Thursday, October 9, 2014

Ардчилсан холбоо үүсч байгуулагдсан өдрийг тохиолдуулж зарим хүмүүсийг шагналаа

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж ерөнхий зохицуулагчаараа Санжаасүрэнгийн Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг. Өнөөдөр энэхүү түүхт өдрийн 24 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Монголын ардчилсан холбоог үүсгэн байгуулалцсан МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Батбаярыг “Нийслэлийн хүндэт өргөмжлөл”-өөр, НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн ажлын албаны ажилтан Ц.Ганчимэгийг “Нийслэлийн хүндэт үнэмлэх”-ээр тус тус шагналаа. Шагналыг НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд гардуулах үеэрээ “Ардчиллыг үүсгэн байгуулахад өөрийн хувь нэмэр хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж, Нийслэл хотынхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг тань өндрөөр үнэлж НИТХ-ын тэргүүлэгчид “Нийслэлийн хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж байгааг гардуулж байна. Таны цаашдын ажил үйлст өндрөөс өндөр амжилт, эрүүл энхийг хүсье гэв. 

No comments:

Post a Comment