Wednesday, January 28, 2015

Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дүгнэлт

Авлигын эсрэг Нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө /төсөл/

Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам /төсөл/

НИТХ-ын ээлжит 23-р хуралдаан эхэллээ

НИТХ-ын ээлжит 23-р хуралдаан өнөөдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр 09:46 цагаас эхэллээ. Хуралдааны ирц 60 хувьтай байгаа бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэж байна. үүнд: 

  1. Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам батлах тухай
  2. Нийслэлийн авлигын эсрэг хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр батлах тухай
Хуралд өргөн мэдүүлсэн НИТХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дүгнэлт, хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дүгнэлт, хэлэлцэх асуудлуудын төслийг  тун удахгүй оруулах болно. 

Эвслийн бүлгийн ажлын алба

Tuesday, January 13, 2015

Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах дэд хөтөлбөр /төсөл/

Алтан-Өлгийн оршуулгын газрыг сайжруулах хөтөлбөр /төсөл/

НИТХ-ын төлөөлөгч Д.Батбаярын 2014 оны 4-р улирлын тайлан

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.ОНОНБАЯРЫН 2014 ОНЫ IV УЛИРЛЫН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН



2014 оны 12 дугаар сарын 15                                                              Улаанбаатар хот

НИТХ-ын төлөөлөгч, Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Хуульзүй төрийн байгуулалтын хорооны гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн С.Ононбаяр миний бие тайлант хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
  1. Нэгдсэн хуралдаанд 3 удаа биечлэн оролцож, бүлгийн зүгээс 3 дүгнэлт, хувь төлөөлөгчийн зүгээс 5 асуудлаар санал хэлж, 4 асуудлаар асуулт авсан. Бүлгийн хуралдаанд нийтдээ 6 удаа оролцож, 6 багц шийдвэрийг гаргаж, бүлгийн 3 дүгнэлтийг гаргахад оролцсон байна. Өөрийн харьяалагддаг ажлын хороодын хуралдаанд 5 удаа оролцож хороодын хурлаар 2 асуудлыг, бүлгийн хуралдаанаар 5 асуудлыг Нийслэлийн төсвийг батлах ажилд оруулж дэмжүүлсэн. Тухайлбал:
-       Өөрийн хариуцан ажилладаг Автобус-3 ОНӨААТҮГ-ын тулгамдсан гол асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын практикт өргөн хэрэглэгддэг тээврийн судалгаа хийх математик аргачлал, тээврийн бодлого төлөвлөлт оновчтой боловсруулах Улаанбаатар хотод тохирсон загварчлалыг нэвтрүүлэх зардалд 600 сая /зургаан зуун сая төгрөгийг тусгуулсан
-       Парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж ажиллах саналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрт гаргаж зөвшилцсөн.
  1. 2015 онд Нийслэлийн хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад ороод байсан “Өргөө” зочид буудлын асуудлыг хуульзүйн хүрээнд нарийвчлан шалгаж талуудын хооронд үүсээд байгаа маргааныг шүүхээр эцсийн байдлаар шийдвэрлэсэн тохиолдолд оруулж ирэх, эсхүл компанийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх саналыг Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралдаанд оруулж дэмжүүлсэн.
