Wednesday, October 15, 2014

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН БҮРЭН ТЭМДЭГЛЭЛЭЭС


ХЭЛЭЛЦСЭН НЬ: 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10 цагаас Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын А танхимд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанд тэргүүлэгч Д.Баттулга, Л.Шагдаррагчаа, Т.Гантөмөр, Г.Ганбаяр, Ж.Амарсанаа, Энх-Амгалан  нар оролцов.
СОНССОН НЬ:
Д.Баттулга: Хэлэлцэх дараагийн асуудал нь “Өргөө” зочид буудлын дүрмийг батлах асуудал байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа танилцуулна.
Н.Батаа: НИТХТ-ын 2013.08.16-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор “Өргөө”  зочид буудал НӨҮГ-ын үйл ажиллагааг сэргээж, дүрмийг батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, хэвийн үйл ажиллагааг нь хангах, хөрөнгийг хүлээн авах ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлж “Өргөө” зочид буудлыг сэргээх захирамжийг Засаг дарга  2014.02.24-ны өдөр гаргасан байгаа.
Ингээд тус зочид буудлын дүрмийг төрийн өмчийн хорооноос батлан гаргасан үлгэрчилсэн загварын дагуу боловсруулан өргөн барьж байна. Өмнө нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар “Дун Өргөө” компаниас шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг шүүхийн  шатанд хэлэлцээд Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэл алга гэсэн шийдвэрийг гаргасан учраас ийнхүү өргөн барьж байна.
Д.Баттулга: За танилцуулга хийгээд болсон бол асуулт асуух тэргүүлэгчид нэрээ өгнө үү? Т.Гантөмөр, Энх-Амгалан, Л.Шагдаррагчаа... За асуултаа асуу.
Т.Гантөмөр: Энэ өргөн барьсан танилцуулгыг харахаар шүүхийн шатанд хэлэлцээд нийслэлийн зөв гэсэн шийдвэр гаргасан гэх юм. Тэгээд Өргөө зочид буудлыг анх байгуулсан асуудлыг компанийн тухай хуулиар харахаар “Өргөө зочид буудал”, “Дун Өргөө” ХХК нар хамтарч байгуулагдсан байх юм. Тэгсэн атал шүүхийн шийдвэр нь өргөөгийн нэрээр гарсан байна. Нөгөө нэг асуудал нь “Дун өргөө” компанийн оруулсан хөрөнгө болох 75 хувийг яах болж байна вэ? Бүр тодруулж хэлбэл энэ асуудлыг бид биш харин Дун өргөө, Өргөө зочид буудлын хүмүүс хамтарч суугаад дүрмийн сангийнхаа хурлыг хийх ёстой байсан юм биш үү?  Дахин тодруулж хэлэхэд тэргүүлэгчдийн 90-р тогтоол чинь хууль зөрчсөн тогтоол юм биш үү гэж асуумаар байна. Компаний засаглалын тухай хуулийг зөрчин батлагдсан тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн дүрэм оруулж ирж байгаа юм байна тийм үү?
Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч Батдорж: Нийслэлийн 25 хувь, иргэн Хуягийн 75 хувийн хөрөнгө оруулалтаар  байгуулсан “Дун Өргөө”  ХХК байгуулсан шийдвэрийг анхан, давах, дээд гэсэн гурван шатны шүүхээр хүчингүй болгочихсон юм.
Дун Өргөө ХХК байгуулсан шийдвэр хүчингүй болчихоор өмнө нь байсан Өргөө зочид буудал автоматаар сэргэсэн. Ийм ч учраас 90 дүгээр тогтоол батлагдсан. 90 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар иргэн Хуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Буяннэмэх захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэл үүсгэх эрхгүй этгээд гэж хэрэг үүсгэхээс татгалзаж уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Энх-Амгалан: Нийслэл 25, хувь 75 гэсэн хөрөнгө оруулсан гэсэн байна. Яг ямар хэмжээний хөрөнгө оруулсан юм. Оруулсан хөрөнгийг нь хэрхэн барагдуулах зүйл байгаа юу?
Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч Батдорж: нийслэлийн 25 хувь нь 468 сая төгрөг байгаа. 75 хувийн хөрөнгө оруулалтыг буюу 1.5 тэрбум төгрөгийг иргэн  Хуяг хөрөнгө оруулах замаар оруулсан юм билээ. Маш сайн засвар хийсэн. Өмнө нь ямар аймар юм байлаа даа. Тэгэхэд барилгын дотор барилга барих шиг маш сайн засвар хийсэн. Өрөөнүүд ресторан нь маш сайн болсон. Үйл ажиллагаа нь хэвийн жигд явагдах болсон. Нийслэлд жил бүр ноогдол ашгаа өгдөг болсон.
Энх-Амгалан: Ямбий барилгад маш сайн засвар хийгээд үйл ажиллагааг нь хэвийн болгоод жил бүр нийслэлд ноогдол ашгаа өгөөд эхэлсэн гэж чи сая хэллээ. Ингээд явж байсан компанийг хүчингүй болгож нийслэлийн өмч болгох шаардлага юу байсан юм?
Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч Батдорж: Гурван шатны шүүхээр анх байгуулсан компанийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан учраас л өмнө нь дампуурч байсан өргөө зочид буудал автоматаар сэргэж байгаа гэсэн үг.
Энх-Амгалан: Тэгвэл оруулсан хөрөнгийн асуудлыг нь яах юм?
Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч Батдорж: нийслэлийн зүгээс 1.5 тэрбумтөгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд босгоод ирсэн иргэнийг хохироож болохгүй. Ямар нэгэн байдлаар шийдвэрлэх үүрэгтэй. Анх өргөө зочид буудлыг сэргээе гээд НИТХ-аас тогтоол НЗД-аас захирамж гаргаад тэрнийхээ үндсэн дээр хөрөнгө оруулалт татаж чадчихаад эргээд тэр хүнийг хохироож хэрхэвч болохгүй.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар: Гэхдээ эхний ээлжинд энэ байгууллагыг сэргээх ёстой. Дүрмийг батлаж үйл ажиллагааг явуулах ёстой. Тэрнийхээ дараа оруулсан хөрөнгийг нөхөн төлүүлж иргэнийг хохиролгүй болгох ёстой.
Л.Шагдаррагчаа: Тэргүүлэгчдийн хурлаар 10 жилийн өмнө байсан компанийг сэргээсүгэй гэсэн тогтоолыг батлуулсан байна лээ. Ер нь 10 жилийн дараа компанийг сэргээсүгэй гэдэг хуулийн заалт ямар хуулинд байгаа юм бэ?
Жишээлж хэлбэл 10 жилийн өмнө төрөөд ээж аавынхаа тусламжтайгаар эрийн цээнд хүрээд үйл ажиллагаа хийж олсон 100 төгрөгийнхөө 25 хувийг нь нийслэлдээ өгөөд 75 хувийг нь ээж аавдаа өгдөг нэг залуу шиг л харагдаж байгаа юм. Гэтэл шүүхээс тэр залуугийн төрсний гэрчилгээг нь хүчингүй болгочихож байгаа юм. Төрсний гэрчилгээг нь л хүчингүй болгосноос биш иргэний үнэмлэхийг нь хүчингүй болгоогүй байна лээ. Өөрөөр хэлбэл анх байгуулсан шийдвэрийг нь л хүчингүй болгосноос биш улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн гэрчилгээг нь хүчингүй болгоогүй юм байна лээ. Үйл ажиллагаа нь өнөө мөн хэвийн явж байгаа юм билээ. Зүгээр үйл ажиллагаагаа явуулаад нийслэлд ноогдол ашгаа өгөөд явж байсан газрыг өөрчлөн байгуулж 10 жилийн өмнө ажиллаж байсан хуучин дүрмийг нь сэргээн батлуулах гэсэн сонин юм орж ирж байна. Өмнөх тэргүүлэгчид яахлаараа ийм сонин юмыг ямар хуулийг үндэслэж батласнаа хэлээд өг. Би өнөөдөр энэ асуудалтай холбож тогтоолын төсөл өргөн барьсан байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрсдөө хууль зөрчөөд яагаад тогтоол гаргасныг хуульчид нь тайлбарлаж өгөөрэй.
