ХЭЛЭЛЦСЭН НЬ:
2013 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр 10 цагаас Хангарьд ордны А танхимд Барилга, хот байгуулалт дэд бүтцйин хороо, гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан хуралдаан болов. Хурлыг БХБДБХ-ны дарга Л.Шагдаррагчаа даргалж, төлөөлөгч Н.Баяраа, С.Ононбаяр, Д.Батбаяр, Д.Баттулга, Г.Мөнхбаяр, Д.Энхсайхан, Л.Наранбаатар, Бат-Эрдэнэ, Л.Сайнтөгс, Д.Бадарсан, Ц.Буяндалай, С.Үнэн, С.Очирбат нар болон Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, Гантөмөр, хотын ерөнхий менежир Бадрал, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Ганхүү болон бусад мэргэжилтнүүд, хурлын ажлын албаны мэргэжилтнүүд оролцлоо. Хурал 10 цагт эхэлж 17 цагт дуусав.
Хуралдаанаар:
- Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоох тухай
- Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай
- Нийслэлийн өмчөөс 2014 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
- Нийслэлийн өмчөөс 2007-2010 онуудад хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтад орж батлагдсан зарим аж ахуйн нэгж, барилга байгууламжийг хувьчлалын жагсаалтаас хасах тухай
- Орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай
- Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцэв.
СОНССОН НЬ:
Л.Шагдаррагчаа: Орж ирсэн төсөлтэй би өчигдөр хувийн журмаар нэлээн нарийн танилцлаа. Төсвийн төслийн бодлогын асуудал тодорхойгүй байна. Төсвийн бодлого юунд чиглэх вэ, 2014 оны юуны жил болгон зарлах вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Мөн төсвийг хуучин аргаар буюу зөвхөн зарлага санхүүжүүлэх зарчмаар оруулж ирсэн байна. Зарлагыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх асуудалд маш сулхан хандсан байсан. Удирдлагын бүтцийг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах талаар эдийн засаг нийгмийн бодлогын чиглэлд ямар ч ажил орж ирээгүй гэж үзэж байна. Үүнээс гадна орлого 24 хувиар өссөн боловч ханшийн өөрчлөлтийг төсөвт тооцоогүй байна. Орлого 24 хувиар өсөхтэй зэрэгцэн, зардал мөн 1.2 хувиар өссөн байна. Хөрөнгө оруулалтыг 10.6 хувиар бууруулсан байна. Энэ бүхнийг харьцуулаад үзвэл оруулж ирсэн төсөл маань 2013 оныхоос доогуур төсвийн төлөвлөлт зорилт орж ирсэн гэдэг нь харагдаж байна. Нийслэлд бонд гаргах, нийслэлийн татварыг бий болгох, хөрөнгө оруулалтын төсөл шалгаруулж эрх олгох, концесс, орлого дайчлах талаар муу төлөвлөсөн байна. Нийслэлийн нийт орлогын 83 хувь нь зөвхөн хүн амын орлогын албан татвар байгаа нь өрөөсөн хөлтэй хүн шиг байна. Энэ бүхэнд НИТХ бодлогын өөрчлөлт реформ хийх үү? Ийм олон учир шалтгаан байгаа учраас эхний зургаан асуудлыг өнөөдөр хэлэлцье. Харин нийслэлийн төсвийн төслийг төсөв санхүүгийн хорооны хуралдааны өмнө нийт төлөөлөгчид төсвийн төсөлтэй сайтар танилцсаны дараа хийвэл ямар вэ гэсэн саналыг оруулж байна. Дэмжиж байгаа төлөөлөгчид гараа өргөнө үү?
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Олонх төлөөлөгчид хурлыг хоёр хувааж хийх нь зохимжгүй тиймээс төлөвлөгөөний дагуу өнөөдөр хэлэлцэж дуусгах нь зөв гэж үзлээ.
ХЭЛЭЛЦСЭН НЬ:
Төлөвлөгөө ёсоор Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа танилцуулсны дараа төлөөлөгчид асуулт асууж, саналаа хэллээ.
СОНССОН НЬ:
Ц.Буяндалай: Замын төлбөр авах журмыг би хувьдаа дэмжиж байгаа. Харин тус мөнгийг замын ашиглалтад зарцуулахаа нарийн тодруулж өгвөл сайн байна. Тус мөнгийг сандаа төвлөрүүлээд байх уу эсвэл дүүрэг бүрт хувааж өгөх үү?
Н.Батаа: Энэ мөнгө хотын нэгдсэн санд төвлөрч зарцуулалтыг тэргүүлэгчид тогтооно. Энэ мөнгийг татсанаар энэ жил 8.8 тэрбум төгрөг орж ирнэ. Тэр мөнгийг зурагтын замын шинэтгэл, нэгдүгээр эмнэлэгийн замыг шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байгаа.
Л.Наранбаатар: миний хувьд зам ашиглалтын төлбөр хураамжийг дэмжиж байгаа. Замын эвдрэлээс болж авто машинд маш их эвдрэл гардаг. Тус мөнгөнөөс машинаа эвдүүлсэн хүнд нөхөн төлбөр олгох зүйл байгаа юу?
Н.Батаа: Тийм зүйл бол байхгүй. Манай практикт яаж байна гэхээр замын эвдрэлээс болж машинаа эвдүүлсэн жолоочид даатгалын компаниудаар төлбөрөө төлүүлж байгаа. Энэ мөнгийг зөвхөн зам арчлалтад зарцуулах журамтай.
Н.Гантөмөр: манай замын сангийн мөнгө хаанаа ч хүрэхгүй байгаа. Тийм учраас энэ мөнгийг зөвхөн зам арчлалт, нөхөн сэргээлт, засвар арчилгаанд зарцуулна.
Л.Шагдаррагчаа: Энэ төлбөр тооцоо тэгэхээр зам арчлалт гэсэн нэртэй нэгэн төрлийн татвар гэсэн үг үү? Авто замын газар төтвар хураагаад эхлэхээр татварын хууль зөрчсөн асуудал гарахгүй биз. Татварын байгууллагаар дамжуулж болохгүй юу? Улаанбаатар хотод зорчиж байгаа автомашинуудаас жилдээ нэг, харин орон нутгийн машинуудыг хотод орж ирэх бүрт нь замын хураамж авна гэсэн байна. Ингэхэд тэр мөнгийг одоо ч гэсэн тээврийн товчоон дээр авч байгаа биз дээ. Хотод байгаа машинаас жилдээ 30 мянган төгрөгний хураамж авна гэсэн байна. Энэ тоог ямар үндэслэлээр гаргаж ирсэн бэ?
Н.Батаа: Энэ бол татвар биш, авто замын тухай хуульд заасны дагуу замын хураамж авч байгаа. Товчооноос хураасан мөнгөөр жилдээ 600 сая төгрөг орж ирдэг. Мөн хөдөөнөөс орж ирдэг авто тээврийг багасгахын тулд хөдөөнөөс орж ирж байгаа нийтийн тээвэр, том оврийн хүн тээврийн авто машинаас ямар нэгэн хураамж авдгийг болиулж байгаа. Хамгийн сүүлд хотын захиргаанаас тавьсан үнийн дүнг энд хоёр дахин үржүүлж оруулж ирсэн.
Ц.Ганхүү: иргэдэд гэнэтийн ачаа дарамт өгөхгүй үүднээс мөн тус хураамжийг ийм хэмжээгээр оруулж ирсэн. Мөн тухайн машины багтаамж, замд үзүүлэх нөлөөллөөс хамаарч өөр өөр байгаа. Тухайлбал 10 тонноос дээш даацтай машин 70 мянгыг өгөх бол такси 25 мянган төгрөгний хураамж төлнө.
Л.Наранбаатар: Улаанбаатараас гарч байгаа машинаас хураамж авдаг биз дээ?
Н.Батаа: Хотоос гарахад авч байгаа татварыг хот авдаггүй. Тэрийг улс авдаг. Улсын замд орсон гэдэг үүднээс нь. Мөн зарим нэг аймгууд тухайлбал төв аймаг тийм хураамжийг авдаг.
Г.Мөнхбаяр: Ерөнхий агуулгыг нь харж байхад замын хураамжийг авснаар замын сангийн хөрөнгө хоёр дахин нэмэгдэх юм байна. Улаанбаатар хот ачаалал бууруулах төвлөрлийг сааруулах үүднээс хотын төвийн замуудыг бүрэн камержуулж, иргэдэд карт олгоод хотын төв рүү зам руу орж ирсэн тохиолдол бүрээр нь жолооч нараас хураамж авдаг болвол ямар вэ. Хүмүүс үнэтэй замаар явах уу? Үнэгүй замаар явах уу гэдэг нь ойлгомжтой. Үүний үр дүнд төсвийн орлог бүрдэхийн зэрэгцээ, хотын төвийн түгжрэлийг сааруулах ажил болох юм биш үү?
Н.Гантөмөр: Мөнхбаяр даргын хэлснийг уул нь хэрэгжүүлээд эхэлбэл төгс төгөлдөр зүйл болно л доо. Яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ гэхээр бид иргэдийн эсэргүүцлээс нэлээн болгоомжил байгаа. Цаашдаа Мөнхбаяр даргын хэлсэн зүйл рүү шилжинэ. Гэхдээ эхний ээлжинд замын хураамж авах ажлыг хэвшүүлэх хэрэгтэй байна.
Н.Баяраа: орон нутгийн машинууд орж ирэх тоолондоо төлбөр төлдөг. Хотынхон болохоор нэг удаа, нэг мөсөн төлөх юм байна. Хөдөө орон нутгаас орж ирж байгаа машинаас авдаг хураамжийн хяналтыг ингэхэд яаж тавьдаг вэ? Тэнд мөнгө хурааж байгаа нөхдүүд 10 машин орж ирэхэд 8-ынх нь хураамжийг улсад өгөөд 2-ийг хармаалж байгаа юу үгүй гэдгийг хэрхэн хянаж байгаа вэ?
