Thursday, October 9, 2014

Нийгмийн бодлогын хороо, экологийн хорооны хурал ширүүхэн боллоо

2013 оны 11 дүгээр сар 12-ны өдөр Хангарьд ордонд НИТХ-ын нийгмийн бодлогын байнгын хороо, байгаль орчин экологийн хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, Бат-Эрдэнэ, Ганбаяр, Л.Нарантуяа, Саранчимэг, Баатархүү, Гантулга, Батчимэг, С.Очирбат, Байдраг, Одончимэг, Амарсанаа нар оролцов. Хуралд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Ганхүү, НЗДТГ-ын Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, НИТХ-ын зохион байгуулалтын хэлтсийн дарга Халтар нар байлцав.
Хуралдаанаар Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцсэн юм.
Хурлын эхэнд Засаг даргын орлогч Н.Батаа төсвийн тодотголын танилцуулгыг хийлээ.
Засаг даргын орлогч Н.Батаа: Монгол Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын 2013 оны төсвийн тодотгол батлагдсанаар нийслэлийн төсөвт дараах өөрчлөлтүүд орж байна.
1. Сангийн яамнаас Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа нийслэлийн төсвийн суурь орлогын дүнг 11,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Дээрх орлогын нэмэгдэлийн дүнгээс хамаарч нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгө 11,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 2013 онд 15,3 тэрбум төгрөг нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх болж байна
2. Монгол Улсын 2013 оны төсвийн орлогын биелэлтийн дүнгээс хамаарч орон нутгийн хөгжпийн нэгдсэн сангаас нийслэлийн хөгжлийн санд шилжүүлэх орлогын хэмжээ 6,5 тэрбум төгрөгөөр бууруулж, 35,0 тэрбум төгрөг болгохоор мөн Улсын Их Хурлаас баталлаа. Дээрх орон нутгийн хөгжпийн сангийн шилжүүлгийн өөрчлөлтөөс хамаарч нийслэлийн орон нутгийн хөгжпийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 2,6 тэрбум, дүүргүүдийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 3,9 тэрбум төгрөгөөр буурах болж байна.
3 Монгол Улсын 2013 оны төсөвт гадаадын зээлийн эх үүсвэрээр дамжин хэрэгжихээр батлагдсан Яармагийн гүүрийг хос болгох, хуучин гүүрийг засварлах, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн нийт 25,1 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ бүрэн хасагдсан байна.
4 Улсын тусгай шилжүүлгээр санхүүждэг нийслэлийн боловсролын салбарын 2013 оны төсөв 203,4 тэрбум төгрөг батлагдсанаас хүлээгдэж буй гүйцэтгэлээр 218,5 тэрбум төгрөг гарч 15,4 тэрбум төгрөг дутагдах тооцоо судалгаа гарсан бөгөөд 09 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр цалин хөлс, НДШ болон тогтмол зардалд нийт 3,4 тэрбум төгрөгийн өртэй байна.
Нийслэлийн боловсролын байгууллагууд өртэй байгаа хэдий ч нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс 1,4 тэрбум төгрөгийг хасахаар Улсын Их Хурлаас баталсан байна.
Нийслэлийн төсвийн орлого, урсгал зардалд дараах өөрчлөлтүүдийгоруулахаар төсвийн тодотголын төсөлд тусгалаа.
Нийслэлийн Өмчийн Харилцааны газар газрын дуудлага худалдааны орлогоос төвлөрөөд буй 6 тэрбум 500 сая төгрөгийг нийслэлийн газрын төлбөрийн орлого дээр нэмж тусгахаар,
- Ус, рашааны төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан нийслэлийн ус, рашааны төлбөрийн орлогыг 6.4 тэрбум төгрөгөөр бууруулж, цалин хөлс, үл хөдлөх хөрөнгө, хүү торгуулийн орлогын хэмжээг 6,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр,
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр гарсан инженерийн шугам сүлжээний өвөлжилтийн бэлтгэлийг хангах, Монгол наадам цогцолборын үйл ажиллагааны зардлыг төсвийн төсөлд тусгалаа.
