Tuesday, January 13, 2015

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.ОНОНБАЯРЫН 2014 ОНЫ IV УЛИРЛЫН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН



2014 оны 12 дугаар сарын 15                                                              Улаанбаатар хот

НИТХ-ын төлөөлөгч, Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Хуульзүй төрийн байгуулалтын хорооны гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн С.Ононбаяр миний бие тайлант хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
  1. Нэгдсэн хуралдаанд 3 удаа биечлэн оролцож, бүлгийн зүгээс 3 дүгнэлт, хувь төлөөлөгчийн зүгээс 5 асуудлаар санал хэлж, 4 асуудлаар асуулт авсан. Бүлгийн хуралдаанд нийтдээ 6 удаа оролцож, 6 багц шийдвэрийг гаргаж, бүлгийн 3 дүгнэлтийг гаргахад оролцсон байна. Өөрийн харьяалагддаг ажлын хороодын хуралдаанд 5 удаа оролцож хороодын хурлаар 2 асуудлыг, бүлгийн хуралдаанаар 5 асуудлыг Нийслэлийн төсвийг батлах ажилд оруулж дэмжүүлсэн. Тухайлбал:
-       Өөрийн хариуцан ажилладаг Автобус-3 ОНӨААТҮГ-ын тулгамдсан гол асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын практикт өргөн хэрэглэгддэг тээврийн судалгаа хийх математик аргачлал, тээврийн бодлого төлөвлөлт оновчтой боловсруулах Улаанбаатар хотод тохирсон загварчлалыг нэвтрүүлэх зардалд 600 сая /зургаан зуун сая төгрөгийг тусгуулсан
-       Парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж ажиллах саналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрт гаргаж зөвшилцсөн.
  1. 2015 онд Нийслэлийн хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад ороод байсан “Өргөө” зочид буудлын асуудлыг хуульзүйн хүрээнд нарийвчлан шалгаж талуудын хооронд үүсээд байгаа маргааныг шүүхээр эцсийн байдлаар шийдвэрлэсэн тохиолдолд оруулж ирэх, эсхүл компанийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх саналыг Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралдаанд оруулж дэмжүүлсэн.
  2. Бүлгийн санал дүгнэлтдээ 2015 оны оны төсвийг батлахдаа орхигдуулаад байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулах, үргэлжлүүлэх саналыг “2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтод “Гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх жил болгон” зарлаж, энэ чиглэлд хүч анхаарлыг  төвлөрүүлэх”, “Төсвийн орлогын 2015 оны төлөвлөгөөний төсөлд газрын төлбөрийн орлого, өмч хувьчлалын болон газрын дуудлага худалдаанаас оруулах  орлогын дүнг  нэмэгдүүлэх арга хэмжээг авч Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Гэр хорооллын барилгажилт, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн  объектуудыг санхүүжүүлэх арга хэмжээг авах” гэсэн томьёоллоор оруулж ажилласан болно.
  3. Мөн 2015 оны эдийн засаг, нийгмийн зорилт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах саналуудыг стратеги бодлого төлөвлөлтийн хэлтэст гаргаж, Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консорциум, том оврын автобус эрхлэгчдийн холбоодоос ирсэн саналыг бүлгийн хүрээнд хэлэлцэж нэгдсэн хуралдаанд өргөн барьж ажиллалаа.
  4. Тус эвслийн бүлэгт МАХН-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу улс, эх орон, нийслэлийн хотын хөгжил цэцэглэлтэд бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан азай буурлууд, ахмад настнууд, залуу зүтгэлтнүүдийг НИТХ-ын шагналаар шагнуулах саналыг хурлын даргад өргөн барьж шийдвэрлүүлсэн.
  5. Хан-Уул дүүргийн 8-р хорооны иргэн Д.Цэрэннадмид, Баянзүрх дүүргийн 12-р хорооны иргэн Ш.Биндэръя, Том оврын Автобус эрхлэгчдийн холбооны тэргүүн Пүрэвсамбуу, Хан-Уул дүүргийн иргэн Л.Оюунцэцэг нараас ирүүлсэн жижиг дунд үйлдвэрлэл, газрын маргаан, автобусны чиглэл маршруттай холбоотой гомдол саналуудыг хүлээн авч холбогдох албан тушаалтнуудад өргөн барьж шийдвэрлүүлсэн.
  6. Улаанбаатар сангийн зөвлөлийн гишүүний хувьд 3 удаа хуралдаанд сууж, нийслэлийн 152 хорооны иргэдэд олгох 100 сая төгрөгийн асуудлуудыг нягтлан хэлэлцэж, шинээр байгуулагдсан Хадгаламж зээлийн хоршоодын удирдлагуудтай уулзаж саналд хүсэлтийг сонсож, 10 хоршоонд хөтөлбөр төслийг хэрэгжүүлэх хөрөнгийг өгөх шийдвэрийг гаргахад оролцсон.
  7. Нийтийн тээврийн Улаанбаатар нэгтгэлийн дарга Ц.Одонтунгалаг, нийтийн тээврийн удирдлагууд, автобусны үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран Ухаалаг системийг нэвтрүүлэх төслийн ажлыг судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулж хурлын дарга, засаг даргад өргөн барьсан.
  8. Нийслэлийн харьяа газруудтай танилцах ажлын хүрээнд Монголын хүүхдийн ордон болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйл ажиллагаатай газар дээр нь ажиллаж, ажилтан албан хаагчдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаад байгаа асуудлуудыг нь шийдвэрлэх гарцын талаар ярилцаж албан тэмдэглэлд бүртгүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн болно.


ТАЙЛАН БИЧСЭН:                                     С.ОНОНБАЯР


No comments:

Post a Comment