Н.Батаа: та бүхэн мэдэж байгаа байх тухайлбал эмээлтийн постыг бид засч сайжруулаад бүрэн камержуулсан учраас хяналт сайжирсан.
Л.Шагдаррагчаа: Өө дарга ороод ирлээ. Хорооны хуралдаа сууж бай гээд шүүмжилсэн чинь хүрээд ирэв үү?
Д.Баттулга: Таны шүүмжлэлийг хүлээж аваад хүрээд ирлээ. НИТХ-ын төлөөлөгчийнхөө хувиар хуралдаа оролцноо.
Л.Шагдаррагчаа: За саналдаа оръё. Хэн хэн санал хэлэх вэ? За эхлээд Батбаяр, дараа нь Буяндалай, Үнэн...
Д.Батбаяр: цаашид төсвийн хөрөнгөөр зам тавихаа болъё. Авто зам ашиглсан хураамжаараа авто зам тавья. Татвараа нэмж байж машины ачааллыг бууруулна. Хоёр дахин биш 4-5 дахин нэмэх хэрэгтэй
Ц.Буяндалай: Зам ашиглсаны төлбөрийг тухайн дүүргийн автомашин өөрийн дүүрэг дүүрэгтээ төлөөд тэр төлсөн мөнгөөр нь дүүргийнхээ замыг тавьдаг байх юм бол иргэдийн санаа бодол ч зөв тийшээ эргэх хандлага ажиглагдаад байгаа. Миний татварын мөнгөөр манай дүүргийн замыг засдаг гэсэн эерэг сэтгэгдэл төрнө. Тэгэхгүй бол хаа хамаагүй өөр дүүргийн замыг засаад байна гэсэн иргэдийн хайхрамжгүй бодол байгаад байх шиг байна.
С.Үнэн: Хотын дугаартай орон нутгийн автомашинуудыг яах вэ? Эндэнэт, Дарханы автомашинуудын нэлээд хэсэг нь хотын дугаар авдаг. Энэ асуудалтайгаа уялдуулаад нэг мөр шийдмээр байна. Мөн нийслэлийн статустай автомашинуудын төлбөрийг журмандаа сайн тусгаж өгөөрэй. Манайх л гэхэд ус зөөврийн 60-70 машинтай.
Ш.Одгэрэл: Автомашины түгжрэлийг бууруулах механизмыг эдийн засгийн аргаар хийх нь зөв. Түгжрэлийг бууруулах замаар хотын төсвийг нэмэгдүүлэх гэж байна гэж ойлгож байна. Нийслэлээр үйлчлүүлсэний төлөө төлбөр төлнө гөдөг зүй ёсны хэрэг. Гэхдээ таны төлж байгаа мөнгө бүгд замруу орж байгаа гэдгийг сайн ойлгуулж сурталчилах хэрэгтэй гэж хэлмээр байна. Жилд 30 мянга гэдэг харьцангуй гайгүй байна. Дараа дараагийн жилүүдэд нэмэгдээд явах байх.
Г.Мөнхбаяр: Энэ хураамжыг авхаасаа илүү хотын төвийг камержуулаад төврүү орсон машинаас төлвөр авдаг механизамруу орчих юм бол дугаарын хязгаарлалт, 1-р эгнээнд таьсан машиныг ачих гэх мэт олон зүйлийг нэг мөр шийдэх суурь бэлтгэл энэ юм байна гэж хараад журмаа сайн боловсруулаад төлбөртэй замын журамруу оруулвал яасан юм бэ гэсэн санал байна.
Д.Баттулга: би та бүхний саналыг сонслоо. Энд хэд хэдэн зүйл байгаа юм аа. Бид цоо шинээр татвар хураамжийг гаргаж ирээгүй. Харин байгаа хуулиа хэрэгжүүлж байгаа. Төв замаар зөрчсний хураамжийг цаашдаа авах байх. Ирэх жил Улаанбаатарт хоёр хурдны зам тавигдана. Тэр замаар зорчсон иргэдээс хураамж авдаг болно. Зарим хүмүүс шатахууний төлбөрт нь хураамжаа шингээе гэсэн байна. Энэ бол боломжгүй ингэхийн тулд маш олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах юм билээ. Зарим төлөөлөгчид маань замын хураамжийг бүр ч өндөр тавих хэрэгтэй гэж байна. Гэхдээ юуны өмнө бид бүхэн энэ тогтоосон хэмжээгээрээ хураамжаа аваад хэвшүүлчихье. Харин үүнийхээ дараа төлбөр нэмэх асуудлыг ярьж болох байхаа.
Л.Наранбаатар: Татвар нэмж байгаа үндэслэлээ сайн гаргаж ирээрэй. Тэгэхгүй бол иргэд маань сайн олгохгүй шүү. 2-рт татварын хэмжээг ялгаатай болгож болох уу? Үүнийг наалтаар шийдэж болох уу? Хотын А зэрэглэлийн бүсрүү ордог машиныг улаан гэдэг ч юм уу. Тэр нь татвар нилээд өндөр байх жишээтэй. Бусад нь цэнхэр ч юм уу, ногоон наалтаа аваад татвар нь бага бусад үед төврүү орохдоо түр наалт наадаг ийм байж болдоггүй юм уу гэсэн санал байна.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Л.Шагдаррагчаа: Оруулж ирсэн төслийг нийт төлөөлөгчид дэмжиж байна. Хураамж авах хэмжээг ихэсгэе, өөрчлөе гэсэн саналууд гарсан боловч эхний ээлжинд оруулж ирсэн төслөөр нь батлая гэдэг дээр санал нэгдлээ гэж үзлээ. Зам ашигласны төлбөр хураамжийгр төгс болгоё гэсэн санаа гарч байна. Төв замуудаас хураамж авснаар замын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түгжрэлийг багасгах ажил болгож ашиглая ч гэж байна. Бид нэг зүйлийг бодох ёстой. Бид бүхэн автомашины албан татварыг төлдөг, машинаа гражид байршуулаад эрээн модны төлбөр төлдөг, албан байгууллага руу орохоороо талбайн төлбөр төлдөг. Дээр нь авто замын хураамж авах юм байна. Ингэж байхаар цөмөөрөө ярилцаж байгаад Мөнхбаяр даргын даргын яриад байгаа зүйлийг боловсруулаад нэгдсэн хуралдаан болох хүртэл засч сайжруул гэсэн үүргийг төсөл боловсруулагчид өгөх үү? Яах уу?
Н.Батаа: Уул нь энэ санаа маш зөв л дөө. Гэхдээ одоогийн байдлаар та бүхэн хуулийн хэрэгжилтийг хангаж төлбөр хураамж авах зүйлийг маань дэмжсэн нь дээр гэж үзэж байна. Яваандаа бол тэр өөрчлөлтийг хийж болох байхаа.
Г.Мөнхбаяр: Шагдаррагчаа даргаа, би хувь төлөөлөгчийнхөө хувьд дээрх саналыг л оруулсан юм. Түүнээс биш энүүгээр санал хураалт гэсэн хатуу шаардлага тавиагүй. Энэ санааг маань төлөвлөж байгаа юм байна. Тиймээс заавал санал дүгнэлт гаргах ёстой гэж зүтгэхгүй. Яах вэ төв замаас хураамж авдаг болсноор дугаарын хязгаарлалт байхгүй болно. Замын түгжрэл ч эрс багасна. Нэгдүгээр эгнээнд машинаа тавьдаг үзэгдэл ч алга болох олон олон давуу талтай. Гэхдээ энийг хэрэгжүүлэх цаг нь хараахан болоогүй байгаа болохоор би энэ саналаа татаж авъя.
Л.Шагдаррагчаа: За хоёр хороо хуралдаад оруулж ирсэн төслийг дэмжиж, энэ чигээр нь чуулганд оруулах нь зөв гэж байгаа төлөөлөгчид гараа өргө. Татгалзсан, түтгэлзсэн хүн байхгүй. Бүгд дэмжлээ. Санал дүгнэлтийг Д.Энхсайхан төлөөлөгч чуулганд танилцуулна.
ХЭЛЭЛЦСЭН НЬ:
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Н.Гантөмөр танилцуулав.
СОНССОН НЬ:
Г.Мөнхбаяр: Гантөмөр даргаас асуух зүйл байна. Амгалангийн дулааны станцийн ажил эхэлчихсэн байгаа гэж байна. Энэ дээр хотын оролцоо яг ямар байгаа юм бэ? Бид нарын үед тухайн станцын технологи нь нүүрс түлнэ, үнсийг нь бас боловсруулна гэсэн технологи байсан. Одоо чухам яаж өөрчлөгдсөн бэ?
Н.Гантөмөр: Энэ технологи нь хамгийн сүүлийн үеийн технологи байгаа. Бид нар 7-р сард очиж танилцсан. Шаталт 100 хувь. Ямар нэгэн утаа тортог гаргадаггүй. Суурь нь бараг болж байгаа. Яндан нь 30 хувьтай байгаа. 2014 оны 8-р сард ашиглалтад орно. БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа. Нийслэлээс тус станцийг барих ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай 10.5 га газрыг нийслэл өөрийн хөрөнгөөр чөлөөлж өгсөн.
Н.Баяраа: Ахмадын орон сууцыг барих ажил ямар түвшинд байгаа?
Н.Гантөмөр: Хотын хуучин удирдлагуудын эхлүүлсэн 300 айлын орон сууцыг саяхан Бэрэн ХХК барьж хотод хүлээлгэн өгсөн. Тэрэнд орон сууц хүссэн ахмадуудынхаа эхний ээлжийг оруулж байгаа. Ингэхдээ ахмадуудад их өндөр шалгуур тавьсан. Урьд нь газар болон орон сууц эзэмшиж байгаагүй. Машингүй 808 хүнээс шалгаруулалт хийхэд 100 гаруй хүн шаардлага хангаж орсон.