2013 онд бүрэн бүтэц орон тоогоор ажиллаагүй нийслэлийн харьяа 6 байгууллагын урсгал зардлыг 417.7 сая төгрөгөөр бууруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9/37 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар - Орон сууц сан” - д 5.0 тэрбум төгрөгийг, шинээр байгуулагдаж буй Ахмадын Орон сууц НӨҮГ - ийн эхний үеийн шаардагдах зардлыг төсөвт нэмж, Улсын тусгай шилжүүлгээр санхүүжиж буй дүүргүүдийн боловсрол, соёлын байгууллагуудын хэмнэгдэж буй зардлыг, өртэй болон дутагдаж буй дүүргүүдэд шилжүүлэх төсвийн зохицуулалтуудыг төсвийн төсөлд тусгалаа. Улсын тусгай шилжүүлгийн дүнд орж буй өөрчлөлтийг хүснэгтээр харуулбал:
1. Ерөнхий боловсролын сургууль
/мян.төг/
I
Дүүрэг
2013 он төсөв
Хасагдаж буй зардал
2013 оны төсвийн тодотголын төсөл
1
Баянгол
21 034 986,2
212 219,3
20 822 766,9
2
Баянзүрх
26 776 050,7
387 351,4
26 388 699,3
3
Сүхбаатар
25 201 427,2
157 949,8
25 043 477,4
4
Сонгинохайрхан
22 194 046,4
9 845,3
22 184 201.1
5
Чингэлтэй
14 760 526,4
206 171,9
14 554 354,5
6
Хан-Уул
13 554 465,1
60 460,6
13 494 004,6
7
Налайх
4 938 371,8
46 650.9
4 891 720,9
8
Багануур
4 540 721,6
285 919,0
4 254 802,6
9
Багахангай
691 315,1
40 431,8
650 883,3
Дүн
133 691 910,7
1 407 000,0
132 284 910,8
Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийн бууралтаас хамаарч нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хэмжээ 2,6 тэрбум, дүүргүүдийн хөгжпийн сангийн хэмжээ 302,9 - 694,6 сая төгрөгөөр буурч байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хэмжээнд орж буй өөрчлөлтийг хүснэгтээр харуулбал:
Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн өөрчлөлт
/мян төг/
Хот, дүүргийн нэр
Орон нутгийн хөгжпийн сангийн батлагдсан дүн
Эзлэх
хувь
Хасагдах
дун
Тодотгосон
дүн
1
Хотын шууд
16 618 594,5
100
2 606 420,5
14 012 174,0
Хотын дүн
16 618 594,5
100,0
2 606 420,5
14 012 174,0
2
Баянгол
2 879 511,0
11,55
451613,2
2 427 897,8
3
Баянзүрх
4 426 627,0
17,76
694624,1
3 732 002,9
4
Багануур
2 027 067,0
8,13
317919,4
1 709 147,6
5
Багахангай
1 932 770,0
7,75
302996,4
1 629 773,6
6
Налайх
2 072 512,0
8,31
324890,3
1 747 621,7
7
.
Сонгинохайрхан
4 161 874,0
16,70
652908,3
3 508 965,7
8
Сүхбаатар
2 398 290,0
9,62
376106,5
2 022 183,5
9
.
Хан Уул
2 196 780,0
8,81
344438,5
1 852 341,5
10
Чингэлтэй
2 832 669,0
11,36
444134,0
2 388 535,0
Дүүргүүдийн
дүн
24 928 100,0
100.0
3 909 630.7
21 018 469,3
Нийт дүн
41 546 694,5
6 516 051,2
35 030 643,3
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд орж буй өөрчлөлтийг хүснэгтээр тараах материалд оруулсан байгаа.
Дээрх төсвийн тодотголын өөрчлөлт хийснээр:
Нийслэлийн төсвийн орлого 440,5 тэрбум төгрөг байсан бол 446,7 тэрбум төгрөг,
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 41,5 тэрбум төгрөг байсан бол 35,0 тэрбум төгрөг,
- Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 233,1 тэрбум төгрөг байсан бол 222,6 тэрбум төгрөг,
- Урсгал зардлын хэмжээ 257,1 тэрбум байсан бол 261,9 тэрбум төгрөг,
- Улсын тусгай шилжүүлгийн хэмжээ 223,7 тэрбум байсан бол 222,4 тэрбум төгрөг,
- Улсад төвлөрүүлэх орлого 3,6 тэрбум төгрөг байсан бол 15,3 тэрбум төгрөг болж тус тус өөрчлөгдлөө. Иймд төсвийн тодотголыг хэлэлцэж, саналаа өгнө үү гэв.
