Wednesday, October 22, 2014

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэтгэлийн хуралдаан болно

Энэ сарын 29-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 375 жилийн ой тохионо. Түүхэн ойн өдөр НИТХ-ын хүндэтгэлийн хуралдааныг анх удаа хуралдуулах гэж байна. Өмнөх НИТХ-ын хуралдааны дэгд хүндэтгэлийн хуралдаан гэсэн заалт байгаагүй аж. Иймд НИТХ -ын ээлжит ХХ дугаар хуралдаанаар хуралдааны дэгд нийслэлийн түүхт ой болон, Улаанбаатар хоттой үйл ажиллагааны холбоотой гадаадын хотуудын өндөр дээд зочид ирсэн тохиолдолд хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулж байхаар өөрчлөлт оруулах юм байна.

No comments:

Post a Comment