Monday, October 27, 2014

Маргааш НИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно

2014-10-27-ны өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан Хангарьд ордонд 15 цагт боллоо. Хуралдаанаар НИТХ-ын хүндэтгэлийн хуралдааныг Нийслэлийн 375 жилийн ойн өдөр буюу 2014-10-29-ны өдрийн 9 цагт хуралдуулах шийдвэрийг гаргасан юм. Хүндэтгэлийн хуралдаанаар НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүл нар баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ түүхэн ойн хүрээнд уригдан ирсэн Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай гадаадын 6 хотын төлөөлөгч, бусад улс орнуудын элчин сайдын төлөөлөгчид баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэх юм байна. 

No comments:

Post a Comment