Нийслэлийн засаг даргын орлогч Н.Батаа: Ер нь бол Дун Өргөө компанийг хууль бус гэдгийг 3 шатны шүүх баталчихаж. Тэгэхээр хамтарч байгуулсан компани нь хууль бус болчихоор өргөө зочид буудал автоматаар сэргэж байгаа юм. Нэгэнт төрийн өмчийн оролцоотой байгууллага эргээд сэргэхээр төрийн өмчийн хорооны загварын дагуу дүрэм батлуулах шаардлагатай болсон. Дүрмээ батлуулах гээд явсан чинь Буяннэмэх гэдэг хүн  90-р тогтоолыг эсэргүүцэж шүүхээр яваад эхэлсэн. Шүүх юу гэсэн бэ гэхээр Буяннэмэх шүүхэд гомдол гаргах эрхтэй субект биш байна гэж үзсэн.
Нийслэлийн 25 хувь, Хуягийн 75 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан компанийг шүүх хүчингүй болгочихтой зэрэг тухайн өмч эзэнгүй болсон. Мэдээж нийслэл 25 хувийн хөрөнгө оруулсныхаа хувьд өөрийнхөө өмчийг сэргээх эрхтэй болсон. Энэ дагуу өргөө компаниа сэргээж захирлыг нь ч томилсон. Процессийн хувьд ямар нэгэн алдаа гараагүй гэж бид үзэж байгаа.
Д.Баттулга: одоо асуулт дууссан учраас саналдаа оръё. Л.Шагдаррагчаа гуай надад өөрийнхөө саналыг тогтоолын төслийнх нь хамт өргөн барьсан байгаа. Санал хэлсний дараа ЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга Отгонгэрэлээс тайлбар авна шүү бэлдэж байгаарай. Хурлын ажлын албаны хуулийн нөхдүүдээс тайлбар авна шүү. Хуулийн дагуу тайлбарыг тэргүүлэгчид өгөөрэй. Санал хэлэхэд тэргүүлэгчид гараа өргөөрэй.
Ж.Амарсанаа, Г.Ганбаяр, Л.Шагдаррагчаа, Т.Гантөмөрөөр таслая.
Ж.Амарсанаа: Нэг зүйлийг эхэлж тохирох хэрэгтэй юм байна. Дүрмээ баталчихаад хөрөнгө оруулагчаа хохиролгүй болгох уу? Эсхүл хохиролгүй болгочихоод дараа нь дүрмээ батлах уу гэдгээ шийдэх хэрэгтэй байх. Би хувь хүнийг яаж хохиролгүй болгох гаргалгаагаа эхлээд гаргачих тэрний дараа энэ дүрмийг ярилцая гэсэн саналтай байна. Нэг үгээр хэлбэл хойшлуулъя.
Г.Ганбаяр: Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан гэж та нар яриад байна. Гэвч хөрөнгө оруулагч Хуягт ямар нэгэн буруу байхгүй ш дээ. Тийм ч учраас эхлээд Амарсанаа төлөөлөгчийн хэлсэн шиг Хуягтай тохиролцож хохиролгүй болгох асуудлыг тохир. Оруулсан хөрөнгө оруулалтын асуудлыг нь шийд, Өргөө зочид буудал бол өмнө нийслэлд ашиг биш гай болсон л барилга байсан ш дээ. Урсгал зардлаа шийдэж чаддаггүй, халаалт дулаанаа төлж хүчирдэггүй, дандаа алдагдалтай гардаг тийм л газар байсан ш дээ. Тэр байгууллагыг сэргээж босгож ирээд татаасаар амьдардаг балгасыг бага ч гэсэн ашиг өгдөг газар болгон өөрчилхөөр нь ингэж болохгүй ээ. Л.Шагдаррагчаа даргын тогтоолын төслийг хармаар байх юм. Эхлээд хувийн хэвшилтэйгээ та нар тохиролц, тэрний чинь дараа асуудлыг шийдье. Хуяг тухайн үед өөрийнхөө дураар хөрөнгөө оруулаагүй. Нийслэлээс шийдвэр гаргаад хөрөнгөө оруулаач гэсэн болохоор л оруулсан. Тийм хүнийг хохироож болохгүй ээ.
Д.Баттулга: Л.Шагдаррагчаа төлөөлөгч саналаа хэлэхэд өөрийнхөө өргөн барьсан тогтоолын төслөө давхар танилцуулаарай.