Л.Шагдаррагчаа: Н.Гантөмөр дарга сая хотын 2013 оны зорилт 93 хувьтай биелэлээ гээд ярьчихлаа. Энийг нь бид 2013 оны зорилтын биелэлт гэсэн ном, 2014 онд хийхээр төлөвлөсөн ажилтай харьцуулаад үзлээ. Тэгэхэд агаарын бохирдол та нар 72 хувьтай гэсэн байхад 58, хөрсний бохирдол 88 гэчихээд 68 хувьтай, ногоон байгууламж 100 гэснээс 89, усны нөөц бүрдүүлэлт 78 гэсэн атлаа биелэлт нь 50,6 хувь, зураг төсөл ТЭЗҮ 89.2 хувьтай гэснээс 70 хувь гэхчилэнгээр их зөрүүтэй байнаа. Засаг даргын 2013 онд тавьсан зорилтыг яг бодит биелэлт нь 70 орчим хувь л байна. Хэдийгээр 70 ч гэсэн их сайн байна. Биелэлтийн хэрэгжилтийг хийсэн хүмүүс бодитой үр дүнг нь гаргаагүй, хуралдсан тэнд цаас өгсөн, асуудал тавьсан зэрэг баахан бичиг бэлдчихээд тэрнийгээ 100 хувь 90 хувь 70 хувь гээд биччихсэн байна. Энэний биелэлтийг та өөрөө харсан юм уу? Дарга нарыг хуурч болохгүй ш дээ. Жил бүр баахан худлаа тоо хэлж өндөр биелэлттэй байгаа гэж ярьсаар байгаад 2016 онд дүгнээд үзсэн чинь засаг даргын ажлын хэрэгжилт маш доогуур нам уначихсан байвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ? Биелэлтээ та бүхэн чуулганыг хүртэл нарийвчилж сайн хараач, бид ч бас дор бүрнээ нарийвчлан сайн харж байгаа. Эхний 6 бүлгийг л харахад ийм зөрчил маш их байна. 2013 онд 100 хувь хийсэн хаачихсан гэсэн ажлаа 2014 онд үргэлжлүүлнэ гээд тавьчихсан байгаа нь ямар учиртай юм. Энийгээ анхаараарай.
Н.Гантөмөр: Энийг хараад байхад зөрчил нэлээн байсан. Таны хэлсэнтэй би санал нэг байгаа. Хамгийн ойроор нь өөрийнхөө хариуцсан ажлыг харахад он дамжин хэрэгжих ажлыг 100 хувь гэхчилэнгээр алдаатай хийсэн зүйл байсан. 28-ныг хүртэл их анхаарч ажилланаа.
Л.Шагдаррагчаа: Н.Гантөмөр даргын танилцуулснаар бол 93 хувьтай, манай хорооны урьдчилсан шалгалтаар 70 хувьтай биелэлттэй байна шүү.
Д.Баттулга: С.Баярбаатараа энэ тайланг танайх /НЗДТГ-ын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтэс/ гаргасан уу?
С.Баярбаатар: Тийм ээ.
Д.Баттулга: Шагдаррагчаа дарга сая хэллээ ш дээ. Танайхны дүгнэлтээр бол 93 манайхны үзсэнээр бол 70 орчим гээд ярьж байна. Та нар албан ёсны дүгнэлтээ нэгдсэн хуралдаан дээр сайн өгөөрэй дээ. Хорооны дүгнэлтэд ийм зүйл орчихвол хэцүү шүү.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Л.Шагдаррагчаа: 2013 оны нийслэлийн зорилтын хэрэгжилтийг хангалттай гэж үзсүгэй гэсэн хамтарсан дүгнэлтийг орууллаа шүү. Дэмжиж байгаа хүн гараа өргө. Бүгд дэмжиж байгаа юм байна. Татгалзсан хүн байхгүй.
ХЭЛЭЛЦСЭН НЬ:
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат танилцуулав.
СОНССОН НЬ:
Л.Шагдаррагчаа: За би ганц нэг зүйл асууя. Бичил зээлийн сан гэдгийнхээ учир жанцанг хэлж өгөөч? Өр төлөх тухай юм ярих шиг боллоо тэрийгээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч? Нийслэлийн төсвийн 31.4 хувийг цалин урамшуулалд зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ яагаад ийм том тоо гарчихав? Улаанбаатар орон сууцны санг 5 тэрбум төгрөгтэйгээр тавьжээ. Энэ ямар учиртай эд вэ? Сая бид нар төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтаа буулгасан ш дээ. Гэтэл тэр түвшингээс 10.5 тэрбумаар бууруулаад төсөвлөчихсөн байх юм. Энийг ямар үзэл баримтлалаар хий вэ. Хөрөнгө оруулалт буурч байгаа мөртлөө урсгал зардал нь өсөөд байх юм. Тэгэхээр ирэх жилд хийгдэх ажлуудыг хөгжлийн сангаар, нийслэлийн төсвөөр, орон нутгийг хөгжүүлэх сангаар гэх мэтчилэн тус тусад тоогоор илэрхийлээд өгвөл сайн байна. Аль нь буурчихаад байгаа юм?
Н.Батаа: Уул нь төсөв ярих үеэр ярьвал зүгээр асуулт байна. Шууд урсгал зардал 2,6 тэрбумаар буурсан. Зардлаа ярьвал шинээр бичил зээл дээр 15 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан дээр 5 тэрбум, орон сууц сан дээр 10 тэрбум нийтдээ 30 тэрбумыг тавьчихсан байгаа. Орлого багатай иргэдэд чиглэсэн ажлуудыг олноор хийнэ. Өнгөрсөн жилийн онцлог нь хөрөнгө оруулалт руу чиглэж байсан бол энэ жил ажлын байрыг шинээр бий болгох, бага дунд орлоготой иргэд рүүгээ чиглэсэн далайцтай ажлуудыг хийхэд чиглэж байгаа. Хороо болгон дээр дундажаар 100 сая төгрөг очихоор төлөвлөсөн. Энэ мөнгөөр жижиг дунд үйлдвэрийг эрхлэх гэсэн иргэдэд ямар нэгэн барьцаагүйгээр зээл олгох юм. Харин орон сууцны санд төвлөрсөн мөнгөөр орлого багатай, залуу гэр бүлүүдийг дэмжих зэрэг ажлуудыг хийнэ. Хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийнхээс илт буурсан тал байгаа. Өнгөрсөн жил шинээр эд хөрөнгө авахад асар их мөнгө зарцуулсан. Энийг энэ жил бүрэн хасч илүүдэлтэй байсан 56 орон тоог султгаснаар 2,6 тэрбумыг хэмнэж байгаа. Нийт зардал өссөн нь ямар учиртай вэ гэхээр саяны сангуудад оруулах хөрөнгө оруулалтыг зардалд оруулсантай холбоотой.
Л.Шагдаррагчаа: энэ сангууд үнэхээр хэрэгтэй юм уу? Банкнуудаар хийлгэж чадахаа болингуутаа нийслэл өөрөө банкны үйл ажиллагаа явуулж хууль зөрчиж байгаа юм биш биз?
Н.Батаа: Банкны үйл ажиллагаа биш л дээ. Цалингийн эх үүсвэргүй, орлогын эх үүсвэргүй иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ ажлыг хийж байгаа.
Л.Шагдаррагчаа: Улсын хоёр том яам наад ажлыг чинь уул нь хийж байгаа. Тэгж байхад нийслэл түүнтэй яг ижилхэн ажлыг хийхийн тулд хүрч ядаж байгаа төсвөөсөө асар их мөнгө зарлагадах шаардлага үнэхээр байсан юм уу гэж асууж байна. Үүнээс болоод үзүүлэлтийн диспорпорц алдагдаж байна ш дээ.
Н.Батаа: Бид нар тэгж үзэхгүй байгаа. Яагаад гэхээр жижиг дунд иргэдийг дэмжсэн бичил зээл сан улсын хэмжээнд одоогоор байхгүй байгаа. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан хөдөлмөрийн яамаар дамжин улс орон даяар хэрэгжиж байгаа боловч тэр нь улаанбаатар хотод хүрэлцээгүй байгаа.
Л.Шагдаррагчаа: Наадахыгаа банкаар дамжуулахгүйгээр тэгээд яаж хэрэгжүүлэх гээд байгаа юм?
Н.Батаа: энэ ажлыг хэрэгжүүлэх нарийвчилсан журмыг удахгүй боловсруулж НИТХ-аар батлуулна. Орлого багатай иргэдээ дэмжих зорилгыг тус журамдаа нарийвчлан оруулна. Хяналтыг нь хот биш харин иргэд өөрсдөө тавьдаг болгохоор ярьж байгаа.
Л.Шагдаррагчаа: С.Очирбат даргаа нөгөө эх үүсвэрээ задалж яриадах даа.
С.Очирбат: улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 176 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 48.7 тэрбум төгрөг, замын сангийн хөрөнгөөр 26,7 тэрбум төгрөг, хөгжлийн банкны санхүүжилтээр 56 тэрбум төгрөг, азийн хөгжлийн банкны хөрөнгөөр 320 сая долларын ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Ингээд нийтдээ 800-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийнээ гэж төлөвлөж байгаа.
Л.Шагдаррагчаа: Бондын талаар?
Н.Батаа: Нийслэлийн 2013 оны зорилтод бонд гаргах талаар тусгасан байгаа. Тэр ажлыг хийх эрхзүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор төсөл боловсруулаад удахгүй та бүхнээр батлуулах гэж байгаа. Бондоос орж ирэх хөрөнгийг яагаад үүнд оруулаагүй вэ гэхээр улсын нийт өр ДНБ-ийн 49.5 хувьд хүрчихсэн байгаа. Зээлийн хэмжээ 50 хувиас дээш гарч болохгүй гэдгийг саяхан УИХ-аас баталчихлаа. Иймд нийслэлийн бонд гаргаж болгохгүй гэсэн чиглэл ирсэн учраас бондын мөнгийг оруулаагүй.
