Friday, October 10, 2014

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ С.ОНОНБАЯРЫН 2013-2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч С.Ононбаяр нь 2013 оны 9 дүгээр сарын 27-нд тэргүүлэгчээр томилогсоноос хойш нийт 17 удаагийн хуралдаанд оролцож 200  гаруй тогтоолын төслийг батлалцсан байна.
Энэ хугацаанд хэлэлцсэн асуудлын хүрээнд 120 гаруй асуултыг холбогдох хүмүүсээс тодруулж, 100 гаруй санал шүүмжлэлийг хэлж байсан байна. Түүний хэлсэн саналуудын хэлж тэмдэглүүлсэн байна.
Тэрээр тэргүүлэгчдийн хуралдаанд “Тэмүүлэнбаатар” ХХК, Нийслэлийн Засаг даргын хоёрын уршигт ажиллагаанаас үүдэн өөрсдийн эд хөрөнгө, сэтгэл санаагаараа гүнзгий хохирсон иргэдийн төлөөллийг оролцуулж, асуудлыг нь яаралтай шийдвэрлүүлэхээр оруулъя гэсэн боловч тэргүүлэгчид уг асуудлыг олонхиор түрий барин түрэмгийлж авч хэлэлцээгүй юм. Гэхдээ цаг хугацааны хувьд сунжирсан  ч гэлээ түүний хөөцөлдсөн ажил талаар болоогүй бөгөөд иргэдэд ашигтай байдлаар асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдсэн юм. Түүний тэргүүлэгчдийн хуралдаанд оруулсан хоёр дахь асуудал нь “Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн асуудалд ард иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа тул уг асуудлыг тэргүүлэгчдий хуралдаанаар дахин хэлэлцүүлж нэрийг нь өөрчлөх асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлье” гэсэн асуудлыг өргөн барьсан боловч тэргүүлэгчид мөн л уг асуудлыг дэмжин хэлэлцээгүй байна.
Тэргүүлэгч С.Ононбаяр 2013-2014 онд ажиллах хугацаандаа хамгийн их хөндөж ярьсан асуудал нь нийтийн тээврийн асуудал байсан байна. Түүнчлэн тэргүүлэгч С.Ононбаярын санаачилсан “Ухаалаг улаанбаатар хөтөлбөр”-ийг иж бүрэн хэрэгжүүлж төсвийн зардлыг бууруулах ажил эцэслэгдэн батлагдсан болно. Мөн шашны асуудалд маш болгоомжтой хандахгүй бол манай хотод шашны 700 гаруй гадна дотны шашнууд зэрэгцэн оршиж байна. Энэ асуудалд анхаарч бодлогоо тодорхойлохгүй улс орны аюулгүй байдал алдагдаж болзошгүйг анхааруулсан нь дэмжигдэн ажил хэрэг болохоор байна.

Тэргүүлэгчдийн хуралдааны бүрэн тэмдэглэлүүдийг хавсаргав. 

No comments:

Post a Comment