Л.Шагдаррагчаа:  Түрүүн би хэлсэн. Төрсний гэрчилгээ нь хүчингүй болсноор тэр хүн хүчингүй болчихоогүй шүү. Өмч хөрөнгө нь байгаа. Үйл ажиллагаа нь ч явж байгаа. Тийм байтал нийслэлээ өмчөө бүртгэж авч байна гээд ямар хуулийн зохицуулалтгүйгээр дайрч болохгүй ээ. Иргэний хуулийн 220-р зүйлд:
 Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох 4 үндэслэлийг гаргасан байгаа.
220.1.Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй.
220.2.Гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын төсөөлөл буруу байсан бол түүнийг гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй адилтгаж үзнэ.
220.3.Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй. Хамтарсан компани байгуулсан тохиолдолд нийслэлийн шийдвэрээр дүрмийг нь батлаад хоёр оролцогч хоорондоо гэрээгээр батлуулсан зүйл ч байхгүй юу байхгүй байна. Н.Батаа даргыг хараад байхад нийслэл тэр компанийг бушуухан өөртөө бүртгээд авах санаа цухалзаад байгаа. Монгол улсын хуульд компанийг нийлүүлэх, нэгтгэх, өөрчлөн байгуулах зэрэг зүйл заалт байхаас биш сэргээх гэсэн нэг ч заалт зохицуулалт байхгүй. Тэгэхлээр манай тэргүүлэгчид тэргүүн ээлжинд тэр 90-р тогтоолыг хүчингүй болгох ёстой. Мөн компаний хуулийн дагуу компанийг үүсгэн байгуулсан 2 тал хурлаа хийгээд тус компаниа хуваах юм уу? Татан буулгах юм уу, нийлүүлэх юм уу? Нэгтгэх юм уу? Ер нь хуулинд заасан хэмжээнд бүрэн зохицуулах боломжтой байхад НИТХ тэр асуудалд дайрч ороод хөндлөнгөөс тогтоол гаргаж болохгүй. 2-р миний өргөн барьсан тогтоолын төслийг батлаж хуулинд нийцүүлсэн чиглэлийг өмчийн харилцааны газарт өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ асуудал дуусахгүй.
Т.Гантөмөр: Дун өргөө компаний төлөөлөл нь Хуяг. Хуяг одоо амьд байгаа. Амьд байгаа хүн өөрийнхөө өмнөөс хүнийг төлөөлүүлж болно шүү дээ. Тэгээд төлөөллөө шүүх явуулахаар чи нэхэмжлэх гаргах субект биш байнаа гээд асуудлыг буцаачихсан байгаа болохоос биш Хуяг болон Буяннэмэхийн буруу гэсэн шийдвэрийг шүүх гаргаагүй. Компаний хуулийн дагуу үүсгэн байгуулагчид нийлээд шийдвэр гаргахаас биш хажуугаас нь хөндлөнгөөс хэн нэгэн  орж ирээд шийдэх зохицуулалт байхгүй ш дээ.
Тиймээс энэ асуудлыг бид бүхэн одоо хэлэлцэж болохгүй. 90-р тогтоолыг хүчингүй болгох ёстой. Тэргүүлэгчид компаний тухай хуулийг зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй. Харин Хурлын зүгээс өөрийн эзэмшлийн 25 хувийн асуудлаа шийдэхийн хувь нийлүүлэгчдийн хурлаа яаралтай хий гэсэн  шийдвэр гаргаж болох юм.
Д.Баттулга: энэ асуудал маань өөрөө маш ярвигтай асуудал байгаа юм аа. Тийм ч учраас би оруулж ирсэн нөхдүүдийн тайлбарыг сонсмоор байна. Тайлбар хийсний дараа би өөрийнхөө саналыг хэлнэ.
Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар: 3 шатны шүүхээс анх байгуулсан шийдвэрийг нь хүчингүй болгосон. Зарим хүмүүс нь энэ хэрэгтэй холбоотойгоор ял шийтгэлээ аваад явчихсан. Хуяг гэдэг хүн чинь өөрөө интерполоор эрэн сурвалжлагдаад олдохгүй байгаа. 75, 25 хувь гэдгийг өмчийн харилцаанаас баталгаажуулсан зүйл байхгүй. Гэрээг анх байгуулахдаа оруулсан ямар нэгэн хөрөнгө байхгүй. Яваандаа хийсэн байх. Хэрвээ ном журмаараа бол тэр 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Тэр гэрээг анх хийхдээ  ерөөсөө оруулсан хөрөнгө гэх зүйл байхгүй байгаа. Тэрбум 500 саяын хөрөнгө оруулсан бол өмчийн харилцааны газар  баталгаажуулаад авсан байх ёстой. Манай өмчийн харилцааны газарт 1.5  тэрбумыг баталгаажуулсан зүйл байхгүй. Ерөнхийдөө бол ийм. 3 шатны шүүхийн шийдвэрт энэ асуудал тодорхой байгаа. 