Л.Шагдаррагчаа: эрчим хүчний яамны, барилгын яамны шугмаар хийгдэнэ гээд хөрөнгө нь сайдынх нь багцад тусгагдчихсан ажлыг нийслэл дээр ажил болгон төлөвлөөд тасарсан биелэсэн гээд цолоо дуудуулж байх шаардлага байгаа юм уу? Хасчихаж болдоггүй юм уу? Тухайлбал 5-р цахилгаан станцын ажил байна. Нийслэл газрыг нь шийдээд өгчихсөн одоо болоо гээд хаяхын оронд энэ төлөвлөгөөндөө ажлыг хурдлуулна ч гэх шиг заалт оруулаад өөрсөд дээрээ ял хураагаад байх юм та нар.
С.Очирбат: Засгийн газрын түвшинд хийж байгаа ажлыг орон нутгийн хөгжлийн зорилтондоо тусгахаас өөр арга байхгүй. Тусгахгүй болохоор яам нийслэлийн уялдаа, хамтын ажиллагааны санамж бичиг зэрэг олон асуудлууд зөрчигдөх гээд байгаа юм аа.
С.Үнэн: дэд бүтцийн хангамжийг чиглүүлэх чиглэлээр хийх ажлыг харлаа. Хорооллын доторх дулааныг тавих ажлыг өнгөрсөн жил 368 км хийсэн атлаа энэ жил 12,9 км, 4,2 км гэхчилэнгээр өмнөх жилийнхээс 100 дахин бага ажил хийхээр төлөвлөчихсөн байх юм. Очироо даргаа манай хот ийм сайн шугам сүлжээтэй болчихсон хэрэг үү? Хүчин чадлыг нь нэмэгдүүлэх огт хэрэггүй болсон гэсэн үг үү?
С.Очирбат: 2014 онд яагаад багассан гэхээр ажлынх нь зураг гарчихсан ТЭЗҮ нь хийгдчихсэн ажлуудыг оруулсан болохоор ингэж багассан юм шүү. Дэд бүтцийн ажлуудийн дийлэнх нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгддэг. Гэвч улсын төсвөөс маш их танагдаж ирсэн учраас ингэж багассан.
Д.Баттулга: Очироо чи наад үзүүлэнгээ өөрчил. Улсын болон нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн нийт шугам сүлжээний уртыг тавьчихаад хүмүүсийг андуурахад хүргээд байна.
Д.Батбаяр: Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 25000 эрчим хүчний хэмнэлттэй зуухыг нийлүүлнэ гээд биччихсэн байна. Жил бүр 25000 зуух нийлүүлдэг уламжлалтай болчихжээ. Гэр хороололд хичнээн зуух нийлүүлчихээд байгаа юм бэ?
Бат-Эрдэнэ: эрчим хүчний хэмнэлттэй зуухыг 2011 оноос эхлэн 120 мянга орчмыг нийслэл хотод тараасан байдаг. Ингээд 60 орчим мянган айлыг зуухаар хангаж чадаагүй байсан юм. Үүнийхээ 45 мянгыг нь дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн шугамаар айлуудад тарааж байгаа.
Д.Батбаяр: Баахан зуух үйлдвэрлээд л худалдаж аваад л тараагаад байх. Зуух тараалаа гээд агаарын бохирдол огт буурахгүй байна ш дээ. Хэмнэлттэй зуух хичнээн тараалаа гээд агаарын бохирдол буурахгүй байхад түлшиндээ өөрчлөлт хийх цаг болоогүй юу?
Бат-Эрдэнэ: сая судалгаа хийхэд нийт иргэдийн 90 хувь нь цахилгаан халаагч ашиглах сонирхолтой байгаа нь харагдсан. Айлуудыг цахилгаан халаагчаар хангачихъя гэхээр манай улсын цахилгаан станцууд хүчрэхгүй байна. Тиймээс иргэд нүүрс түлж халаалтаа шийдэхээс өөр гарц алга. Шахмал түлшийг үйлдвэрлүүлье. Хүчин чадлыг нэмэхээр асар их мөнгө цацаад байхад нийслэлийг хангаж чадахгүй байна. Нийслэл жилдээ 600-700 мянган тонн түлш хэрэгтэй байдаг. Гэтэл байгаа хэдэн шахмал түлшний үйлдвэр бүх хүчин чадлаараа ажиллаад байхад л жилдээ 6-7 хон мянган тонн түлш бэлтгэж байна ш дээ.
Д.Баттулга: Хэмнэлттэй зуухыг хэдэн жилийн өмнөөс гэр хорооллын бүх айлуудад тарааж өгсөн. Өнгөрсөн хугацаанд 128 мянган зуухыг тараасан. Манай хот 180 мянган гал түлдэг иргэнтэй. Энэ өвөл 45000 зуух тараачихаар бараг бүх өрхийг түлшний хэмнэлттэй зуухаар хангаж дуусна. Гэтэл утаа багасахгүй хэвээрээ байгаа. Үүний шалтгаан нь түлш биш. Харин Улаанбаатарт тараасан зуухнууд хөдөө гараад явчихсанд байгаа юм. Таван толгойгоос аваад хотын гадна байгаа бүх кемпүүд өлзий зуухыг тавьсан байна. Одоо бид тооллого хийх ёстой. Тараасан зуухны хэд нь хотод байгааг эхлээд тоольё. Зуухаа зарсан айл байвал хариуцлага тооцдог жишигт шилжих цаг болсон.
Л.Шагдаррагчаа: За саналаа авч эхэлье.
Одгэрэл: Ирэх жилийн төсөв төлөвлөгөөнд хотын иргэдийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийх шаардлага байгаа. Канадад хотын иргэнээ бэлтгэдэг жишиг байдаг юм байна. Манай хот ч гэсэн хотын иргэнийг бэлтгэх ажлуудыг хийх хэрэгцээ байна. Их хотын иргэн гэдэг мэдээлэл судалгаа сурталчилгааны төслийг хийхээр төлөвлөж байгаа. Энэ ажлыг маань дэмжээд өгөөрэй. Хэрвээ цөөхөн хэдхэн төгрөгийг нь суулгаад өгвөл энэ төсөл амжилттай хэрэгжинээ.
С.Ононбаяр: Агаарын бохирдол их байгаа нь үнэн. Нүүрс түлж л байгаа тохиолдолд утаа гарч л таарна. Бүрэн шаталттай зуух ч тэр түлш ч тэр ялгаагүй утаа гаргана. Тиймээс бид нар утаатай тэмцэх аргаа өөрчилье. Үе үеийн хотын удирдлагуудын эмзэг сэдэв болсон утаа энэ байдлаараа 2016 онд ч гэсэн үргэлжилсэн хэвээрээ л байна. Төвлөрлийг сааруулах цогц арга хэмжээг авахгүй бол хүн амын 50-аас дээш хувь нь амьдарч байгаа нийслэлийн хүн амын эрүүл мэнд хэцүү болсон. Өөр гарцыг хайгаарай.
Г.Мөнхбаяр: 2014 оны зорилтод нэг асуудлыг тодруулаад оруулах хэрэгтэй. Бид бүхэн дагуул хотуудыг хөгжүүлэх зорилтуудыг оруулбал яасан юм бэ? Шинэ нисэх буудалд түшиглэсэн дагуул хотыг байгуулах ажлыг оруулбал яасан юм бэ.
С.Очирбат: Аэро ситины зураг төсөл байгуулалт нь хотыг хөгжүүлэх 2020 оны төлөвлөгөөнд ороод засгийн газрын хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа.
Л.Наранбаатар: нийслэлийн зүгээс хийх ажлыг яарихын хажуугаар хувийн хэвшлийг сайн дэмжиж тэднээс ирж байгаа санал санаачлагыг дэмжих хэрэгтэй байна. Хувийн хэвшилтэйгээ хамтарч тулгамдсан асуудлаа шийдэх хэрэгтэй шүү. Хувийн хэвшлийнхнийг түлхүү оруулснаар энэ бүх асуудлаа давна шүү.
Л.Шагдаррагчаа: 2013 онд 14 тэрбумаар зураг төслийг нь хийлгэсэн ажлууд бүгдээрээ ирэх оны төлөвлөгөөнд сууж байгаа биз дээ. Зураггүй, газаргүй ажлыг төлөвлөгөөнд оруулахгүй гэж нарийн тохирсон шүү. Энэ жил 22 тэрбум төгрөгийг зураг төсөлд тавьж байгаа шүү. Баахан сургууль зоочихсон байхад газраа шийдэж чадахгүй байсаар байгаад барьж чадаагүй шүү. Шугам сүлжээний компаниудтайгаа уялдаа холбоотой ажиллаарай. ЧД-ийн 7-р хорооны дахин төлөвлөлтийг хийхээр шугам сүлжээ болон цахилгааны шугам татах гэхээр иргэд газраа чөлөөлж өгөхгүй, газар чөлөөлөх мөнгөгүй гэсэн зүйл босч байсан. Энэ мөнгийг нь төсөвт суулгаарай. Газраа чөлөөлөх шаардлага байгаа шүү. Сүүлийн үед айлууд газраа төрд их өндөр үнээр зарж байгаа. Тиймээс газрыг аль болох багаар үнэлэх журам боловсруулах шаардлагатай байгаа шүү. Бид бүхэн 20 газарт дахин төлөвлөлт хийхээр болсон. Мөн хотын төвийг шинэчлэх шаардлагатай байна. Ашиглах хугацаа нь дууссан барилгуудыг нурааж шинээр барилга барих хэрэгцээ байгаа шүү. Барилгын компаниуд өөрсдөө хөрөнгө мөнгөө гаргаад шинэ чингэлтэй хөтөлбөрийг боловсруулж байгаа шүү тэрийг нь сайтар дэмжээд өгөөрэй. Ирэх онд захуудыг нүүлгэх юм байна. Нийслэлийн татварын асуудал, газраа үнэлэх асуудал, хэрэгтэй хэрэггүй юмнуудаа зарж хувьчлах, зэрэг чухал ажлуудыг хийгээрэй.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Л.Шагдаррагчаа: 2014 оны зорилтын төслийг чуулганд оруулж хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү? Татгалзсан хүн байхгүй.