Үүний дараа төлөөлөгчид асуулт асууж хариулт авлаа.
Төлөөлөгч Н.Баатархүү: “Иргэдийн оролцоотой төсөв-2014” ажлын хүрээнд төлөөлөгчид өөр өөрсдийн харьяа тойргуудад ажилласан. Энэ үеэр би ЧД-ийн 12-р хороонд очсон юм. Тэгээд хэлсэн. Та нар өөрсдөө газраа чөлөөлж өгөөгүйгээс үүдээд энэ дүүрэгт баригдах байсан сургууль цэцэрлэгүүд баригдах боломжгүй болсоныг хэлсэн. Тусгасан хөрөнгийг нь тодотголоор хасч байгааг хэлсэн. Тэгтэл бид уул нь өндөр үнэ хэлээгүй гэж байсан. Газрын албаныхан яагаад энэ ажилд хуумгай хандсаныг мэдмээр байна. Газрын албаныхан хэдээр үнэлсэн болоод энэ ажил гацсаныг мэдмээр байна холбогдох хүн байвал хэлээдэх?
Засаг даргын Орлогч Н.Батаа: Энэ жил баригдах ёстой байсан 11 ажлын хөрөнгийг тодотголоор хасч байгаа нь үнэн. Түүний 5 нь сургууль, бага сургууль цэцэрлэг байгаа. Яагаад ийм асуудал гарсан бэ гэхээр сургууль барих газраа тогтоогоод айлуудтай нь тохиролцох гэтэл боловсролын газрын үнэмлэхтэй хүн дундаас нь бөөн наймаа хийгээд газрын үнийг нь хэт өндөр болгочихсон байсан.
Төлөөлөгч Н.Баяраа: Хурлын дарга үүрэг болгосны дагуу бүх төлөөлөгчид хороо, хорин дээр очиж иргэдийн оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлгийг хийсэн. Өнгөрсөн хугацаанд би өөрийн дүүрэг дээр очоод дүүргийнхээ иргэдийн төлөөлөгчидтэй уулзаад энэ жил ийм ийм ажлуудыг хийе гэж тогтоод хийж эхэлсэн. Гэвч зарим ажил нь орхигдсон. Мөн иргэдээсээ санал асуулга авсны үндсэн дээр орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг юунд ашиглахаа тохирсон. Гэтэл тус хөрөнгөөс нь чамгүй их мөнгийг төсвийн тодотголоор хасч байгаа юм байна. Энэ мөнгийг эргүүлэн татахгүй байх эс бөгөөс ондоо эх үүсвэрээс бүрдүүлэх боломж байдаг уу Батаа даргаа? Энийг сайн тайлбарлаж хэлээд өгөөч?
Засаг даргын орлогч Н.Батаа: Орон нутгийг хөгжүүлэх 41.5 тэрбум төгрөгнөөс 6.5 нь хасагдаж байгаа. Тэгэхдээ тэр хасалтыг бид хийгээгүй. УИХ-аас хасаад танаад оруулж ирсэн учраас ингээд танагдсан. Налайх дүүргийн орон нутгийг хөгжүүлэх төсвөөс 324.9 сая төгрөгийн тодотгол хийгдсэн. Гэвч танай дүүрэг тус мөнгөнийхөө дийлэнх хувийг ашиглаагүй байгаа буюу гэрээлээгүй байгаа. Тодотгол хийгдсэн ч гэсэн 180 сая төгрөгийн запас үлдсэн байгаа.
Төлөөлөгч Г.Ганбаяр: Би уул нь энэ сургууль цэцэрлэгийг хасахын эсрэг байгаа. Нэг ч болов сургууль цэцэрлэгийг яаж ийж байгаад барих л ёстой юм ш дээ. Өнгөрсөн өвөл төсөв батлах гэж байхад нийслэлд 6 гүүрэн гарц хийнэ. Мөнгийг нь шийдчих юм бол угсраад тэр дор нь босгоно гээд байсан яасан бэ? Одоо нэгч баригдсан гүүр алга. Сураг сонсохнээ 3 нь болохоо байсан, 3 нь хийгдэх гээд ч байгаа юм шиг юм яриад байгаа. Та нар ярихаараа иргэдийнхээ төлөө гээд байдаг хийхээрээ дандаа эсрэг юм хийж байх юм. Энэ ажлуудаа тайлбарлаадахаач?
