Маргааш буюу 2015.02.17-ны өдөр НЗДТГ-ын А танхимд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан 10 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
- Улаанбаатар Их Сургууль орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж дүрмийг батлах тухай.
- Үнэлгээний хороонд иргэнийг томилох тухай
- Журам батлах тухай /Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам/
- Хөтөлбөр батлах тухай /Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр/
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай /Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэгд өөрчлөлт оруулах тухай/
No comments:
Post a Comment