ХЭЛЭЛЦСЭН НЬ:
- Нийслэлийн өмчөөс 2014 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
- Нийслэлийн өмчөөс 2007-2010 онуудад хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтад орж батлагдсан зарим аж ахуйн нэгж, барилга байгууламжийг хувьчлалын жагсаалтаас хасах тухай
- Орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хамтад нь хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн засаг даргын орлогч Н.Батаа танилцуулав.
СОНССОН НЬ:
Д.Энхсайхан: багахангайн мах боловсруулах үйлдвэрийг хувьчлах жагсаалтаас хасчихлаа. Үүнд хот хөрөнгө оруулах гэж байгаа юм уу. Эсвэл хаях гэж байгаа юм уу?
Урт цагааны асуудал шүүх дээр байхад концестт оруулжээ. Энэ асуудлыг яаж цэгцлэх вэ?
Н.Батаа: Багахангайн мах комбинатаас сангийн яам 16 тэрбум төгрөг нэхэмжилж шүүхэд өгсөн байдаг. Тус үйлдвэр нь 1600 тонн мах бэлтгэдэг ямагт алдагдалтай ажилладаг газар юм аа. Тиймээс сангийн яаманд тус газрыг шилжүүлье гэж төлөвлөж байгаа. Энэ үйлдвэрийг сэргээхэд 22 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Хот мах бэлтгэх ажил хийх завтай газар биш тиймээс хувчилж байна.
Урт цагааны газарт ямар ч маргаан байхгүй. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид тус газрыг 2 удаа хувьчлах шийдвэр гаргасан байдаг. Гэвч хувьчилж чадаагүй учраас концессын жагсаалтад оруулсан.
С.Ононбаяр: Нийслэл хот ашигтай ажиллаж байгаа хоёр ч газрыг хувьчлах жагсаалтад оруулжээ. Энэ одоо зөв үү? Тус газрууд нь энэ байдлаараа бол хямдхан худалдагдчихаж магадгүй байна. Нээлттэй тендерээр худалдаж болоогүй юм уу?
Н.Батаа: Хувьчлагдах зүйлсийн дотор үнэ цэнэтэй обектууд байгаа. Тухайлбал Улаанбаатар синема /тэнгис кино театр/-ийн 34 хувь, Улаанбаатар банкны 20 хувь, Улаанбаатар хэвлэх үйлдвэр зэргийг нэрлэж болно. Хотын харьяанд кино театр байгаад байх шаардлага үнэндээ алга гэж үзээд хувьчилж байгаа. Улаанбаатар хотын банкны 20 хувь нь одоогийн үнэлгээгээр 3 тэрбум орчим байгаа. Яг зах зээлийн үнэ нь бол 10 гаруй тэрбум болох байх. Мөн Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн байр /Чингис хааны талбайн зүүн талын нурсан ягаан байшин/ны газрыг хот 1.2 тэрбумаар үнэлсэн. Хотын А-гийн А зэрэглэлийн бүсийн газар болохоороо тус газрыг хувьчлахаар дуудлага худалдаанд оруулахад асар их үнэ хүрэх байх. Бид хувьчлах эсэхээ хурлаараа шийднэ. Тэгсний дараа өмч хувчлалын газар тус газрыг үнэлээд нээлттэй дуудлага худалдаагаар зарна.
Л.Шагдаррагчаа: Би өмнөх хурлууд дээр зөндөө л ярьсан. Нийслэлээс татаас аваад байгаа автобус компаниудыг хувьчлах жагсаалтад оруулж болдоггүй юм уу? Хэдэн хувийг нь хувьчлаад ч болох нээ парк шинэчлэл болон бусад шинэчлэлийг хийж болдоггүй юм уу. Бас энэ Энхсайханы газрыг /Улаанбаатар нэгтгэл НӨҮГ/ хэзээ хувьчлах юм бэ? Энэ нөхөр жил бүр л 5-6 тэрбумыг төсөвт суулгуулаад техник хэрэгсэл аваад байгаа. Дээр нь маш олон газрыг нэгтгээд Улаанбаатар нэгтгэл гэдэг асар том газар болгож өөрчилсөн. Энэ газрыг ядаж хувьцаат компани болгож болдоггүй юм уу. Хүүхдийн ордноос эхлээд л баахан аж ахуйн газруудыг хувьчилж болдоггүй юм уу. Яагаад гэхээр энэ газрууд чинь жил бүр нийслэлийн төсвөөс зардлаа гаргуулж аваад байна ш дээ.
Н.Гантөмөр: ер нь нийтийн тээврийн үйлчилгээний жишгийг харж байхад улсын өмч байдаг юм билээ. Автобус-2-ийг хувьчилсан үйл явц тун тааруу байгаа. Дэлхийн том хотууд бүгд нийтийн тээврээ өмчилдөг юм билээ. Энэ жил л гэхэд 46 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хэрэгслүүдэд нөхөн олговороор олгохоор болсон. Нийтийн тээврийг сайжруулах ажлуудыг бид бүхэн онцгой анхаарах шаардлага байгаа.
Бадрал: Ер нь бол энэ салбарыг хувьчлах шаардлага байгаа. Гэхдээ хараахан цаг нь болоогүй байна. Тийм ч учраас үлбийсэн гурван газрыг нэгтгэж хөл дээр нь босгохоор ажиллаж байна.
Д.Энхсайхан: Дүүргүүдийн ТҮК-ийг хувьчилж үзсэн л дээ. Гэхдээ тэр ажил нь амжилт олоогүй. Хувийн байгууллага ашгийн төлөө ажилладаг учраас хотоос өгсөн хэдэн цаасын талаар нь халтар хултар ажилласан болоод үлдсэнийг хармаалаад байсан.
Н.Баяраа: Өмч хувьчлах комисс гэж байдаг. Би тэр комиссынх нь гишүүн юм л даа. Гэтэл тус комиссын хуралд нь намайг 2 удаа л дуудаж оруулсан. Энэ комиссын хурлаар хэлэлцээгүй зүйлийг яагаад гэнэт хуралд оруулаад ирдэг билээ. Хэрвээ хуралддаггүй юм бол тэр комиссыг байлгах ямар шаардлага байгаа юм. Газрын асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Чингэлтэйд сургууль барина гэхээр тухайн айлтайгаа тохиролцож чадахгүй байсаар байгаад сургууль барих ажлыг нэг жилээр хойшлуулчих болохгүй.
Н.Батаа: өмч хувьчлалын талаар ярья. Хот өөрөө өмчийн эзэн юм аа. Өмчийн эзэн буюу НИТХ-аас хувьчлах шийдвэр гаргасан бол уг шийдвэрийг нь хэрэгжүүлэх ажлын алба нь өмч хувьчлалын комисс мөн. Гаргасан шийдвэрийнх нь дагуу л ажиллах ёстой газар ш дээ. НИТХ-аас хувьчлах шийдвэр гаргасны дараа ямар үнээр хэрхэн хувьчлах асуудлыг комисс хэлэлцэнэ.
Д.Батбаяр: урт цагааны асуудлаар бидэнд дугтуйтай ажил ирсэн. Тус бичигт бичсэнээр бол урт цагаан нь актлагдсан балгас байсныг нь иргэд өөрсдийн хөрөнгөөр засвар хийж ажиллуулаад эхлэхтэй нь зэрэг ганцхан тэрийг нь концессээр буулгаж хөрөнгө оруулагчдийг хохироох гэж байгаа нь ямар учиртай юм бэ?
Н.Батаа: Урт цагаан үнэхээр хүнд хэцүү байсан үе бий. Тэр үед урт цагаанд хөрөнгө оруулаач ээ гэсэн санал гаргасны дагуу 16 аж ахуй нэгж хөрөнгө оруулалт хийсэн. Хамгийн дээд тал нь 400 гаруй сая төгрөгийн засвар хийсэн байх. Анома гэдэг компани л доторлож иж бүрэн засвар хийснээс биш бусад нь тэгж их иж бүрэн засвар хийгээгүй. Анома хэдийгээр 400 гаруй сая төгрөгийн засвар хийсэн боловч өнгөрсөн хугацаанд нийслэлийн өмчийг ашигласны ямар ч төлбөр төлөөгүй. Тэр мөнгийг нь тооцоод үзэхээр хот Аномад өртэй биш харин анома хотод өртэй болох нь гурван шатны шүүхээр тогтоогдсон.
Д.Батбаяр: хөрөнгө оруулсан иргэдийг хохиролгүй болгох ажлыг хот хэрхэн хийх вэ?
Н.Батаа: Аномад бол төлөхгүй, харин бусад компаниудын төлбөрийг хот өөр дээрээ авна. Мөн тэр компаниудыг албан ёсны ажлын байраар хангах ажлыг хийнэ гэдгээ мэдэгдсэн байгаа.
Л.Шагдаррагчаа: за асуултаа асууж дууссан бол саналдаа орьё.
Г.Мөнхбаяр: 2014 онд хувьчлах жагсаалтыг зөв гэж үзэж байна.
С.Ононбаяр: Нийслэлийн өмчүүд дотроос ганцхан ашигтай нь бараг тэнгис кино театр шүү. Ганц ашигтай газраа зараад өөр нэг газар барьдаг жишгээ больё. Харин үүний оронд нийслэлийн данхгар бүтцийг танах хэрэгтэй шүү. Нийслэлийн засаг дарга, түүний зургаан орлогч нь үнэхээр данхар бүтэцтэй шүү. Энэ асуудлыг нэлээн сайн ярих хэрэгтэй. Оруулж ирсэн юмыг нь багцлаад шууд батлаад явуулдагаа больё. Харьяа агентлагийн газруудыг багасгах хэрэгтэй.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Л.Шагдаррагчаа: өмч хувьчлалын асуудал дээр тооллогын дүнг нэмээд оруулах нь зүйтэй гэж үзлээ. Тогтоолын дотор байгаа 2, 8, 13-р асуудлыг хасуулах горимын саналыг хурал дээр Н.Гантөмөр дарга гаргана гэж тэмдэглэлдээ орууллаа. За ийм санал дүгнэлт гаргах нь зөв гэж үзсэн төлөөлөгчид гараа өргө. Бүгд дэмжлээ, татгалзсан, түдгэлзсэн хүн байхгүй.
