгүй

НИТХ-ын төлөөлөгч С.Ононбаяр

Өнөөдөр буюу 2015.06.25-ны өдөр 09:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт НИТХ-ын ээлжит 28-р хуралдаан эхэллээ. Хуралдаанаар:
1.    Хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө батлах тухай
2.    НИТХ-ын 2014 оны 05/14 тогтоолоор батлагдсан журамд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжсэн бол С.Ононбаяр төлөөлөгчийн өргөн барьсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, техникийн нөхцөл олгох, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилгыг ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-д өөрчлөлт оруулах асуудлыг төлөөлөгчдийн олонх дэмжсэнгүй.
Төлөөлөгч С.Ононбаяр: НИТХ-аас баталсан уг журмын 4.3.1.орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурьдсан зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс;

            4.3.1.1. 2-4 давхар барилгад 15 метр,
            4.3.1.2. 5 давхар барилгад 21 метр,
            4.3.1.3. 9 давхар барилгад 30 метр,
            4.3.1.4. 12 давхар барилгад 40 метр,
            4.3.1.5. 16 давхар барилгад 45 метр.

4.3.2.гэр хорооллын нэгж талбарт байгаа эдэлбэр газрын  хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс
зөвшөөрөл авна гэсэн байдаг. Энэхүү заалтаас үүдээд барилгаажаагүй талбайд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн нэн шаардлагатай обектууд баригдаж чадахгүй гацаанд ороод байгаа. Миний өргөн барьсан саналыг Нийслэлийн Засаг дарга судалж үзээд барилгын норм стандартыг зөрчихгүй бол татгалзах зүйл байхгүй хэмээн дэмжсэн. Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдах гэж буй бүх барилга, байгууламжууд Ерөнхий төлөвлөгөөний газраар орж, судлагддаг журамтай. Норм стандартыг хангаж байгаа эсэхийг тэнд бүхэл бүтэн мэргэжлийн байгууллага нь тогтоогоод холбогдох зөвшөөрлийг нь өгдөг учраас бидэнд айгаад алдаад байх зүйлгүй гэсэн юм.
Харамсалтай МАН-ын төлөөлөгчид хэрвээ энэ заалтыг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зориулалттай барилгад үйлчлэхгүй хэмээн өөрчлөх аваас хүмүүс сургууль, цэцэрлэг, эмнэлэг барилаа гэж хэлээд айлуудын цонхыг хаасан өндөр барилга барина гэсэн хэний ч санаанд оромгүй сонин үндэслэлээр эсэргүүцэн унагасан байна.
Төлөөлөгч С.Ононбаяр Улаанбаатар хотын хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ туйлын хангалтгүй байгаа энэ үед нийгмийн зориулалттай барилга байгууламжийг бүтээх ажлыг удаашруулсан, шантаажлан  гацаасан МАН-ынхантай тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.  

            Тэрээр маргааш уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийх юм байна.