Засаг даргын орлогч Н.Батаа: Гүүрний ажлыг төсвийг нь батлаад гэрээгээ хийчихсэн байгаа. Удахгүй сууриа хийгээд бариад эхлэх байх.
Төлөөлөгч Саранчимэг: 5 сургууль цэцэрлэг хасагдана гэхээр маш харамсалтай байнаа. Энийг яаж ийгээд аваад үлдчих боломж байхгүй юм уу? Энийг судалж үзсэн үү?
Засаг даргын орлогч Н.Батаа: газрын асуудлаас болоод тус ажил цуцлагдсан. Энэ жилдээ эхлэх ямар ч боломж байхгүй. Гэхдээ ирэх жилийн төсөвт оруулж заавал хэрэгжүүлнэ.
Төлөөлөгч Одонтунгалаг: Газрын асуудлаас боллоо гээд ажлаа хийхгүй сууж байгаа нь манай нийслэлийн байгууллагуудын хариуцлагагүй байгааг харуулж байна гэж би үзэж байгаа. Цаашид зураг төсөлгүй, газар нь шийдээгүй ажлуудыг битгий оруулж ирээрэй.
Төлөөлөгч Байдраг: Хан-Уулын 2 сургуулийн 1 нь баригдаж байгаа нөгөө нь техникийн төлөвлөгөө байхгүй гэдэг шалтгаанаар баригдаагүй. Тэнд гэтэл бүхэл бүтэн орон сууцны хороолол босч байхад техникийн нөхцлийг нь өгчихдөг мөртлөө сургууль цэцэрлэг барья гэхээр ингэж хойш татдаг нь юутай холбоотой юм бэ?
Мэргэжилтэн: Цахилгааны нөхцлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс өгдөг. Гэвч тус газар судалж үзээд цахилгаан өгөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан. Энэ дагуу засаг даргын зөвлөлийн уулзалтаар хэлэлцүүлсэн боловч үр дүн гараагүй.
Төлөөлөгч Н.Баяраа: энэ жилээс эхлэн төсөв батлахдаа газар нь шийдэгдээгүй, зураг төсөвгүй ажлыг батлахгүй болж байгаа юм байна. 2014 оны төсвийг тун удахгүй хэлэлцэнэ. Тэр үеэр төлөөлөгч бид өөр өөрсдийн тойрогтоо хийх ажлыг тусгуулмаар байна. Мөн иргэдээс ирсэн саналуудыг үндэслэн төсөл хөтөлбөр оруулуулмаар байна. Гэвч тэр хийх гээд байгаа ажлынх нь техникийн нөхцлийг гаргаж зураг төслийг нь хийх ажлыг хэнээр хийлгэх вэ? Төсөв мөнгийг нь хаанаас гаргах вэ? Энэнд тодорхой хариулаадахаач. Сая Батаа дарга 280 зураг төсөл хийлгэсэн гэх шиг боллоо. Тэр мөнгийг хаанаас ямар санхүүжилтээр хэн гэдэг хүн хийлгэчихвээ энийгээ тайлбарлаад өгөөч? Цаашид бид нар зураг төсөл гаргуулахын тулд хаана хэнд хандаж хийлгэх вэ?
Төлөөлөгч Гантулга: Зөв. Би нар Тэрэлжид уулзалт хийх үеэр та нараас саналыг чинь аваад зураг төслийг нь хийлгэнэ гээд байсан атлаа өнөөдрийг хүртэл нэг ч санал аваагүй ш дээ.
Засаг даргын орлогч Н.Батаа: За би Баяраа төлөөлөгчийн асуултанд хариулъя. Өнгөрсөн оны турш 10 тэрбум төгрөгөөр хоёр удаагийн зураг хийлгэх гэж байна. Бүх төлөөлөгч саналаа ирүүлээч гэсэн бичгийг та бүхэнд хүргүүлсэн. Ирэх жил 20 тэрбум төгрөгөөр зураг хийлгэхээр болсон. Та нар одоо саналаа өгвөл зураг төслийг нь хийж техникийн нөхцлийг нь хийлгэж амжихгүй ээ.
