2014-10-27-ны өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан Хангарьд ордонд 15 цагт
боллоо. Хуралдаанаар НИТХ-ын хүндэтгэлийн хуралдааныг Нийслэлийн 375 жилийн ойн
өдөр буюу 2014-10-29-ны өдрийн 9 цагт хуралдуулах шийдвэрийг гаргасан юм. Хүндэтгэлийн
хуралдаанаар НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүл нар
баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ түүхэн ойн хүрээнд уригдан ирсэн
Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай гадаадын 6 хотын төлөөлөгч, бусад улс
орнуудын элчин сайдын төлөөлөгчид баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэх юм байна.
No comments:
Post a Comment