ХЭЛЭЛЦСЭН НЬ:
Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай асуудлуудыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа танилцуулав.
СОНССОН НЬ:
Д.Энхсайхан: Төсвийн орлого талдаа нийтийн үйлчилгээний улаанбаатар нэгтгэл гэж 120 сая төгрөгийг манайд төлөвлөх юм байна. Энэ дээр нийтлэг үйлчилгээний гэж редакцийн алдаа байгааг засаад өгөөрэй.
Зарлага дээр тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх гээд 540 сая төгрөгийг ямар байгууллага захиран зарцуулах вэ. Энэ бол үр дүнгүй зарлага шиг санагддаг. Үр дүнг сонсмоор байна.
Хот тохижилтийн хөрөнгө оруулалтын зардал гээд Батаа даргын танилцуулга дээр 4 тэрбум гэж гарлаа материал дээр 2 тэрбум гэж байна.
Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний комданиуд ямарч машин тенхик байдаггүй. Манай нэгтгэл бол ноднин жил тодотголоор 2 хэсэг ажил явагдаад гайүгүй болж байгаа. Дүүргүүдийн давсан орлого гэд Сонгионохайрхан дүүргээс бусад дүүрэгт 33 тэрбум үлдээж байна энүүгээр баазаа бэхжүүлээд явах боломж байгаа юм.
Н.Батаа: 540 сая төгрөгийн тухай бол та бараг өөрөө хариулчлаа. Нийгмээс гадна байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг хот хийх нь зайлшгүй.
2 тэрбумыг 4 тэрбум гэж би буруу хэлсэн байна уучлаарай. Хөрөнгө хүрэхгүй байнсан учраас больсон гэхдээ энэ ажлыг хасч байгаа биш. Засаг дарга бас хэлсэн ийм тусгай техник төхөөрөмжийг нийлүүлдэг дистербьютэр компаниуд олдсон байна. Тэр техник төхөөрөмжийг дистербьютэр компаниас лизнгээр авч хэрэглэе хугацаатай. 1-р хувилбар.
2-р хувилбар бол. бид 4 сард төсвийн тодотгол хийнэ. Тэр үед дахин хөрөнгө хувиарлах боломж гарна.
3-т дүүрэгт үлдээж байгаа 33 тэрбум бол дүүргүүд өөрсдөө ажилдаа зарцуулах мөнгө.
Н.Баяраа: дүүргүүдийн хурлын төлөөлөгчдийн урамшуулал гэд 5,9 тэрбум. Энэ мөнгөний задаргаа байгаа. Бүгд адилхан байгаа юу?
Жижиг дундын дэмжих сангийн зээл гэж байна. Орон нутаг дээр шийдэгдээд хүндээ хүрч байна уу. Яаж хянаж ажилдаг вэ?
Хангамжийн төвүүд аж ахуйн анх байгуулагдахдээ хамгийн чанартай хүнсийг сургууль цэцэрдэгт нийлүүлэх төсөвт нь нийлүүлэх. Аж ахуйн тогтолцоо болохоороо нэг кл мах аваад үнээ нэмээд өгдөг дамжлагын газар болсон. Энийг налайх дүүрэгт ярилцаж байгаа. Төсөвт нь суулгах хэрэгтэй гэж. Ингэж төсөвт суулгаад өгвөл хаямд зардлаар худалдаж аваад хяналт тавиад явах боломжтой харагдаж байсан. Санад дээр өгсөн. Тэгсэн хяналтын төсөв дээрээс хасагдсан байна үүнийг тайлбарлаж өгөөч.
Н.Батаа: дүүргүүдийн төлөөлөгчдийн урамшуулал жилдээ 20 сая улиралдаа 5 сая гэж тавьсан. энэ жилээс урьд нь хэд байсныг мэдэхгүй байна.
Жижиг дунд үйлдвэрийн сангийн хувьд урьд нь 30-ад тэрбум ирдэг байсан 2011 онд. 2012 онд тэгж ирээгүй. 2013 онд дүүргүүдээр дамжуулж 5,9 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн улаанбаатар хотод нэг ч төгрөг хуваарлиагүй.
Засаг даргын мөрийн хөтөлбөрт ийм ийм дэмжих үйлдвэрлэлүүдийг тусгасан байгаа. Ингээд 5 тэрбум суулгасан. Чиг үүргийн дагуу Батэрдэнэ дарга хариуцаад ажиллаж байгаа. Хангамжийн төвүүдийг өмч хувчлалын комиссоос бүтцийн өөрчлөлт хийж төсвийн байгууллага болгоё гэж ярьж байгаа одоо бол шийдсэн зүйлгүй байгаа.
Н.Баяраа: Эхний ээлжинд налайх дүүрэг яригдаад явж байгаа.
Ц.Ганхүү: налайх дүүргээс санал ирсэн. Гэхдээ засгийн газрын 120-р тогтоол засаг даргын 3 захирамж бол төсөвт бол ямарч батлагдаагүй байгууллага байсан. 2-т бол налайх өөрсдөө ямар нэгэн хуульзүйн үндэслэлгүйгээр шууд төсвийн тодотголд оруулах нь хууль зөрчсөн гэж үзээд нэмж өгөөгүй. Өөрийхөө ашигаар орлогоороо зардалаа нөхөөд явах боломжтой гэж хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд
Н.Баяраа: Налайх 6 цэцэрлэг, 3 сургууль,1 эмнэлэг нэг бүтээгдэхүүн дээр 25-65 хүн оногдож байна. сургуулийн төсөв дээр хүрэхгүй болохоор ингээд нэмээд явж байх уу.
Ц.Ганхүү: Албан ёсны шийдвэрийг дээрээс нь гаргаад өгвөл шийдээд явах боломжтой.
Н.Баяраа: Бид өнөөдөр үр хүүхдийнхээ хоолны мөнгөнөөс хумслаад явж байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны норм гэж байгаа тэрний дагуу төсөв байгаа голд нь хангамжийн төв байгууллага гэж сургууль цэцэрлэгийн хүүхдйин хоолны мөнгөн дээр үйлчилгээний үнээ нэмээд байна. Тиймээс төсөвт байгууллага болгоод төсвийн байгууллагын хүмүүс нь ажлаа хийгээд яг авчирч байгаа үнээр нь хүүхдүүд өгөөд явах хэрэгтэй. Өнөөдөр хүүхдүүд гэртээ ирээд өлсөөд байна гэж байна ш дээ. Ирээдүйн монгол ингээд явбал яахын. Хангамжийн төвүүдийн татан буулгаад төсвийн байгууллага болгох, татан буулгах чиглэлийг нь өг л дөө. Бүх дүүргүүдэд адилхан байгаа.
Л.Шагдаррагчаа: энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.
Н.Баяраа: би төлөөлөгчийн хувьд бүх дүүргийг ярьж байна. Бүх хангамжийн төвүүд адилхан байгаа. Ганцхан дүүрэг дээр биш.
Н.Батаа: энэ асуудлыг 12 сард оруулах өмч хувчлалын бодлогодоо судлаад, тусгаад оруулаад ирнэ гэж хэлсэн.
С.Үнэн: тэрэлжид асуусан. Надад Батаа, Очирбат дарга амлалт өгсөн. Зайсангийн галектор зураг төсөв нь хийгдсэн. Өнгөрсөн жил оруулаагүй энэ жил батлгаатай оруулна гэж амлалт өгсөн. Энэ асуудал яагаад оруулсангүй вэ. Утга агуулагын хувьд бид 2 зам барина. Энэ 2 галлектор заавал хийгдэх ажил.
С.Очирбат: Зайсан дээр оруулах гэж оролдсон. Хууль бус суурьшил үүссэн, хөрөнгийн асуудал, үерийн далан үлдсэн, бүх замууда хассан ингээд болоогүй.
Н.Батаа: зайсанд 2,3 км дулааны шугам, бохирын, үерийн даллан 1,8 км
1-т хөрөнгө хүрэдцээгүй, 2-т аюулгүй байдлыг хадгалах даланг авч хэлэлцсэн. Энд ийм барилга байгууламж барих зөвшөөрлийг хот өгөөгүй болохоор хот энэ дээр хөрөнгө оруулахгүй гэсэн чиглэлийг барьсан.
Машин тоног төхөөрөмж манайд 60 байдаг. Энэ жил бид парк шинэчлэл хийх болсон. Энэ хэдэн машиныг авах гэхээр болдоггүй. Одоо сумын төвийн клуб шиг барилгад байна. Актыг нь гарчихаар хөөгдчих гээд мэргэжилийн хяналтаас гуйгаад байж байна.
Л.Шагдаррагчаа: төсөв нэмэгдүүлэх гэж байгаа бол хасах юм аа давхар хэлээд явбар зүгээр байна.
Н.Батаа: Байшингийн асуудал өнгөрсөн жил яригдсан. Энэ жил орж ирээгүй. Мөнгө байхгүй учраас тавигдаагүй гэхэд бараг шулуухан. Бид хөрөнгө оруулалт нилээн юм тавьсан. Энд 50-ад тэрбум бол нийгмийн халамжийн салбарын чиглэлд хот тохижилдтонд 50 тэрбум үүссэн.
