Монгол Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 25 - ны өдөр Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэн баталсан.
Монгол Улсын 2013 оны төсвийн тодотгол батлагдсанаар нийслэлийн төсөвт өөрчлөлт орж, төсвийн тодотголыг ээлжит бус чуулган зарлан явуулахаар болсон юм. Энэ дагуу өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар ээлжит бус чуулганыг 2013 оны 11-р сарын 14-ны өдрийн 09 цагаас Хангарьд ордны хурлын танхимд явуулах тогтоолыг гаргалаа. Ээлжит бус чуулганы өмнө болох хороодын хурлын зарыг хүргэвэл:
- Хуульзүй, төрийн байгуулалтын хороо, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурал 11-р сарын 11-ны өдрийн 10 цагаас НЗДТГ-ын А танхимд
- Гэр хорооллын хөгжлийг дэмжих хороо, Өргөдөл гомдлын хорооны хурал 11-р сарын 11-ний өдрийн 14 цагаас НЗДТГ-ын А танхимд
- Байгаль орчин, экологийн хороо, Нийгмийн бодлогын хорооны хурал 11-р сарын 12-ны өдрийн 14 цагт Хангарьд ордны 14 давхрын А танхимд
- Төсөв санхүү эдийн засгийн хорооны хурал 11-р сарын 13-ны өдрийн 10 цагт Хангарьд ордны 14 давхрын А танхимд тус тус болох хуваарь гарчээ.
No comments:
Post a Comment