Thursday, March 26, 2015

НИТХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авлаа

             Өнөөдөр буюу 2015.03.27-ны өдөр 10 цагаас НИТХ-ын ээлжит 25-р хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Уг асуудлаар НИТХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авлаа. 
Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч Н.Баяраа: 25-р хуралдаанаар бид түүхэн шийдвэр гаргах гэж байна. Гэвч хурлын ажлын алба НИТХ-ын дэгийн 11.6-д байгаа “нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс үүдэн бид бүхэн хэлэлцэх асуудалтай сайтар танилцаж чадсангүй. Тус эвслийн бүлэг уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэхийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд түүхэн шийдвэрийг гаргахын тулд сайтар танилцах шаардлагатай байна гэсэн юм. 
НИТХ-ын дарга Д.Баттулга: НИТХ-ын дэгийн 11.6 дахь заалтыг зөрчин хэлэлцэх асуудлын төслийг тулгуу өгсөндөө "Шударга ёс"эвслийн бүлгээс хүлцэл өчье. Дэгийн 4.6 хэлэлцэж буй асуудлаар нам, эвслийн бүлгээс завсарлага авах санал гаргасан тохиолдолд завсарлага өгнө гэсэн заалттай тул ажлын 5 хоногийн завсарлага өгч байна гэв. 
Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүл: Шударга ёс эвслийн бүлгийн саналыг миний бие хүндэтгэж байна. Багануур дүүргийн хувьд 11 жилийн өмнө буюу 2004 онд хот болох саналаа НИТХ-д өргөн барьж байсан. Он удаан жил хүлээгдсэн хүлээлтийг НИТХ-ын төлөөлөгчид та бүхэн хуулийн дагуу хэлэлцэн баталж өгнө үү гэв.

No comments:

Post a Comment