Д.Энхсайхан: манай СБД-ийн 2-р сургууль 2013 оны төсөвт тодотголоор хассан. Одоо болохоор 2013-2015 он гээд 2 тэрбум гэд 2014 онд 1 тэрбум 2014-2015 онд шилжих гэж байгаа юу гэсэнийг тодрууулах
Нийгэм эдийн засгийн зорилттой холбоотой төсөвт суугдаагүй үлдсэн юм боловуу гэж тодруулга авмаар байна. 1.1.1, 1.1.5, 2.3.1 дээр орон сууцны лифтийг сайжруулна гэж, 10 га–с доошгүй хэмжээний усан шороон бетонжуулах нөгөө талаас төсөвтэй ямар харьцаатай туссан бэ. Нийгэм эдийн засгийн зорилт ирэх оны өдийд бид ярьдаг тэр үед тасарцан байх биш байгаа энийг ямар байдлаар шийдэж байгаа вэ. Нөгөө талд нь өмнөх онд орон нутгийн үл хөдлөх сан баталсан. Тэр өдөр хотын шууд захиргааг хийж батлаад дүүргийг тэргүүлэгчдээр зарлаад баталсан. дүүрэг иргэдээс санал аваад шийддэг болохоор энэ дээр ямар байдлаар хандсан вэ.
Нийслэлийн аудитын газрын зардал энд алга. Өөр байдлаар шийдэх юм уу. Татан буугдаж байгаа юм уу?
Хот тохижуулах зардал байгаа. Нийслэл 40-д тэрбум тавьсан байна. Өмнөх онд 17 байсан. Үүний задаргааг хэлж өгөөч ээ?
Н.Батаа: 2-р сургууль дээр 2 тэрбум төгрөг байсан. Энэ ажил одоо эхлээгүй ирэх жил эхлэх гэж байгаа тиймээс эхний ээлжинд эхлүүлье гэд очирбаттай даргатай ярилцаад 1 тэрбум болгосон.
Д.Энхсайхан: 2013 онд хийгдэхгүй ажлыг 2013-2014 гэж тавьсан байна.
Н.Батаа: тэрийг засая 2014-2015 гэж. Хот тохижилтын зардал бол дангаараа зарцуулах зардал биш. Ажлын хийж Хувиарлалт батлагдсны дараа тодорхой болно.
Нийгэм эдийн засгийн зорилт дээр
Ц.Ганхүү: аудитын төсөв босоо удирдлагатай болсон. энэ төсөв дээр суугдаж байгаа 350 сая төгрөг бол бусад аудит хийлгэх үйлчилгээний төлбөр.
Нийслэлийн аудитын газар нийслэлийн төсвөөс санхүүждэг байсан. Одоо босоо бүтцээрээ улсын төсвөөс санхүүждэг болж байгаа.
Аудитын газар хотын захиалгиар олон ажил хийдэг. Тэр ажлуудыг захиалгаар мөнгийг нь тавьж өгч хийлгэдэг болгоё гэд 345 сая төгрөг тавьж өгсөн.
Г.Мөнхбаяр: энэ уг нь зөв гэж бодож байна. Аудитын захиалга өгөөд хийлгэдэг болдог. Дараа ямар нэг хувийн аудитаар тендер шалгаруулж хийлэгдэийг хийлгэхгүй өөрсдийн аудитаар хийлгэдэг болно.
Одгэрэл: ахмадын хорооны зардал гэд байхын энэ юм хийдгийн. Би бол эмэгтэйчүүдийн хороо, хүүхдийн хороо гэж мөнгө тавиулмаар байна. Яагаад ганц ахмад гэж. Нарийн мэргэжилээр гадаадад мэргэжил дээшлүүлнэ гэж байсан энэ жил хэдийг тавьсан бэ, монгол наадам төслийн нэгж 916 сая төгрөг гэж тавьсан байна энэ яг юу нь вэ цалин нь уу, Улаанбаатар бизнес хөгжлийн төв дээр ямарч мөнгө тавиагүй байна өөрсдийгөө цалинжуулах юм уу, эдийн засгийн хөгжлийн газар 571 сая байна их ажилтантай байх, Улаанбаатар хотын багц дүрэм 400 байсан энэ жил 300 болж, Улаанбаатар чуулга, Соёлын төв өргөө дээр мөнгө тавьсан байна энэ бол их мөнгө олдог байгууллага өөрөө санхүүжүүлж болдоггүй юм уу. Үйлдвэр хөдөө аж ахуйн газар 476 сая дээр үйл ажиллагааны зардалыг тавьсан уу, нийтлэг үйлчилгээний газар жилд тэрбум тэрбумаар өсөөд байна, ерөнхий төлөвлөгөөний газар өссөн, өмчийн харилцааны газар 300 сая, нийтийн бие засах газар 11 газар 20 гариу хүн ажилладаг сардаа цалин нь 298 мянга байдаг энэ дээр 100 сая байна. Мөнхбаяр даргын үед 100 сая байсан энийг яагаад нэмж болдоггүйн бэ?
Ц.Ганхүү: хотын багц дүрмийн хувьд тендер зарлаад 900 сая төгрөгийн үнийн саналтай байгаа 2013-2015 он хүртэл зардлыг тавьсан. Үе шаттайгаар санхүүжилт нь хийгдсэн. Ерөнхийдөө байгууллагуудын санхүүжилт нэмэгдсэн байгаа засгийн газар ирэх оны 4сарын 1 –нээс цалин 8 хувиар нэмнэ гэснээр нэмсэн. Нийтлэг үйлчилгээний хувьд Улаанбаатар чуулгын байрыг шилжүүлж авсан учраас тэдний үйлчилгээний ажилтнууд үйлчилгээтэйгээ цуг орж ирсэн байгаа. Нийтийн бие засах газрын хувьд орлогоороо санхүүжих боломжтой гэж үзсэн. Монгол наадам нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдсан байгаа. Тэрний үйл ажиллагааны зардлыг төсөвлөөгүй байгаа. Иргэдийн хурлаас албан ёсоор баталж өгөх ёстой. Соёлын төв өргөөний хувьд төсвөөс ямар нэгэн татаас авдаггүй. Үйлчилгээний орлогоороо өөрөө санхүүжээд явдаг байгаа.
Н.Батаа: бизнес хөгжлийн төв, Улаанбаатар сан зэрэг бол бизнесийн үйл ажиллаагаа явуулдаг орлогоороо зарлагаа нөхөх байгууллага гэж үзсэн. Бие засах газрууд дээр бол оруулж ирсэн саналуудыг үзээд хэдэн төгрөг тавьсан байгаа.
Ц.Ганхүү: нэмж хэлхэд Нийтийн бие засах газар, Улаанбаатар сангаас албан ёсоор снал боловруулахад саналаа ирүүлээгүй байгаа.
Одгэрэл: ирүүлсэн, албан тооттой нь хэлж болно.
Н.Батаа: Улаанбаатар чуулга байрыг эзэмшдэг байсан. Тэрийг байрыг нь салгаж аваад бизнесийн үйл ажиллагаа явуулахад бие даасан байгууллагад шилжүүлж байгаа. Тиймээс нийтлэг үйлчилгээний газрууд төсөв өссөн харагдаж байгаа.
Д.Батбаяр: гэр хорооллын хөгжлийн газар, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл гэд энэ хоёр бол үйл ажиллагаа нь ойрхон, зам тээвэр удирдлага мэдээллийн төв, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй ажлыг хадгалах бараг 10 ажлын алба байна. Нэг ажлын албан дээр 510 сая байна. 51 сая байгаа буруу харсан байна уучлаарай.
Ахмадын сан, ахмадын хороо, Монгол наадам цогцолбор 916 сая гэсэн байна, Улаанбаатар орон сууц сан 10 тэрбум, бичил зээлийн сан, баянхошуу дэд төв, тодруулна уу?
Н.Батаа: санал нэг байна. бүтцийн санал боловсруулж байгаа. Гэр хорооллыг хөгжүүлэх төсөл, гэр хорооллыг хөгжүүлэх газар, гэр хороолол дахь захирагчийн ажлын алба 10-н газар 20, 30-с багагүй бид нар энийг бүтцийн өөрчлөлт хийнэ. Одоо нэгэнт энэ байгаа бүтцийн хүрээнд зардлыг нь төлөвлөөд явж байна. Ахмадын хороо бол хуулиараа ажлаа хийх ёстой. Ахмадын сан. Орон сууцны сангийн журмыг бол иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан. Халамжийн орон сууц байгуулна орон сууц хэрэгцээтэй ахмадуудад зориулж дэмжлэг үзүүлнэ. Монгол наадам хүй долоо худагт хийх тохижуулах, барилгажуулах компаниудын хөрөнгө оруулалтад 5 тэрбум, зардалд нь 916 тавьсан.
Ц.Ганхүү: Замын хөдөлгөөн удирдлагын төв бол үйл ажиллагаа явуулах замын хөдөлгөөний ачаалал бууруулахад 1,7 тэрбум нодлин 120 замын цагдаа авч ажилуулсан байгаа тэд нарын төсвийг энэ жил тавьж өгсөн. 2 өөр чиглэлээр.
Монгол наадам хөтөлбөрийн үйл ажиллагаа, харуул хамгаалалт зохион байгуулалт, стандарт, улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийгдэх тооцоотой явж байгаа.
Захирагчийн ажлын алба 1 нэгж 51 сая төгрөг байгаа 10 нэгж ажиллаж байгаа учраас 510 сая төгрөг болсон.
Н.Гантөмөр: Бие засах газрын тухай Одгэрэл төлөөлөгчийн ярьж байгаа зөв. Мөнгө тавьж өгөх хэрэгтэй.
Л.Наранбаатар: Чингэлтэй дүүргийн зам засварын 4 тэрбум байсан хайчсан бэ?
С.Очирбат: замууд бүгд хасагдсан.
