2015 оны 04
дүгээр сарын 15-ны өдөр МАХН-ын төв байранд Нийслэл дүүргүүдийн төлөөлөгчдийн
ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга Г.Шийлдэгдамба, НИТХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч
Н.Баяраа, төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, тус бүлгийн ажлын албаны дарга
П.Гансүх, зохион байгуулагч С.Будрагчаа, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг
даргын орлогч Ц.Содхүү, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Амартүвшин, Нацагдорж,
Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цогоо, Ж.Хатанбаатар, Хан-Уул дүүргийн ИТХ-ын
төлөөлөгч Ч.Долгормаа, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Бямбасүрэн нар оролцов.
Хуралдаанд НИТХ
дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Баяраа НИТХ-ын “5 асуудал, 5 ирээдүй”
мөрийн хөтөлбөрийн биелэлтийг заалт тус бүрээр танилцуулж, төлөөлөгчдийн
асуусан асуултад хариулж, саналыг сонслоо.
Зүүн гар талаас: М.Амартүвшин, Ц.Содхүү, Г.Бямбасүрэн, Г.Шийлэгдамба, Н.Баяраа, С.Ононбаяр, Д.Цогоо, Ж.Хатанбаатар |
МАХН-ын ЕНБД
Г.Шилэгдамба орон нутгийн сонгуулийн ажил болон цаг үеийн асуудлуудаар мэдээлэл
өглөө.
No comments:
Post a Comment