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа: Ерөөсөө дүрмэнд бие төлөөлөгчдийг маш хариуцлагатай хандаж байгаа гэдэгт итгэж байна. Бид бол улс төрийн маш том дуулиан болоод 3 шатны шүүхээр ороод эцэслэсэн. Энд бол тодорхой заасан байгаа.  "Дун өргөө" хамтарсан компанийг байгуулсан засаг дарга Ц.Батбаярын 2007 оны 555-р захирамжийг  хүчингүй болгосугай гэсэн шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. Тэгэхээр "Өргөө" компани ажиллахаас өөр арга байхгүй. Сая манай Т.Батдорж ярьж байна. Тэрбум  500 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн гэж. Үнэхээр хөрөнгө оруулалт хийсэнээ нотлох ёстой. Биднийг ажил авахад тэрбум 500 саяын хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлснээс өөр ямарч нотлох баримт байхгүй. Бичиг баримт өг гэхэд одоо болтол өгөөгүй байгаа.
Д.Баттулга: Та хэд давхардуулж яриад байна. НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга Отгонгэрэлээс асууя? Одоо бид  дүрмийн тогтоолыг батлаж болох уу?
НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга Отгонгэрэл:  Иргэний хууль, компанийн хуульд заасны дагуу бол Дун өргөө хувьцаат компанийг байгуулсан хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, шүүхийн шийдвэрээр татан буулгах процесс явах ёстой. Энэ процессийг хийх ёстой.
Д.Баттулга: Тэгэхээр энэ асуудлууд арай биш байна уу. Процессийг хийгдсэний дараа наашаа өргөн барих ёстой гэж бодож байна уу тийм үү?
НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга Отгонгэрэл: Энэ процессийг бид нар дутуу байнаа гэж авч үзэж байгаа гэхдээ өнөөдөр баталж болно.
Д.Баттулга: НИТХ-ын хуулийн хэлтсээс тайлбар сонсоё.
НИТХ-ын хуулийн зөвлөх Алтансоёмбо: НИТХ нийслэлийн иргэдийг төлөөлсөн өмчлөгч гэж явдаг. Тэгэхээр бид бол өмчийн эзэн. "Өргөө" гэдэг зочид буудлын анх  нийслэл байгуулж байсан. Тэгэхээр энэ зочид буудал манай өмч. Одоо бид нар 90-р тогтоолоор өөрийнхөө өмчийн  хуулийн этгээдийн үйл ажиллагааг нь сэргээх, МУЗЗНДНТУТХуулийн 18,1,3 ж буюу байгуулах буюу шинээр байгуулах буюу үүнийг сэргээн байгуулж болж байгаа юм.  Одоо "Өргөө" гэдэг зочид буудлын дүрмийг л ярьж байгаа. Нийслэлийн өөрийнх нь хуулиар олгодсон  өөрийн өмчийн хуулийн этгээдийг байгуулах түүний дүрмийг батлах бүрэн эрхт  асуудал болохоос биш ямар нэгэн байдлаар тэр "Хар дун" гэдэг компанийн өмч хөрөнгөө хариуцах тэр эрхэд халдаж байгаа тэр үйл ажиллагаатай холбогдож байгаа ямар ч зүйл байхгүй. Энэ бол 2 өөр сүбьект байгаа "Хар дун" гэдэг нэг субьект байгаа. Нийслэл гэдэг нэг сүбьект байгаа. Манай нийслэл бол яг өөрийнхөө л үүсгэн байгуулсан өмчид л байгаа.