Н.Гантөмөр: бид 198 тэрбум төгрөг хотод хийхэр төлөвлөсөн. Тэрнээс 60 тэрбум нийслэл дээр тавиад хөгжлийн банк буюу гудамж төсөл дээр 140 тэрбум тавьсанн тэгсэн 60 тэрбум тавиад явж байсан чинь одоо 10 тэрбум болцон. Яагаад гэвэл манай нийслэл өөрөө авто замын газартай. Нийслэл төсдийн хуулиараа өөрөө бүтээн байгуулалтын замын ажлаа хийх үүрэгтэй. Үүний хүрээнд хэд хэдэн ажил хийнэ тэгээд 2,3 зам тавиад зарим нв далангийн ажил гэд явсан. Бид өчигдөр төслийн удирдах хороо хуралдаад хөгжлийн банкаар гаргаад энэ ажлыг хийх гэж байгаа. Анх 198 тэрбум гэж тавиад 60 тэрбумыг нийслэлээс гаргая гэж ярьсан. Тэр дотор энэ ажлууд хийгдэнэ.
С.Ононбаяр: үртэсийн шахмал түлшний үйлдвэр, үнийн зөрүү гэд энэ одоо хэдэн компаний үнийн зөрүү өгөх вэ? Цэгүүд нь хаана байдын шахмал түлш үйлдвэрлэж байгаа компани байдаг юм уу? Минж нутагшуулах талаар?
Бат-Эрдэнэ: Шахмал түлш үйлдвэрлэж байгаа үйлдвэр 6,7 байгаа. Бид захиалга өгөөд татаасын зөрүүг өгдөг.
Минж нутагшуулах газар ажиллаж байгаа. Энийг бас дэмжиж өгөх хэрэгтэй. Асарна хамгаална.
Л.Шагдаррагчаа: За асуулт дууссан бол саналдаа орьё.
Д.Батбаяр: төсвийн хөрөнгөөр зам тавихаа болъё. Авто зам ашиглсан хураамжаараа авто зам тавья. Татвараа нэмж байж машины ачааллыг бууруулна. Хоёр дахин биш 4-5 дахин нэмэх хэрэгтэй
Ц.Буяндалай: Зам ашиглсаны төлбөрийг тухайн дүүргийн автомашин өөрийн дүүрэг дүүрэгтээ төлөөд тэр төлсөн мөнгөөр нь дүүргийнхээ замыг тавьдаг байх юм бол иргэдийн санаа бодол ч зөв тийшээ эргэх хандлага ажиглагдаад байгаа. Миний татварын мөнгөөр манай дүүргийн замыг засдаг гэсэн эерэг сэтгэгдэл төрнө. Тэгэхгүй бол хаа хамаагүй өөр дүүргийн замыг засаад байна гэсэн иргэдийн хайхрамжгүй бодол байгаад байх шиг байна.
С.Үнэн: Хотын дугаартай орон нутгийн автомашинуудыг яах вэ? Эндэнэт, Дарханы автомашинуудын нэлээд хэсэг нь хотын дугаар авдаг. Энэ асуудалтайгаа уялдуулаад нэг мөр шийдмээр байна. Мөн нийслэлийн статустай автомашинуудын төлбөрийг журмандаа сайн тусгаж өгөөрэй. Манайх л гэхэд ус зөөврийн 60-70 машинтай.
Ш.Одгэрэл: Автомашины түгжрэлийг бууруулах механизмыг эдийн засгийн аргаар хийх нь зөв. Түгжрэлийг бууруулах замаар хотын төсвийг нэмэгдүүлэх гэж байна гэж ойлгож байна. Нийслэлээр үйлчлүүлсэний төлөө төлбөр төлнө гөдөг зүй ёсны хэрэг. Гэхдээ таны төлж байгаа мөнгө бүгд замруу орж байгаа гэдгийг сайн ойлгуулж суртчилах хэрэгтэй гэж хэлмээр байна. Жилд 30 мянга гэдэг харьцангуй гагүй байна. Дараа дараагийн жилүүдэд нэмэгдээд явах байх.
Г.Мөнхбаяр: Энэ хураамжыг авхаасаа илүү хотын төвийг камержуулаад төврүү орсон машинаас төлвөр авдаг механизамруу орчих юм бол дугаарын хязгаарлалт, 1-р эгнээнд таьсан машиныг ачих гэх мэт олон зүйлийг нэг мөр шийдэх суурь бэлтгэл энэ юм байна гэж хараад журмаа сайн боловсруулаад төлбөртэй замын журамруу оруул яасан юм бэ гэсэн санал байна.
Л.Наранбаатар: Татвар нэмж байгаа үндэслэлээ сайн гаргаж ирээрэй. Тэгэхгүй бол иргд маань сайн олгохгүй шүү. 2-рт татварын хэмжээг ялгаатай болгож болох уу? Үүнийг наалтаар шийдэж болох уу? Хотын А зэрэглэлийн бүсрүү ордог машиныг улаан гэдэг ч юм уу. Тэр нь татвар нилээд өндөр байх жишээтэй. Бусад нь цэнхэр ч юм уу, ногоон наалтаа аваад татвар нь бага бусад үед төврүү орохдоо түр наалт наадаг ийм байж болдоггүй юм уу гэсэн санал байна.
Д.Энхсайхан: тэнэмэл иргэд хотод байхаар хулгай хийгээд зарж болох юмыг нь аваачаад зарчих юм. Нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлээд байна. Амьдрах ухаан төвийг хотоос нүүлгэх. Энэ мөнгийг арай өөр байдлаар зарцуулах нв зөв.
Д.Баттулга: Газрын бирж байгуулах асуудлыг хорооноос гарах санал дүгнэлтэд нэмж оруулах саналтай байна. Засаг даргын 2014 оны зорилтонд байгаа энэ асуудлыг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгө, төсөв нь хасагдсан байна.
Ш.Одгэрэл: “Их хотын иргэн” хөтөлбөрт шаардлагатай байгаа 350 сая төгрөгийг төсөвт суулгах:
“Улаанбаатар” санд харьялагддаг нийтийн бие засах газрууд байдаг. Үүний төсвөөс тавих зардлыг 50 саяар нэмэгдүүлэх саналтай байна.
Н.Гантөмөр: Нарны замаас Соёолжийн төмөр зам доогуур гарам Их Монгол улсын замтай холбогдох авто зам, нүхэн гарцны 2,7 тэрбумыг хасаж хотын захруу чигэлсэн нийтийн бие засах газруудыг байгуулах ажилд мөнгийг шилжүүлэх. Жишээ нь: Шарга морьтын эцэс, Чингэлтэй, Хайлаастын эцсийн автобусны буудал дээр нийтийн бие засах газруудыг байгуулахад төсөвлөх саналтай байна. /Санал хураалгаж дэмжигдлээ/
Н.Баяраа: “Их хотын иргэн” хөтөлбөрийг дэмжих саналтай байна. Мөн газрын биржийн асуулыг хорооны саналд тусгахыг дэмжиж байна.
Улаанбаатар бизнес төвийн үйл ажиллагаа 2014 оны 1-р сарын 1-нээс аж ахуйн тооцоот үйлвэрийн газар болж байгаа. Гэтэл нийтлэг үйлчилгээний газар биднээс түрээсийн төлбөр 65 сая төгрөг нэхэгдэж байгаа. Үүнийг хорооны саналд тусгуулах саналтай байна. /Санал хураалгаж дэмжигдлээ/
С.Ононбаяр: Их Монгол улсын замтай холбогдох замын 2,7 тэрбумыг хасаад нийтийн бие засах газруудыг байгуулах саналыг дэмжиж байна. Агаарын бохирдолыг бууруулах асуудал дээр 440 сая төгрөг тавсан байна. Энэ мөнгө бага байна үүнийгээ нэмж болдоггүй юм уу. Утаагүй шахмал түлшнээс өөр шинэ юм санаачилаач гэж хэлмээр байна. Мөнгөө ахиухан тавьчихмаар байна. Хойшдоо шинэ юм санаачлаад явахад мөнгөнд баригдмааргүй байна.
Д.Батбаяр: Төсвийн мөнгөөр зам тавьдаг асуудлыг зогсоомоор байна. Авто зам ашигласан татварын мөнгөөр зөвхөн замаа л тавиад явдаг баймаар байна.
Л.Шагдаррагчаа: 100 айлын түрээслэгчид “Тэх” барилгын материалын захруу шилжиж байгаатай холбоотой 200 автомашины зогсоолын асуудал болоод 600 метр бохирын шугамын асуудлыг шийдвэрлэх 660 сая төгрөг хэрэгтэй байгаа. Үүнийг шийдчихвэл өмнөд бүсийн тэр хавийн бохирын асуудал үндсэндээ шийдэгдэнэ. /Санал хураалгаж дэмжигдлээ/
Чингэлтэй дүүрэгт байрлах Барилгачдын талбайн гэрэлтүүлэг болоод ойр орчмын тохижилтын зардал болох 68 сая төгрөгийг төсөвлөж өгөөч гэсэн саналтай байна.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Л.Шагдаррагчаа: Их Монголын гудамжинд төсөвлөсөн 2.7 тэрбумыг хасаад Д.Энхсайханы 350 сая дээр 50 саяыг нэмээд, миний санал гаргасан 660 сая, Д.Баттулга даргын гаргасан газрын биржийн 1 тэрбумыг нэмээд 2 тэрбум 60 сая төгрөг болж байна. Үүнээсээ 2,7 тэрбумыг хасахаар 760 сая төгрөг үлдлээ. Үлдсэн 760 сая төгрөгийн 360 саяыг нь зуслангийн 00 барих ажилд, 400 саяыг нь усны машин авахад зарцуулах зөв гэж үзэж хорооны дүгнэлтээ гаргахыг дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү. За бүгд дэмжлээ. За энийг төсөв санхүүгийн хороо болон бүлгийн хурлаараа дэмжүүлж батлуулаарай нөхдөө.
ХЭЛЭЛЦСЭН НЬ:
Нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг Нийслэлийн засаг даргын орлогч С.Очирбат танилцуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Уг асуудлыг энэ чигээр нь чуулганд оруулахыг нийт чөлөөлөгчид дэмжлээ. Нэгдсэн хуралдаан дээр санал дүгнэлтээ оруулахаар тогтлоо.
No comments:
Post a Comment