Thursday, October 9, 2014

Чингисийн талбайн асуудлаар санал асуулга явуулъя гэв

Өнөөдөр буюу 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 14 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын тэргүүлэгч С.Ононбаяр Сүхбаатарын талбайг Чингисийн талбай өөрчилсөн нь зөв эсэх талаар нийслэлийн иргэдээс бүх нийтийн санал авах тухай саналыг гаргасан боловч тэргүүлэгчид дэмжсэнгүй. Өнгөрсөн оны 7 дугаар сарын 15-нд тэргүүлэгчдийн хуралдаанаар Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчлөх шийдвэрийг гаргасаныг маш олон иргэд эсэргүүцэж байсан юм.

No comments:

Post a Comment