Monday, February 16, 2015

Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам /төсөл/

Улаанбаатар их сургууль орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж дүрмийг батлах тухай /төсөл/

Маргааш НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно

Маргааш буюу 2015.02.17-ны өдөр НЗДТГ-ын А танхимд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан 10 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
  1. Улаанбаатар Их Сургууль орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж дүрмийг батлах тухай.
  2. Үнэлгээний хороонд иргэнийг томилох тухай
  3. Журам батлах тухай /Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам/
  4. Хөтөлбөр батлах тухай /Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр/
  5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай /Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэгд өөрчлөлт оруулах тухай/