Wednesday, April 8, 2015

Герман Хятадын төлөөлөгчид Барилгын материалын үйлдвэр технологийн паркад хөрөнгө оруулалт хийнэ




2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр НИТХ дахь “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн ахлагч, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркын захирал Н.Баяраа Герман, Хятад улсын томоохон хөрөнгө оруулагчидтай уулзалт Хангарьд ордонд хийлээ. Дээрхи хөрөнгө оруулагчид Сайншандын салхин паркын төсөл зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлж байгаа олон улсад нэр хүндтэй хөрөнгө оруулагчид юм байна. Герман, Хятадын хөрөнгө оруулагчид Налайх дүүрэгт баригдахаар төлөвлөгдөж буй барилгын материалын үйлдвэр технологийн паркын  дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол Н.Баяраа хөрөнгө оруулагчидтай бүх талаар хамтран ажиллахад ямагт бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. 



No comments:

Post a Comment