Friday, May 29, 2015

Манай блогоор зочлогчдод

НИТХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн ажлын албанаас мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд НИТХ болон түүний тэргүүлэгчдээр хэлэлцэгдэх асуудлуудын төслийг хуралдаан болохоос 2-5 хоногийн өмнө энэхүү албан ёсны блогтоо нийтэлж, хэлэлцэх асуудалтай холбоотой иргэдээс ирүүлсэн саналуудыг niisleliinmedee@gmail.com мэйл хаягаар авч төлөөлөгчдөдөө танилцуулж ирсэн. Түүнчлэн албажиж гарсан тогтоолуудыг PDF өргөтгөлтэйгээр тогтмол оруулж ард иргэдэд мэдээлдэг уламжлалтай.
Асууж тодруулах зүйл байвал 310428 утас руу ажлын өдрүүдэд ажлын цагаар залгаж байгаарай.

НИТХ-ын тэргүүлэгчдийн 5 дугаар сарын 15, 18, 22-ны өдрийн хуралдаанаар баталсан тогтоолууд

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015.05 дугаар сарын хуралдаанаас гарсан тогтоолуудын жагсаалт

Wednesday, May 27, 2015

НИТХ-ын ээлжит 27-р хуралдаан боллоо

Өнөөдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, Хангарьд ордны хурлын танхимд 10 цагаас НИТХ-ын ээлжит 27-р хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлуудыг хэлэлцэж баталлаа.

НИТХ-д асуудал өргөн барих тухай

НЗД-ын орлогч С.Очирбат танаа

Monday, May 11, 2015

Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай /төсөл/

Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам /төсөл/

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай /төсөл/

Нийслэлийн нутаг дэвсгэрт, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам /төсөл/

Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам /төсөл/

Нийслэлийн дагуул хот Налайхын захирагчийн сонгуулийг зарлах тухай /төсөл/

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015.05.15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө