НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ДАРГА
Д.БАТТУЛГА ТАНАА
Дүгнэлт хүргүүлэх тухай
2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус эвслийн бүлэг ундны
усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил
батлах тухай, “Найрсаг Улаанбаатар хөтөлбөр” батлах тухай асуудлуудыг хэлэлцэж дараах
дүгнэлтийг гаргалаа. Үүнд:
- Бүлэг дээрх асуудлуудыг зарчмын хувьд дэмжих нь
зүйтэй гэж үзлээ.
Бүлгээс доорх асуудлуудыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
дээр санал хураалгах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
- Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн асуудалтай
холбоотойгоор Нийслэлд төвлөрлийг сааруулах, Нийслэлтэй холбоотой шилжилт
хөдөлгөөний талаар авч байгаа арга хэмжээний тухай Засаг даргын мэдээллийг
10 дугаар сарын ИТХ-аар хэлэлцүүлэх;
- Байршил тогтоож хэрэгжүүлж байгаа гэр хорооллын
дахин төлөвлөлтийн ажлын явц, энэ ажлыг хариуцсан бүтцүүдийн чиг үүргийн
хэрэгжилтийн талаарх “Төслийн
удирдах хороо”-ны мэдээллийг 10 дугаар сарын ИТХ-д оруулж хэлэлцүүлэх;
АХЛАГЧ Н.БАЯРАА
No comments:
Post a Comment