Wednesday, April 8, 2015

"НИЙГМИЙН БОДЛОГЫН АСУУДЛЫГ НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сургалт семинарт хамрагдсан төлөөлөгчид

Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгээс санаачлан Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагуудын Нийгмийн бодлогын хороодын удирдлагууд, гишүүд болон ажлын албаны хороод хариуцсан ажилтнуудын дунд "Нийгмийн бодлогын асуудлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлэх нь" сэдэвт сургалт, семинарыг 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Хангарьд ордоны 14 давхарын их танхимд амжилттай зохион байгууллаа.
Тухайн сургалтанд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Дамбий, Хүн амын хөгжил, Нийгэм хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Г.Мөнхтөвшин, Эрүүл мэнд, Спортын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Эрдэнэтуяа, Нийслэлийн Боловсролын газрын Ерөнхий боловсролын сургуулийн төсөв санхүү хариуцсан ахлах мэргэжилтэн И.Наранцогт, Эрүүл мэндийн газрын Статистик, хяналт шинжилгээний хэлтсийн дарга Н.Долгормаа, Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дэд дарга Ч.Энхсайхан, Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дэд дарга Б.Мөнхцэцэг нар оролцон чиглэлийн яамд агентлагуудын 2014 оны үйл ажиллагааны тайлан, 2015 оны бодлого, зорилт, ажлын төлөвлөгөөний танилцуулга, хөрөнгө оруулалтын бодлогын талаар илтгэл тавин оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа.

Мөн Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хороод нь өөрсдийн чиг үүргийн дагуу өнгөрсөн онд хийсэн хийсэн ажлуудаа танилцуулан 2015 онд хийх ажлын төлөвлөгөө болон нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцан санал бодлоо солилцсон үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.
Сургалт семинарт амжилттай оролцсон гишүүддээ нутгийн удирдлагыг хөгжүүлэх, хэрэгжүүлэх үйл хэрэгт нь амжилт хүсэхийн хамт сургалт, семинараас олж авсан мэдлэг, мэдээллээ бусадтай хуваалцан амжилттай хэрэгжүүлэн ажиллахыг хүсэж байна.
Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг нь Нутгийн удирдлагын салбарынхны хэрэгцээ шаардлагад нийцсэн олон сонирхолтой сургалтын хөтөлбөр, арга хэмжээнүүд зохион байгуулсаар байх болно.



Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.

МОНГОЛЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН НИЙГЭМЛЭГ

No comments:

Post a Comment