Д.Баттулга. Тэргүүлэгчдийг бүгдийг нь сонссон шүү.  би та нарыг та наадахаа өөрөө тайлбарласан /Шагдаррагчааг/ та түрүүн уншиж өгөөрэй гэсэн чинь хурлын даргад байгаа гэхээр би унших юм болов уу гэж бодлоо. Би түрүүн таныг уншиж өгөөрэй гэхэд хурлын даргад өгсөн байгаа гэж таны хэлснээр би унших юм байнаа гэж ойлголоо. Би танд түрүүн хэлсэн саналтайгаа хамт хийчхээрэй гэж. Одоо дундуур нь холион хутгахаа болъё. Би унш гэж хэлсэн таслая. Таны санал бол хангалттай сонсогдсон, таны саналыг хангалттай яасан.
            Зүгээр нэг ийм юм байна. Бид нар энэ асуудал бол маш нарийн асуудал. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн, энэ асуудлаар зарим албан тушаалтнууд буруутгагдаж шүүхээр шийтгэгдсэн .  тэгэхээр ийм юмыг бид нар ингэж оруулж ирээд ингэж ярьхад надад их сонин байна аа. Энэ бол явж явж та нар бодоорой нөхөр баттулга, бат-үүл 2 дараа нь ахиал яригдана шүү. Нөхөдөө түүнээс батаа юм уу төмөрөө яригдахгүй шүү. Баттулга, Бат-үүл гэж ярина шүү. Тэгэхээр л би  аягүй анхааралтай болгоод байна. Манай хуульчдаас нэг л юм бодоод юу энэ талаар би жаахан гаагүй судлаад байгаа юм. Эрүүгийн асуудлаа шийдцэн байхгүй юу. Эрүүгийн хуулийг шийдэхдээ тийм үү эрүүгийн хуулийг шийдэх процессдоо тэр иргэдийг хуулийн тогтоол засаг даргын захирамжийг хүчингүй болгоцон байхгүй юу. Яг энэнтэй давхардаад эрүүгийн хуулийн зүйл анги шийдэхдээ түүнээс дагалдах иргэний асуудлыг шүүх хурал иргэний танхим руу юм уу өөрсдөө эсвэл шийднэ эсвэл иргэний шүүх рүү явуулдаг байхгүй юу. Тэр процессийг шүүх хаяцан байхгүй юу. Манайхаас хэн орсон юм бэ энэ хуралд нь. Манай талыг төлөөлж орсон хүн бий юу хотоос. Ороогүй юу тэ? Тэгэхээр үүн дээр бид 3 дахь тал байз. Уул нь бид нар зөв харсан бол  манай отгоо, алтансоёмбо зөв харсан бол бид нар 3 дахь ч этгээдээр явчих ёстой байсан юм. 3 дахь этгээдээр. Та нар энийг хүчингүй болгож байгаа бол үүнээс үүссэн иргэний харилцааг зохицуулж  өгөөрэй гэж. Одоо иргэдийн хурлын шийдвэр засаг даргын захирамж эрүүгийнх нь юу юугаар хүчингүй болгочлээшдээ. Эрүүг нь тэгээд хаячдаг байхгүй юу. Үүнээс үүсээд эндээс гарч байгаа иргэний харилцааг иргэний шүүхийн танхим тогтоож өгөх ёстой юм. Эсвэл тэр хар дун гэдэг компанийг татан буулгасугай. Одоо засаг даргын. Эсвэл нөгөөдөхийг нь сэргээсүгэй. Эсвэл комданийн тухай хуулиар асуудлаа шийдвэрлэхийг даалгасугай. Гэдэг юм уу ийм 3 бариантаар шийдвэр гарах ёстой байсан. Шийдвэр гараагүй. Одоо батаа төмөрөө та нар өөрсдийнхөө хүчингүй болцон учираас хүчингүй болцон учраас ийм ийм ойлгомжтой юу гэдэг билээ логик дүгнэлтийг та нар хурал дээр яриад байна шд. Урд талын хурлын шийдвэр, засаг даргын шийдвэр хүчингүй болцон учраас автоматаар энэ сэргэж байгаа юм аа гээд. Үгүй шүүх дээр хэзээ ч ингэж  ярьдаггүй. Шүүх бол хар дээр цагаанаар бичсэн хуулиар ярьчдаг байхгүй юу хамгийн балиар нь. Бид нарын локиг дүгнэлтийг шүүх сонсдоггүй юм.  Төмөрөө сонсохгүй. 90-р тогтоолыг хэлэлцдэг үндэслэл нь өөр л дөө. Энэ бол хамаагүй.