  2. Бүлгийн санал дүгнэлтдээ 2015 оны оны төсвийг батлахдаа орхигдуулаад байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулах, үргэлжлүүлэх саналыг “2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтод “Гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх жил болгон” зарлаж, энэ чиглэлд хүч анхаарлыг  төвлөрүүлэх”, “Төсвийн орлогын 2015 оны төлөвлөгөөний төсөлд газрын төлбөрийн орлого, өмч хувьчлалын болон газрын дуудлага худалдаанаас оруулах  орлогын дүнг  нэмэгдүүлэх арга хэмжээг авч Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Гэр хорооллын барилгажилт, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн  объектуудыг санхүүжүүлэх арга хэмжээг авах” гэсэн томьёоллоор оруулж ажилласан болно.
  3. Мөн 2015 оны эдийн засаг, нийгмийн зорилт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах саналуудыг стратеги бодлого төлөвлөлтийн хэлтэст гаргаж, Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консорциум, том оврын автобус эрхлэгчдийн холбоодоос ирсэн саналыг бүлгийн хүрээнд хэлэлцэж нэгдсэн хуралдаанд өргөн барьж ажиллалаа.
  4. Тус эвслийн бүлэгт МАХН-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу улс, эх орон, нийслэлийн хотын хөгжил цэцэглэлтэд бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан азай буурлууд, ахмад настнууд, залуу зүтгэлтнүүдийг НИТХ-ын шагналаар шагнуулах саналыг хурлын даргад өргөн барьж шийдвэрлүүлсэн.
  5. Хан-Уул дүүргийн 8-р хорооны иргэн Д.Цэрэннадмид, Баянзүрх дүүргийн 12-р хорооны иргэн Ш.Биндэръя, Том оврын Автобус эрхлэгчдийн холбооны тэргүүн Пүрэвсамбуу, Хан-Уул дүүргийн иргэн Л.Оюунцэцэг нараас ирүүлсэн жижиг дунд үйлдвэрлэл, газрын маргаан, автобусны чиглэл маршруттай холбоотой гомдол саналуудыг хүлээн авч холбогдох албан тушаалтнуудад өргөн барьж шийдвэрлүүлсэн.
  6. Улаанбаатар сангийн зөвлөлийн гишүүний хувьд 3 удаа хуралдаанд сууж, нийслэлийн 152 хорооны иргэдэд олгох 100 сая төгрөгийн асуудлуудыг нягтлан хэлэлцэж, шинээр байгуулагдсан Хадгаламж зээлийн хоршоодын удирдлагуудтай уулзаж саналд хүсэлтийг сонсож, 10 хоршоонд хөтөлбөр төслийг хэрэгжүүлэх хөрөнгийг өгөх шийдвэрийг гаргахад оролцсон.
  7. Нийтийн тээврийн Улаанбаатар нэгтгэлийн дарга Ц.Одонтунгалаг, нийтийн тээврийн удирдлагууд, автобусны үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран Ухаалаг системийг нэвтрүүлэх төслийн ажлыг судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулж хурлын дарга, засаг даргад өргөн барьсан.
  8. Нийслэлийн харьяа газруудтай танилцах ажлын хүрээнд Монголын хүүхдийн ордон болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйл ажиллагаатай газар дээр нь ажиллаж, ажилтан албан хаагчдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаад байгаа асуудлуудыг нь шийдвэрлэх гарцын талаар ярилцаж албан тэмдэглэлд бүртгүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн болно.