Төлөөлөгч Н.Баяраа: 2013 он ингээд өнгөрлөө. Харин ирэх жилийн орон нутгийг хөгжүүлэх ажлын төсөв улам л нэмэгдэж орж ирэх байх. Тэр үед хийлгэх ажлынхаа зургийг хэнд ямар шугамаар хандаж хийлгэх вэ?
Засаг даргын орлогч Н.Батаа: Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн, Засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдсан ажил хийлгэе гээд бариад ороод ирвэл зураг төслийг хийж өгч болно.
Төлөөлөгч Ганбаяр: Төлөөлөгч нараас зураг төсөлтэй газар нь шийдэгдсэн ажил оруулж ирээрэй гэж та яриад байна. Гэтэл та тэднээс саналыг аваад зураг төслийг нь хийлгэх ажлыг хариуцсан атлаа яагаад өнөөдрийг болтол авахгүй байгаа юм бэ. Ер нь тойргоос сонгогдсон төлөөлөгч нар тойрогтоо очих бүртээ сонгогчдод загнуулдаг. Тэдний нүдэнд харагдах ажлыг бид нар санаачлаад хийлгэх гэхээр мөнгө байдаггүй. Ядахнаа л хүүхдийн тоглоомын талбай мэтийн ажлыг хийж болохуйц 50 сая төгрөгийг тойргоос сонгогдсон төлөөлөгч бүрт олгох боломж байгаа юу?
Засаг даргын орлогч Н.Батаа: Одоо тодотголын асуудлыг ярья. Тэр асуудлыг 2014 оны төсвийг батлах үеэр та бүхэн оруулж ирэх боломжтой.
Энэ үеэр Нийслэлийн газрын албаны хүн орж ирэв.
Төлөөлөгч Баатархүү: За таны нэр хэн бэ?
Баяр: Баяр
Төлөөлөгч Баатархүү: За таны нэрийг би сонсож байсан. ЧД-ийн 12-р хороонд цэцэрлэг барихаар төлөвлөсөн газрыг иргэд хэдээр үнэлсэн юм.
Баяр: 110 сая
Төлөөлөгч Баатархүү: Би өчигдөр тус хороон дээр очиж уулзалт хийсэн. Тэр газраа чөлөөлж өгөөгүй иргэдээс асуухад нэг нь 20 саяаар, нөгөөх нь 65 саяар нийтдээ 85 сая төгрөгөөр үнэлсэн. Хороо дээр нь бид нар очихоор ийм үнэтэй. Та нараас асуухаар 110 сая байгаа нь ямар учиртай юм. Би зургийг нь дарж баталгаажуулсан мэдээллийг ярьж байна. Өнгөрсөн жил та нар шиг хариуцлагагүй юмнуудаас болж 4 цэцэрлэг унаж байсан. Энэ мэтчилэнгээр хотын иргэд хохирч байна. Зураг нь байдаг мөнгө нь байдаг гэтэл газар нь байхгүй гээд байгаа нь ямар учиртай юм. Та нар зөрүүтэй үнэ хэлж дундаас нь мөнгө цавчих гээд байгаа юм уу. Энэ хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө та хариуцлага хүлээх ёстой. Төрийн нэрийг барьж газар худалдаж гэдгээ болих хэрэгтэй. Төр авна гэхээр л иргэд газрынхаа үнийг хэд нугалаад үнэлчихдэг. Хувь хүн төрийн бус байгууллагад болохоор яг тохирсон үнээрээ өгдөг ш дээ. Тэгэхээр та бүхэн газар авдаг менежментээ өөрчлөөрэй. Төлөөлөгчид бид нар цаашид газрын нөхөн төлбөрийн мөнгийг ахиухан суулгаж өгөхгүй бол газаргүй гэдэг шалтгаанаар өчнөөн ажил унах нь байна шүү.