Шагдаррагчаа:
Баттулга даргаа наадах чинь иргэний шугамаар, захиргааны хэргийн шугамаар яваад 3 шатны шүүхээр дээд шүүхээр энэ байгуулсан асуудал нь  зөв гээд тэр энхжаргал гэдэг хүнийг 3 шатны шүүхээр захиргааны хэргийн шүүхээр шийдцэн. Эрүүгийн хүчингүй болгосон тогтоол иргэдийн хуралд үйлдэл хийх ямарваа нэг даалгавар өгөөгүй. Компанийн хуулиараа явна шү дээ.
Баттулга: шагдаррагчаа гуа та бид 2 яг л наадахыг чинь би яриад байна. Өөрөөр хэлбэл гарах ёстой иргэний харилцааг зохицуулаагүй ээ. Иргэдийн хурал тийм тийм асуудлыг өгөөгүй гээд байгаа байхгүй юу. Төмөрөө?. Тэгэхээр би бодохдоо одоо санал хураалганаа би бодохдоо миний санал бид нар эрүүгийн одоо манай алтансоёбо, отгоо та нар маань нэг л тоонууд яриад байвал их сайн байна. Нэг ийм л юм байх ёстой. Энэ эрүүгийн шүүхээр засаг дарга болон иргэдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгочиж ээ. Одоо бид нар эд нарыг уншаад иргэний шүүхэд асуудлаа тавьж тийм үү шүүхийн шийдвэр гаргуулах ёстой юм биш үү. би ганцхан юм байна батдоржоо уучлаарай. Энэ дээр миний одоо эцсийн юм аа би бол хар дунгаа бодчихъё, Бат-Үүлээ ч би бодчихъё. Өөрийнхөө тухай ч би бодож байна. Ганцхан шүүхийн шийдвэрийг дагуу л бид нар ажиллана. Локиг дүгнэлтээр бид нар асуудалд хандаж болохгүй. Бусдыг нь бид нар локиг дүгнэлтээр харьцаж болно. Аж ахуй болон хотын асуудлаар батаа одоо бид нар ганцхан шүүхийн шийдвэрийг л авчаад шүүхийн шийдвэрийн дагуу л ИХхурал шийдвэрээ гаргавал наадах чинь явж явж хамгаалалт болно шүү. Наад шүүхийн шийдвэр чинь батаа биш шүү дээ чи захирамж хүчингүй болгосон шийдвэрийг л хэлээд байна наалах чинь батбаяр даргын захирамж хурлын тогтоол 2-ыг хүчингүй болгосон эрүүгийн хуулийн тогтоол байхгүй юу батаа зөв биздэ. Үүнээс үүдээд иргэний харилцаа үүсэж байгаа биз. 3 харилцаа өмчийн маргаан ч үүснэ. Энэ 3-ыг эрүүгийн шүүхтэй дээр хандаад бид нар 3 дахь этгээдээр иргэний шүүх дээр асуудлыг шийдээд иргэний шүүхийн шийдвэр гаргуулчих ёстой байсан байхгүй юу. Та нар эрүүгийн хуулийн шийдвэрийг үндэслээд яриад байна. Одоо иргэний шүүх шийдвэр гаргах ёстой. Гаргахдаа 1-рт хардунг татан буулгасугай. 1-р асуудал хардун байх аа дун өргөө бил үү. дун өргөө.  2-р асуудал хуулийн дагуу асуудлыг шийдсүгэй ч гэдэг юм уу. Ингэж бид нар шүүхийн шийдвэр гаргуулна аа. Төмөрөө толгой сэгсрээд яах вэ? Надад ганцхан юм хэлээдэх иргэдийн хурал яахлээрээ эрүүгийн тогтоолыг хэрэгжүүлэх ёстой юм. 2 даргын захирамж тогтоолыг хүчингүй болгочихоод ....цаад асуудлыг нь шүүхдээ өгвөл өгөл дөө тэгвэл..за иргэний эрүүгийн хууль ингээд шийдчлээ. Одоо хардун компанийг хүчингүй болгоод өгөөч ээ. За ийм нэхэмжлэл өгөлдөө отгоо. Номоороо бол эрүүгийн хариуцлага эрүүгийн тогтоол гаргахдаа иргэний асуудлыг хамт шийдэх эсвэл тодрхой асуудлыг иргэний шүүх рүү шүүхийн тогтоолоор шилжүүлдэг шд. Тэр процессийг хийгээгүй байхгүй юу да.
