Өнөөдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагаас Хангарьд ордны А танхимд НИТХ-ын Барилга, хот байгуулалт дэд бүтцийн хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан хуралдаан болно. Хуралдаанаар
- Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоох тухай
- Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай
- Нийслэлийн өмчөөс 2014 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
- Нийслэлийн өмчөөс 2007-2010 онуудад хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтад орж батлагдсан зарим аж ахуйн нэгж, барилга байгууламжийг хувьчлалын жагсаалтаас хасах тухай
- Орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай
- Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай асуудлуудаар хуралдана.
Хуралдаанд Шударга ёс эвслийн бүлгийн төлөөлөгч Н.Баяраа, Л.Шагдаррагчаа, Д.Батбаяр, С.Ононбаяр нар оролцоно.
No comments:
Post a Comment