Маргааш буюу 2014 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 10 цагт НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар:
- Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай /бага дунд боловсролын сургуулийн барилга, өргөтгөл бүртгэх тухай/
- Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай /Дулааны үр ашиг төслийн хүрээнд нийлүүлсэн тоног төхөөрөмж/
- Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай /Баянгол дүүргийн 35 ортой хүүхдийн эмнэлэгийн барилга/
- Хөрөнгө блансаас блансад шилжүүлэх тухай /налайх дүүргийн ЗДТГ-ын блансад байсан спорт заалыг налайх “Тохижилт үйлчилгээ” НӨҮГ-д шилжүүлэх/
- Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /Чингэлтэй дүүргийн Чин хүслэн өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг бүртгэлээс хасах тухай/
- Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын нэгдсэн дүн
- Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай
- Баянхошуу-Сэлбэ дэд төвийн төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах тухай
- НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай /Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд хөшөө байршуулах тухай/
- Улаанбаатар-Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай
- Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарын тэргүүний хүмүүсийг шалгаруулах тухай
- Шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах тухай
- Ээлжит 14-р хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах товыг зарлах тухай
Асуудлуудыг хэлэлцэж тогтоол гаргана.
No comments:
Post a Comment