Отгоо: захиргааны байгууллага хуулийн дагуу хуулийн үндэслэлтэй  асуудлыг шийдэх ёстой. Тэгэхээр шүүхийн шийдвэр гаргаж байж асуудлыг шийдвэрлэнэ.
Батаа: шүүхийн шийдвэр гархад эрүүгийн шүүхийн эрүүгийн хэргийн эрүүгийн хууль, иргэний хууль,  аль нэгэн хуулийг үндэслээд гарсан шүүхийн шийдвэр бол зөвхөн тэр хуулийнхаа дагуу үйлчилнэ гэсэн тийм зохицуулалт байхгүй. Ерөөсөө монгол улсын шүүх шийдвэр гаргасан тэр бүх шатандаа дагаж мөрдөх ёстой. Одоо бол та бол иргэний хуулиар шийдвэр гаргуулах гэсэн юм хэлэх гээд байна шдээ.тэр тийм биш монгол улсын шүүх өөрөө тэр хуулийг аль ч хуулийг дагаж үндэслэж болно шүү дэ. Тэрнийхээ дагуу шийдвэрээ гаргачихсан л байгаа байхгүй юу. Одоо энүүн дээр тодорхой  та бол шийдвэр гараагүй гээд байна. Энэ байна 2012 оны 9 сарын 25-ны өдрийн 749-р давж заалдах шатны шүүхийн магадлангаар н.Батбаярын захирамжийг хүчингүй болгочиж байгаа юм. Тэгэхээр хардун гэдэг компани чинь байхгүй болчиж байгаа юм. Бишээ дун өргөө гэдэг компани байхгүй болчиж байгаа.
Шагдаррагчаа: энэ иргэний шүүхээр явсаан энхжаргал гэдэг хүн энэ хамтарсан компани байгуулсан асуудал буруу байна гээд тэр засаг даргын батбаярын захирамж тэр болормаагийн ИХТ-ын шийдвэрийг хүчингүй болгуулна гээд 2007-2010 оны хооронд 3 удаа 3 шатны захиргааны хэргийн шүүхээр яваад энэ нь зөв  байгуулсан байна гээд дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүхийн шийдвэр эцэслэн шийдцэн  байгаа. Одоо бид нар яах вэ гэхээр заавал шүүхдэлцэхгүйгээр аав ээж хоёр одоо 20 настай хүүхдийнхээ хувь заяаг компанийн хуулийн дагуу шийдэх ёстой юм аа гарц эь энэ юмаа гээд тогтоолын төсөл өргөн барьсан байгаа үүнийгээ уншиж өгье. Үүнийг тэргүүлэгчид анхаарч үзээч...................................
Баттулга: шагдаррагчаа гуа нэг тайлбар хийчий нэг ойлголт яваад байгаа. Шүүхийн тухай ойлголт байдын шинэчилсэн нөхцөл байдал үүссээн өөрөө хэлбэл 2012 оны эрүүгийн хуулийн эрүүгийн шүүхийн тогтоолоор чинэчилсэн нөхцөл байдал үүсцэн байхгүй юу. Тэгэхээр наад урд талын 3 шатны шүүх чинь өөрөө өөрчлөгдөж байгаа юм. За ингээд тохирчий. За тэгэхээр энэ асуудлыг би түрүүн өөрийнхөө саналыг хэлсэн шүүхийн шийдвэр гарах ёстой шүү гээд, хойшлуулах өшөө хэд хэдэн төлөөлөгч нар хойшлуулая гэсэн санал гаргаад байх шиг байна. Хойшлуулъя гэсэн саналыг дэмжиж байгаа тэргүүлэгчид гараа өргөдөө. Дүрэм хэлэцэх асуудлыг хойшлуулъя. За олонх.
Энэн дээр батаа өмчийн харилцаа засаг даргатай нийлээд над руу ярилц. Өргөн барьсан засаг даргатайгаа яг энэ талаар тэр хуулийн хэлтэсийн нөхдүүдийг дуудаад нэг ойлголттойгоор цаашдаа яах вэ гэдэг асуудлаар хурлын даргад үүнийг хэлэх нь зөв байх. Тэгээд дараа нь бүр маргаангүй болгосны дараа наашаа оруулж ирээрэй.





No comments:

Post a Comment