Төлөөлөгч Байдраг: Ирэх оны төсвийн 46 хувийг хотын тохижилтод оруулахаар болсон байна лээ шүү. Энэ юу гэсэн үг вэ. Сургууль цэцэрлэг нь хүрэлцэхгүй байхад дэл сул юманд ашиг сонирхлын зөрчилтэй харагдах ажилд их хөрөнгө хаяж байгаа тайлбарлах хэрэгтэй ш дээ. Сүүлийн үед 9911 барьсан хүний дуудлага авдаггүй биеэ тоосон их зантай төрийн албан хаагчид их олширсон шүү. Тэр хүмүүс төлөөлөгчийг очоод уулзахаар жигтэйхэн сайхан ааштай, жирийн хүмүүсийг очихоор их зантай гэдийсэн байгаа шүү. Ер нь тэр их зантай хүмүүсийг цэгцлэхгүй бол хотын хөгжил хоцрох нь байна шүү.
Төлөөлөгч Н.Баяраа: газрыг худалдан авч байгаа энэ арга барил арай биш байнаа. Менежментийн өөрчлөлт хийхгүй бол уулын мухарт байгаа иргэн газраа байж боломгүй өндрөөр үнэлээд байна ш дээ. Энийгээ өөрчлөөрэй. Иргэдийн оролцоотой төсөв -2014 гээд баахан мөрөөдлийн жагсаалтыг гарчихлаа. Тэрийг нь иргэд хараад хэлсэн бүхэн нь хийгдэнэ гээд шууд итгэчихдэг. Гэтэл тус ажил нь төсөв хүрэлцээгүйгээс болоод бүтэхээ байчихлаар бид нар нэг их худалч хүн болж харагдана шүү.
Төлөөлөгч Одонтунгалаг: Энэ хүмүүсийн яриаг сонсож байхад ажлын хариуцлага гэж ерөөсөө алга. Би өчнөөн олон мянган хүний саналыг төлөөлж ирчихээд ажил хийлгэе гэхээр зураггүй, техникгүй гээд буцаагаад байж бас болохгүй. Ингэхдээ тулах юм бол эртхэн биднээс саналыг нь аваад зураг төслийг нь хийлгэх ёстой байсан. Иргэд дэргэдээсээ боловсролоо авахыг хүсч байна. Гэрэлтэй гудамжаар алхаж гэртээ харихыг хүсч байна. Гэтэл баахан цэцэг навчинд их хэмжээний мөнгө төсөвлөөд тэднийг эрүүл аюулгүй амьдрах боломжоор нь хангаж чадахгүй байна. Хэрвээ цаашид ийм байна гэвэл бид нар төсөв батлахын ямар хэрэг байгаан. Саяны тэр газрын үнэнээс харахад л хариуцлага гэж огт алга болсон нь харагдлаа. Төлөөлөгч нарыг очиход 85 саяаар үнэлсэн газрыг та бүхэн 120 сая гэж үнэлж оруулж ирдэг нь яаж байгаа юм. Энэ асуудлыг зүгээр нэг орхихгүй шүү. Хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.
Г.Ганбаяр: шинэ гарч ирсэн улс төрийн хүчин маань өмнөх удирдлагуудын хэдэн жилийн турш сургаж бэлтгэсэн мэргэшсэн боловсон хүчнийг нь хуугаар нь халж оронд газрын албаны ямар мэдлэггүй мөрдөн байцаагч хүнийг газрын албаны дарга болгож даапаалж байна ш дээ. Энэ бүтцийн алдаагаа хэзээ засах юм бэ. Мэргэжил мэдлэггүй энэ хүмүүсээс болж гарч байгаа алдаа завхралуудын дөнгөж нэг нь л энэ байна. Бас техникийн нөхцлөөс болж сургууль цэцэрлэг хасагдсан байна. Энэ бол гүйцэтгэх засаглал арчаагүй байгаагийн шинж. Орон сууцны хорооллуудыг техникийн нөхцлөөр хангаад байгаа тэр хүмүүс чинь сургууль цэцэрлэг барьъя гэхээр гаргаж өгөхгүй байгаа нь ашиг хонжоо хайсан гэдгийг нь шууд харуулж байна. Цаашид техникийн нөхцлөөр хасагдсан гэдэг шалтгааныг огт сонсохгүй шүү гэв.
Шийдвэрлэсэн нь: нийслэлийн 2013 оны төсвийн тодотголыг хуралд оруулахыг хуралд оролцсон төлөөлөгчид 100 хувь дэмжлээ.

No comments:

Post a Comment