Thursday, October 9, 2014

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА

Завсарлага авах тухай
2014 оны 02 дугаар сарын 27-ний өдөр НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
НИТХ-ын хуралдааны дэг нь хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн суурь болно. Дэгийн шинэчилсэн төсөл дээр намын бүлгүүд саналын зөрүүтэй байна. Нам, эвслийн бүлгүүд зөвшилцөж, нэгдсэн нэг шийдэлд хүрэх нь хурлын цаашдын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үзэж тэргүүлэгчдийн хуралдаанд саналаа оруулсан ч нам эвслийн бүлгүүд одоог хүртэл уулзалт хийж зөвшилцөлд хүрч чадаагүй учраас энэ асуудлаар НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг хугацаагүй завсарлага авч байна.
АХЛАГЧ Н.БАЯРАА
ТӨЛӨӨЛӨГЧ Л.ШАГДАРРАГЧАА
ТӨЛӨӨЛӨГЧ С.ОНОНБАЯР
ТӨЛӨӨЛӨГЧ Д.БАТБАЯР

No comments:

Post a Comment