ТАЙЛАН БИЧСЭН:                                     С.ОНОНБАЯР


НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.БАЯРААГИЙН 2014 ОНЫ IV УЛИРЛЫН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН


2014 оны 12 дугаар сарын 15                                                              Улаанбаатар хот

НИТХ-ын төлөөлөгч, Хот байгуулалт дэд бүтцийн хороо, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Баяраа миний бие тайлант хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
  1. Нэгдсэн хуралдаанд 3 удаа биечлэн оролцож, бүлгийн зүгээс 3 дүгнэлт, хувь төлөөлөгчийн зүгээс 4 асуудлаар санал хэлж, 2 асуудлаар асуулт авсан. Бүлгийн хуралдааныг нийтдээ 6 удаа зохион байгуулж, 9 шийдвэрийг гаргаж, бүлгийн 3 дүгнэлтийг гаргасан байна. Өөрийн харьяалагддаг ажлын хороодын хуралдаанд 3 удаа оролцож, 3 асуудлыг Нийслэлийн төсвийг батлах ажилд оруулж дэмжүүлсэн. Тухайлбал:
-       Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн паркийн хашааны зардал 300 сая /гурван зуун сая төгрөг/
-       Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлын эхний шат буюу түр бааз байгуулах зардалд 1,192,190,000 /нэг тэрбум нэг зуун ерэн хоёр сая нэг зуун ерэн мянган төгрөг/ -ийн ажлуудыг суулгуулсан.
Энэхүү ажлын үр дүнд барилгын материалын захыг 100 айлаас нүүлгэнэ хэмээн олон жил яригдаж дуншиж байгаа асуудлыг цэгцлэх ажлын эхлэл болохын зэрэгцээ,  барилгын материалын ложистик төвийг 2015 онд барьж байгуулах ажил явагдах юм.
  1. 2015 онд Нийслэлийн хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад ороод байсан “Өргөө” зочид буудлын асуудлыг хуульзүйн хүрээнд нарийвчлан шалгаж талуудын хооронд үүсээд байгаа маргааныг шүүхээр эцсийн байдлаар шийдвэрлэсэн тохиолдолд оруулж ирэх, эсхүл компанийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх саналыг гаргаж хасуулсан.
  2. Бүлгийн санал дүгнэлтдээ 2015 оны оны төсвийг батлахдаа орхигдуулаад байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулах, үргэлжлүүлэх саналыг “2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтод “Гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх жил болгон” зарлаж, энэ чиглэлд хүч анхаарлыг  төвлөрүүлэх”, “Төсвийн орлогын 2015 оны төлөвлөгөөний төсөлд газрын төлбөрийн орлого, өмч хувьчлалын болон газрын дуудлага худалдаанаас оруулах  орлогын дүнг  нэмэгдүүлэх арга хэмжээг авч Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Гэр хорооллын барилгажилт, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн  объектуудыг санхүүжүүлэх арга хэмжээг авах” гэсэн томьёоллоор оруулж ажилласан болно.
  3. Мөн 2015 оны эдийн засаг, нийгмийн зорилт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах саналуудыг стратеги бодлого төлөвлөлтийн хэлтэст гаргаж, Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консорциум, том оврын автобус эрхлэгчдийн холбоодоос ирсэн саналыг бүлгийн хүрээнд хэлэлцэж нэгдсэн хуралдаанд өргөн барьж ажиллалаа.
  4. Тус эвслийн бүлэгт МАХН-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу улс, эх орон, нийслэлийн хотын хөгжил цэцэглэлтэд бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан азай буурлууд, ахмад настнууд, залуу зүтгэлтнүүдийг НИТХ-ын шагналаар шагнуулах саналыг хурлын даргад өргөн барьж шийдвэрлүүлсэн.
  5. Налайх дүүргийн 1 хорооны өндөр настан Гомбожавын Эрдэнэчимэгээс ирүүлсэн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлсэн.
  6. Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн гишүүний хувьд түүхт ойг тэмдэглэх явцтай холбоотой 4 удаагийн хуралдаанд оролцсон. Нийслэлийн түүхт 375 жилийн сэдэвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлалын бэлэг дурсгалын уралдааныг зохион байгуулах ажлын хүрээнд нийслэлийн 7 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт зохион байгуулж, нийслэлийн хөдөлмөрийн газар, дүүргүүдийн хөдөлмөр халамжийн хэлтсүүдтэй хамтран ажилласан. Уг ажлын хүрээнд 56 хүнийг түр ажлын байраар хангаж, 104 иргэнийг үнэ төлбөргүйгээр үзэсгэлэнгийн танхимаар 3 хоног хангасны зэрэгцээ тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс 34 сая төгрөгийн худалдан авалтыг хийж ахуй амьдралд нь томоохон дэмжлэг үзүүлэх ажлыг хийж гүйцэтгэв.
  7. Гадаад арга хэмжээний хүрээнд НИТХ-ын даргын албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотуудад албан айлчлал хийж дээрх хотуудын тэргүүн туршлагаас судалж, нийслэлд хэрэгжүүлэх боломж бололцооны талаар судалсан.
  8. Нийслэлийн харьяа газруудтай танилцах ажлын хүрээнд Монголын хүүхдийн ордон болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйл ажиллагаатай газар дээр нь ажиллаж, ажилтан албан хаагчдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаад байгаа асуудлуудыг нь шийдвэрлэх гарцын талаар ярилцаж албан тэмдэглэлд бүртгүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн болно.


ТАЙЛАН БИЧСЭН:                                     Н.БАЯРАА